Генри Форд автомашиныг баячуудад зориулсан тоглоомноос нийтэд хvртээлтэй тээврийн хэрэгсэл болгосон хvн юм. Тэр ажлын гараагаа гэрийнхээ гаражид элдэв сонин хэрэгсэл хийдэг уран гартан байсан. 39 насандаа тэр автомашин vйлдвэрлэх компани байгуулах гэж хоёр удаа бvтэлгvйтсэн ба уралдааны тэмцээнээс авсан хэдэн шагналаас өөр зvйлгvй бvтэл муутай зохион бvтээгч гэж тооцогддог хvн байж. Хэсэг хугацааны дараа 1908-1927 онуудад тvvний угсрах vйлдвэрvvд нь тус улсын нvvр царайг өөрчилж, америк маягийн амьдралын хэвийг тодорхойлох болсон "Ts Ford " маркийн автомашиныг 15 сая ширхэгээр vйлдвэрлэн гаргасан юм. "Миний хувьд бvтэшгvй зvйл гэж vгvй" гэж Хэлдэг байсан бөгөөд илvvтэй долларын тvvнд авчирч өгсөн олон сая машиныг юм. Генри бага наснаасаа эхлэн механик сонирхож эхэлсэн. Тэр Мичиган мужийн Диарборн хотоос холгvй орших фермид өссөн юм.
Тэр эвдрээгvй цаг ч задлан "засварлах" дуртай ба" Тvvний нэг найз "Генригийн гэрт байх бvх цаг тvvнийг хараад айсандаа зог тусан зогсдог юм" гэж хошигнодог байсан Энэ цаг болон цаашид механик сонирхох сонирхол нь тvvний амьдралын гол зорилго болж эд баялгийн эх vvсвэр нь болсон юм.Фордод тариачны хөдөлмөр огт таалагддаггvй байв. 16-н насандаа тэр Детройт хотод өдөр нь механикч хийж, шөнө нь цаг засварлаж долоо хоногтоо 3 доллар олдог байв, Тэр vед Фордод цаг бөөнөөр vйлдвэрлэх санаа төрж, хэвийг нь хvртэл бэлдэх vйлдвэрлэл эрхлэх хамтрагчаа хvртэл олсон байсаң боловч өдөрт хоёр мянган цаг vйлдвэрлээд хэнд худалдахаа мэдэхгvй байв, Хэдэн арван жил өнгөрсний дараа цаг бөөнөөр vйлдвэрлэх санаа нь хэрэгжиж эхэлсэн билээ.Фордын эцэг фермер байсан учир тvvнийг мөн адил энэ ажлыг эрхлээсэй гэж хvсэж байв.Гэвч Генри Форд тариачны ажлаа Детройтын амьдралаар сольсон учир өвлөж авах газраасаа татгалзсан билээ. Тэр Мичиганд Эдисоны vйлдвэрт инженерээр ажилладаг байсан бөгөөд чөлөөт цагаараа гэрийн гараждаа автомашины тухай мөрөөдлөө биелvvлэх гэж шөнө дөлөөр ажилладаг байсанд хөршvvд нь тvvнийг "галзуу Генри" гэж хочилоход хvргэжээ. Анхны бензинт хөдөлгvvртэй бяцхан "квадрацикл" нь 1896 онд бvтсэн юм. Уг техник нь анхны автомашин биш, тийм ч сайн зvйл байгаагvй ч Форд өөрийн автомашин хийх мөрөөдлөө биелvvлж чадсан юм. Гэвч сонин зангай зохион бvтээгч амжилтад хvрэх болоогvй л байв. Тэр автомашины vйлдвэр байгуулсан ч дампуурч. Дахин нэгийг байгуулсан ч мөн ялгаагvй тун хурдан дампуурч. 1902 онд 39 настай Генри хоёр удаа бvтэлгvйтсэн ба нөхцөл байдал ч тvvнд таагvй байсан юм. 1900-1908 онуудад нийт 500 автомашины vйлдвэр байгуулагдсанаас цөөн хэд л тогтсон.Генри Фордоос зориг, тэвчээр муутай нэгэн аль хэдий нь ( өгөх байсан.
Магад уралдааны машин сайн зохион бvтээгч гэх алдар нь тvvнд тус болсон байж магад /1902 онд Барни тvvний нэг загварыг унаж 5 милийг 5 минут 28 секундэд дээд амжилтыг тогтоосон юм/. Тэр 1903 онд зөвхөн 28 бэлнээр, нийт 150 мянган анхдагч хөрөнгөтэй "Фордмотор" компаниа байгуулав. Дээрх мөнгийг Детройтын нvvрсний тэргvvлэгч vйлдвэрлэгч Александр В.Малкомсон гаргасан ба харин Генри Форд уг vйлдвэрт зөвхөн өөрийн авъяас болон туршлагаа оруулсан юм. Тэдний даруухан анхны амжилт бусад хөрөнгө оруулагчдын анхаарлыг татжээ. Фордын анхны загваруудыг уригдаж байсан мэргэжилтнvvд зохион бvтээж байв. Жишээ нь ах " Дож нар. Хожим тэд тvvний өрсөлдөгч болсон юм. Чухам энэ vеэс эхлэн Фордын хvсэл мөрөөдөл биелэж эхэлсэн юм. Тэр "Тин Лиззи" - "Төмөр Лиззи" гэх алдарт "Т" загвараа 1908 онд vйлдвэрлэж эхлэв. Энэ vед Форд болон тvvний инженерvvд өдөр шөнөгvй ажилладаг vе байв. Форд азтай гэж итгэн эх нь тvvнд өгсөн эргэдэг сандал дээр байнга суудаг байв.
Тэр vед ихэнх автомашинууд мянга ба тvvнээс дээш долларын vнэтэй байсан бол Форд машина 345 доллараар зарж байв. Автомашин баячуудын тансаг хэрэглээнээс энгийн америкчуудын хэрэглээ болсон юм. Фордын "Т" загварыг "Тээврийн хэрэгслийн тvvхэнд гарсан аугаа автомашин" гэж нэрлэдэг байв.Дундаж орлоготой хvмvvс автомашиныг нь худалдан авах боломжтой байлгах vvднээс Форд vйлдвэрлэлээ бvрэн шинэчилж дэлхии дээр хамгийн оновчтой vр ашиггай vйлдвэрлэлийн урсгал Дамжлага бий болгосон юм. Гар хийцийн ширхэгийң эд ангийн оронд тэр стандартчилсан угерах эд анги хэрэглэж эхлэв. Эхний vед "Т" загвар улаан, хар, хөх ба саарал өнгөөр хийгдэж байсан бол 1914 оноос эхлэн урсгал дамжлага нэвтрvvлснээр зөвхөн хар өнгийн автомашин хийдэг болов. Форд угсралтын цехээ туршилтын талбай болгосон байв. Анх Густав Свифт урсгал дамжлагын санааг дэвшvvлж,Сэмюел Кольт ба Генри Лиланд нар харилцан эдгорлуулж болох эд ангиуд болгож байв.
Форд бол эдгээр шинэ санааг өмнө нь байгаагvй хvрээнд өргөн хэмжээний vйлдвэрлэлд нэвтрvvлж чаджээ. 1913-1914 онуудад тэр нэгдсэн урсгал дамжлага нэвтрvvлсэнээр автомашины угсралтын ажил 728-аас 93 минут болтол багасгасан. Vйлдвэрлэлийн энэхvv тогтолцооны ажлыг жигдрvvлэхэд Фордод сонирхсон ажилчид хэрэгтэй болов.1914 онд ажлын нэг хоногт 5 доллар олгох шийдвэр гарган бизнесийн ертөнцийг алмайруулж байв /тэр vед Детройтын автомашины vйддвэрvvдэд мэргэжилгvй ажилтанд хоногт 1.80 доллар өгдөг байсан/. Тухайн vед Фордыг дэвшингvй vйлдвэрлэгч гэж магтан шагшиж байсан боловч ажилчдад vзvvлэх "харамгvй" зан чанар нь цаанаа давхар санааг агуулж хожим нь тэр өөрийн vйлдвэрvvдэд vйлдвэрчний эвлэл байгуулахыг эрс эсэргvvцэж байсан билээ.1907 онд Форд Детройтын тансагт тооцогдох Эдисон-авеңю гудманд 285 мянган долларын vнэтэй улаан тоосгон байшин бариулсан, их баян болсон хойноо Диарборн хотдоо 2 сая долларын vнэтэй тансаг харш бариулжээ.
Байнга зовоож байсан ядуучууд болон хуурамч зохион бvтээгчдээс тvvнийг хамгаалах зорилгоор манаачийн бvхээгийг байшингаас нь нэг милийн зайд байрлуулсан юм. Форд болон тvvний хvv Эдсель нарын хамтын хөрөнгө нь 1920-оод онд 1.2 тэрбум доллар байсан гэдэг юм. Нью-йоркийн "Ивнинг Уорлд" сонин Форд энэ их мөнгөөрөө юу хийх вэ гэсэн таамаглалыг дэвшvvлж байжээ. "Ган трест", "Женерал моторс" эсвэл Төв төмөр замыг худалдан авах уу, эсвэл Америкийн 1925 оны улаан буудай, төмс болон тамхины бvх ургацыг худалдан авч магадгvй гэх мэт.Форд баян тансаг байдал, чимээ шуугианд тун дургvй хvн байв. 1939 онд Их Британийн хааны гэр бvлийг хvлээн авах арга хэмжээнд урьсан АНУ-ын ерөнхийлөгч Франклин Рузвельтын урилгыг тэр хvлээн аваагvй учир нь протоколын дагуу ут арга хэмжээнд гэргийн хамт оролцох ёстой байсан боловч тэр өдөр тvvний эхнэр цэцэрлэгчдийн клубын хуралд оролцож байсан юмсанжээ.Мэдээж зөвхөн мөнгө тvvний сонирхол байгаагvй юм.
Хэсэг хөрөнгө оруулагчид тvvнд болон хvvд нь компаниа миллиард гаран доллараар худалдах саналыг гурван удаа дэвшvvлж байсан боловч тэр "Би мөнгөтэй боловч ажилгvй болчихно шvv дээ" гэж хариулЖ байсан гэдэг. Тvvнээс хөрөнгийн хэмжээг асуухад Форд "Энэ бол миний сонирхдог зvйл биш" гэж хариулдаг байв. Банкны чекээ тэр дандаа халаасандаа авч явдаг байсан ба нэг удаа халааснаас нь 85 мянган долларын чек унаж, бас нэг удаа хими цэвэрлэгээнд өгсөн пижакнаас 125 мянган долларын чек олдож байсаң гэж ярьдаг.Форд өөрийн найзууд болох Томас Эдисон, Харви Файрстоун ба байгаль судлаач Жон Бэрроу нартай салхинд гарч амрах дуртай/Мэдээж өөрийн компанийн автомашинаа унаж/.Нэг удаа унаж явсан Форд~Т машины гэрэл шатаад замын хажуу дахь бензин тvгээгvvрт чийдэн авахаар орж гэнэ: Та харна уу, тэр машинд сууж байгаа хvн бол чийдэн зохиосон хvн шvv дээ, гэж Форд эзэнд нь хэлж.
- Эдисон өөрийн биеэр байна гэж vv? гэж тэр хvн гайхан асууж.
- Тийм, өөрийн биеэр байна. Харин хажууд нь суугаа хvн бол Харви Файрстоун, би бол Генри Форд байна гэж инээмсэглэн хэлэхэд нь:
- Худал ярихаа больж vз. Тэр сахалтай этгээдийг та бас Санта-Клаус гээд хэлчих. Тэгвэл би шерифыг дуудна шvv, гэж Жон Бэрроугийн бавгар сахал руу заан хөхөрсөн гэдэг.Автомашины магнат тэр "ухаантангуудад" дургуй бөгөөд "бvгдийн тухай бөгөөд юуны ч тухай биш" яриаг огтхон ч тэвчдэггvй байж. Нэгэн удаа тэр "Би номонд дургvй. Тэдгээрийг уншсанаар толгойд бvх зvйл хутгалдаж орхидог" гэж хэлсэн байдаг.Форд Мичиган мужаас Сенатад нэр дэвшиж бvтэлгvйтснээс хойш 1918 онд "Диаборн индепендент" сонин эрхлэн гаргаж эхэлсэн. Тэр өөрийн сонгогдож чадаагvй явдлыг еврей гаралтай сонгогчдоос болсон гэж vзэж байв.
Форд болон тvvний редакторуудын еврей vндэстний эерэг байнга өдөөн хатгадаг байсан нь уг сонины дугаарын тоог 1923 оны байдлаар 472 мянган ширхэгт хvргэж. Тус сонин "Еврейчууд ба дэлхий нийтийн асуудал" гэх мэтийн антисемит агуулга бvхий сурталчилгаа явуулдаг байсан нь Форд еврей гаралтай хуульч Арон Шапиротой 1925 онд тулгарах хvртэл vргэжилсэн юм. Шапиро шvvхэд нэг сая долларын нэхэмжлэл гаргасныг шvvх ёсоор болгож. Иймд Форд Исемит vзлээсээ албан ёсоор татгалзаж, Шапирогоос уучлалт гуйхад хvрсэн бөгөөд дээрх сонин 1927 онд хаагджээ. Vvний сацуу Форд дайныг хамгийн их хvчтэй эсэргvvцэгчдийн байв. 1914 онд дэлхийн нэгдvгээр дайн дэгдэхэд тvvнийг зогсоох зорилгоор далайн хөлөг онгоц хөлслөн 150 америк Дтэй хамтран европчуудыг дайнаа зогсоохыг ятгахаар Европ явсан. Энэхvv "энх тайвны хөлөг онгоц" сэдсэн явдал нь хэвлэл мэдээлэлийнхний инээдийг хvргэж байж. Дайн зогсоох аргагув гэдэг нь тодорхой болонгуут Форд өөрийн vйлдвэрvvдээ цэрэг дайны чиглэлд өөрчлөн ачааны тэрэг, танк vйлдвэрлэж эхлэв.
Хожим Дэлхийн хоёрдугаар дайн эхлэхэд ная дөхөж байсан форд дэлхийн хамгийн том нисэх онгоцны vйлдвэрийг байгуулан Б-24 бөмбөгдөгч vйлдвэрлэж эхэлсэн юм.Форд нэг бодол санаанд хөтлөгддөг хvмvvсийн нэг гэҗ хэлж болно. "Алтан хурим"-ын өдөр нэг сурвалжлагч тvvнээс "Тогтвортой гэр бvлийн нууц нь юунд оршино вэ?" гэж асуухад "Энэ бол машин vйлдвэрлэхтэй адил, зvгээр л нэг загвараа хийж байхад л болно" гэж хариулсан байдаг. Гагцхvv нэг л бодол санаа дээр хамаг анхаарлаа төвлөрvvлэн ажиллах нь бизнесмен Фордын агуу их хvч мөн тэр хирээр сул тал нь байсан. Бvрэн чөлөөтэй! байх гэж тэр хамтрагчдаасаа эзэмшиж байсан хувь хэмжээг нь худалдан авсан билээ. Гэвч тvvний ягшмал хатуу арга барил болон захиргаадалт зэрэг нь компанид муугаар нөлөөлж эхлэв.Автомашин vйлдвэрлэгч бусад компани vйлдвэрлэлээ өөрчилж байхад Форд тvvнд амжилт авчирсан загвараа vйлдвэрлэсээр байв.
1923 онд тэдний корпораци зах зээлийн 55% хянаж байсан байр сууриа алдаж буй нь тvvний анхаарлаас мултараагvй. Их хямралын vед тэдний компани маш их хэмжээний алдагдал хvлээж нэгдvгээр байрнаас гуравдугаар байр луу ухарсан байв. Эцэгтээ тусалж байсан цорын ганц хvv Эдсель 1943 онд 49 настайдаа өөд болж өдөр ирэх тусам хэцvv болж байсан ч 80 настай Форд ганцаараа компаниа удирдсаар байв. Энэ мөчид Эдселийн хvv Генри усан цэргээс халагдан гэр бvлийн бизнест туслахаар Мичиганд ирсэн юм. Харин Форд компаний удирдлагыг аюулгvйн албаны дарга Гарри Беннетэд шилжvvлэх зорилготой байв. Беннет Фордын vйлдвэрvvд дээр тус салбарын Нэгдсэн Vйлдвэрчний хорооноос нэгж байгууллагаа байгуулах гэсэн оролдлогыг няцааж чадсан хvн юм. Байдал тун хуридаж ач хvv Генри нь ажил дээрээ галт зэвсэгтэй ирдэг болж. Аажмаар Генригийн эхнэр Клара болон эх Элеонора нарын зvгээс vзvvлж байсан дарамт шахалт мөн компани дотор бага Генрийг дэмжиж байсан зэрэг нь Форд шийдвэрээ өөрчлөхөд хvргэсэн.
1945 онд Элеонора хvv нь компанийг удирдахгvй бол өөрийн мэдэлд буй 42 хувийн хэмжээтэй хувьцааг зарна гэж айлгасан юм. Компани гэр бvлийн мэдлээс гарч болзошгvй гэж болгоомжилсон Форд буулт хийж ерөнхийлөгчийн суудлаа 28 настай ач хvvдээ тавьж өгчөө. Ач хvv Генри Роберт Мак-Намару ба Аржей Миллер нар авъяаслаг менежерvvд хөлслөн, компаний ажлыг шинэчлэн өөрчлөж эхэлсэн билээ.Татварын хэмжээг багасгах зорилгоор Фордын хөрөнгийн дийлэнх хэсгийг ихэнхдээ хувьцаа байсан Фордын сан гэгчид щилжvvлсэн юм. Корпорацийг гэр бvлийн хяналтанд байлгахын тулд хувьцааг энгийн болон давуу эрхтэй гэж ангилжээ. Давуу эрхтэй хувьцаа vндсэндээ гэр бvлд vлдсэн. Сонирхуулан хэлэхэд: филантропийг хэзээ ч хvлээн зөвшөөрдөггvй бөгөөд тvvнийг эсэргvvцдэг байсан Форд дэлхийн хамгийн том хувийн сангуудын нэгийг байгуулсан юм /Гэхдээ бvх насны турш Форд нийт 37 сая долларыг филантропи vйл ажиллагаанд зарцуулжээ/. Фордын гэргийн Клараг 1950 онд нас барахад уг сан компаний их хэмжээний хувьцааг өвлөн авчээ.Зөвхөн Фордын сан компаний хувьцааг зарах эсэх асуудлыг шийддэг байсан юм.
1956 онд уг сан 7 сая долларын хувьцаа заруулахаар гэр бvлийн гишvvдийг ятгаж чадсан юм. Гэр бvлийн гишvvд шийдвэрлэх эрхээ хадгалж чадна гэдэгт итгэлтэй байсанж. Гэвч дээр дурьдсан хувьцааг зарсанаар нийт 350 мянган санал өгөх эрхтэй хувьцаа эзэмшигчид давамгайлах болов. 1976 онд Элеонораг нас барахад дээрхээс илvv их хэмжээний гэр бvлийн хувьцаа зарагджээ. Гэхдээ 1989 онд "Форчун"сэтгvvлийн мэдээлсэнээр Фордын vр удмууд 2 миллиард долларын хувьцаа эзэмшиж нийт саналын 40% хянаж байсан.2-р Генри Форд 1979 онд огцортлоо 35 жилийн турш компаниа чанга гараар атган удирдаж ирсэн. Аливаа маргаанд шийдвэрлэх vг тvvнийх байв. Тэр огт эргэлзэлгvйгээр ажиллагсадаа халдаг бөгөөд 1978 онд хожим нь "Крайслер"-ыг толгойлсон Ли Иаккакийг ерөнхийлөгчийн албан тушаалаас огцруулсан билээ. 2-р Генри Фордынхны сvvлчийн тэргvvлэгч байсан юм.Гэр бvлийн мэдэлд vлдээх гэж тvvний vхэн хатан зvтгэж байсан компаңи нь одоо олон эзэдтэй болсон бөгөөд vйл ажиллагааг нь мэргэжлийн менежерvvд удирдаж байна.

Төрөл:
Суут хүн
Цааш нь жиргэх!

Previous Article


Responses
0 Respones to "ГЕНРИ ФОРД"
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. . Хүндэтгэсэн: Hotula