МАРТИН ЛЮТЕР КИНГ



1955 оны Арванхоердугаар сарын жавар тачигнасан хүйтэн өдөр. АНУ-ын Албама муж улсын Монтгомор дахь автобусны нэгэн буудал дээр, Роза Паркс гэгч дундаж насны урт саарал хүрэмтэй оёдолчин хүүхэн ажлаа тараад гэр лүүгээ харихаар автобус хүлээн зогсож байлаа. Өдөр нь зүдэрлээ ажилласан тул хурдхан шиг дулаахан автобусанд ороод түргэхэн шиг харьж амрахын түйс болж байв.

Ашгүй автобус ч ирж тас хийм хүйтэнд бээрч зогссон хүмүүс яаравчлан суухын сацуу Роза Паркс хэмээх хар арьст хүүхэн урдуурхан шиг дулаахан суудалд тухлаад авлаа. Гэтэл автобусны жолооч Роза Паркст хандан хамгийн хойд талын сандал дээр суухыг санууллаа. Паркс: “Таныг намайг хойшоо суу гэдгийг хэлснийг би сайн ойлгохгүй байна” гэж хариулав. Төдөлгүй өнөөх жолооч Роза Парксийг цагдаад баривчлуулжээ.

Энэ явдал нь Роза Парксийг Америк төдийгүй дэлхий дахинд алдаршуулсан бөгөөд “Том үндэстнийг өөрчилсөн жижигхэн эмэгтэй” гэсэн мөнхийн нэрийг өгсөн юм. Тэр явдалаас хойш 50 жилийн дараа, 2005 оны 10 сарын 30-нд Рока Паркс 92 насандаа таалал төгсөж, Америкийн Нэгдсэн Улс түүний үйл хэрэг, иргэний эрхийн түүхэнд оруулсан тэмцлээр дүүрэн амьдралд нь гүн хүндэтгэл илэрхийлсэн билээ. 1993 онд Роза Паркс Америк гүрний хамгийн дээд төрийн шагналыг Ерөнхийлөгч Клинтоноос гардан авч байсан юм.

Эл бяцхаан түүх бол Африк гаралтай Америкчууд иргэний эрхийнхээ төлөө тэмцэлд улам давшингуй нэгдэхийн том шалтгаан байлаа.

МАРТИН ЛЮТЕР КИНГ: 1929 оны 1 дүгээр сарын 15-нд АНУ-ын Атланта хотын Абурнын өргөн чөлөөний 502 тоот байшингийн дээвэрийн унтлагын өрөөнд гурван хүүхэдтэй айлын Хоёр дахь хүү болон Майкл Лютер Кинг мэндэлжээ. Түүнийг 6 настайд нь нэрийг нь өөрчилж “Мартин” Лютер Кинг гэж нэрлэх болов. Мартин эцэг Кинг, ээж Алберто Уиллиамс, өвөө, эмээ, нагац ах, нагац эгч нарынхаа хамт их олуулаа амьдардаг байжээ. Тэднийхээс баруун зүгт хоёрхон байшингийн цаахна өвөө, аав хоёрынх нь өдөр бүр номлол үйлдэх сүм байдаг байлаа. Мартин хар багаасаа л тэр хоёрыг даган Ертөнцийн эзний номлолд итгэн сүсэглэх болжээ. Төдөлгүй Мартин хүү өсөж 15 насандаа 1944 оны 9 дүгээр сард “Мохаус” / Morehouse/ коллежид элсэн орсон дариудаа сурлагаараа толгой цохиж эхлэв. Сурлагаараа онцгойрдог Мартины авьяасыг доктор Бенжамин Мей ихэд үнэлж бусдаас илүү ихээр түүнд зааж зөвлөх боллоо. Үүний ачаар Мартин бүр хоёр ангиа алгасч суралцав. Мартин эрдэмтэн Мэйгийн нөлөөгөөр өвөө болоод аавынхаа адил лам болохоор эргэлзэлгүй шийдсэн гэдэг. Тэрбээр эрдэмийн зэрэг хүртэхийн тулд Пенсальвани дахь Крозэ-гийн шашны сургуульд элсэн суралцсан байна. Мартин шашны боловсролоо улам гүнзгийрүүлэхээр Бостоны их сургуульд суралцаж улмаар 1955 онд Докторын зэрэг хүртлээ. Харин коллежид байхдаа хөгжмийн ангийн оюутан Коретта Скот хэмээх ирээдүйн эхнэртэйгээ танилцаж амьдралаа холбосон юм. Доктор болохынхоо өмнөх жил /1954/ Мартин Лютер Кинг Монтгомер дахь Паптист сүмийн санваартан болсноор, түүний амьдрал эрс өөрчлөгдсөн байна. Энэ өгүүлэлийн маань эхэнд автобусны урд талын суудалд суусныхаа төлөө адлагдан, сүүлдээ цагдаад баривчлагдаж буй Роза Парксын тухай өгүүлсэн билээ. Энэ явдал зөвхөн тэр эмэгтэйн эрхийг зөрчсөн хэрэг байсангүй, сая сая хар арьст иргэдийн эрхийг басамжилсан хэрэг байсан юм. Энэ басамжлалд тэгш эрхийн цэг тавьж, шудрага үнэний цохилт өгөхөөр Мартин Лютер Кинг эцсийн амьдралаа дуустал нь тэмцэн зорьсон билээ. Тэр үед олон газар арьс өнгөөр ялгаварах үзэл цөөрөх бус улам ч идэвхижиж байсан цаг. Нэгхэн жилийн дотор Кинг эрх чөлөөний төлөөх, хүний эрхийн үгэн бамбараа хүмүүст хүргэхээр 800.000 км газар туулж, 208 илтгэл тавьсан байна.

Кинг хүчирхийллийн бус тэмцлийн сургаалийг Энэтхэгийн их хүмүүн багш Махатма Гандигаас суралцсан юм. Иргэний эрхийн төлөө тэмцэл 1960-аад он гэхэд бүүр өргөжиж өдөр алгасалгүй шахам энд тэнд том жагсаал өрнөж байлаа. Тэдгээр цуглааны нэг нь арьсны үзэл хамгийн түгээмэл угжирсан Алабама мужын Бриминхамд боллоо. Цагдаа нар цуглааныг зогсоох гэж хүч хэрэглэн, хөдөлгөөний толгойчдын нэг Мартин Лютер Кингийг баривчлан шоронд хорьжээ. Гэвч Америкийн сая сая иргэд Кингийн талд өдөрөөс өдөрт нэгдсээр байв. Төдөлгүй нийгэмд арьсны өнгөөр гадуурхах явдлаас өдий төдий завхаралууд даамжирч Ерөнхийлөгчийг заавал шийдэх асуудлын нэг болж хувирав. Тухайн үед засаглалыг хэрэгжүүлж байсан Ж.Ф.Кеннеди Дэд ерөнхийлөгчийн хамтаар иргэний эрхийн багц хууль санаачлан конгресст батлуулахаар санал оруулав. Тэр жил Мартин Лютер Кингийн хувьд түүнийг алдаршуулах, түүний үгийг жигүүртэй мэт өдлүүлэх, хүн төрөлхтөнд тэгш эрхийн гэгээ мандсан шудрага ёсны наран дор маргаашаа угтах тийм л өдрийг авчрах “ мөрөөдлийн өдөр” байсан юм. 1963 оны 8 дугаар сарын 28-нд Мартин Лютер Кинг жинхэнэ мөрөөдөж чадсан юм. Түүний мөрөөдөл нь зөвхөн Кингийнх байсангүй сая сая хүмүүсийн итгэл найдварын дөл байсан билээ. 8 дугаар сарын 28-нд Авраам Линкольний бунханы өмнө Америкийн өнцөг булан бүрээс хуран цугларсан 250-300 мянга орчим хүмүүс байлаа. Тэдний дунд арьс өнгөөр ялгаварлах үзэлтэн ч байсан, бас ялгаварлан гадуурхагдаж байсан “африк гаралтай америкчууд” ч байсан юм. Кингийн түүхэнд алдаршсан “Надад мөрөөдөл бий” илтгэл нь 1964 оны Нобелийн шагнал хүртсэн төдийгүй, Америкийн түүхэн дэх хамгийн шилдэг 100 илтгэлийг одоо ч тэргүүлсээр байна.
I'm reading: МАРТИН ЛЮТЕР КИНГЦааш нь жиргэх!


Responses

0 Respones to "МАРТИН ЛЮТЕР КИНГ"

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. .
Хүндэтгэсэн: Hotula

 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors