Интернэт холболтын алдаанууд 678, 815, 691, 769

|

Интернэт холболтын алдаанууд 678, 815, 691, 769
Компьютерээ асаагаад нэтэд холбогдох гэтэл error: 678 гээд л алдаа гараад байвал яах уу ?
ADSL интернэт хэрэглэгчидэд тулгардаг дараах алдаануудыг хэрхэн шийдэх талаар зааварчилгааг орууллаа. Зааврын дагуу оролдоод үзээрэй.























Алдааны коод
Тайлбар
Шийдэл
Error : 678 and 815
Холболтын серверээс хариу ирэхгүй байна.
Өөрөөр хэлбэл, таны компьютер холболтын сервер хооронд холболт тогтохгүй байна гэсэн үг.
Юуны түрүүнд холболтын шугамыг шалгаж үзэх хэрэгтэй.
ADSL модемруу орсон болон түүнээс гарсан шугамын холболтыг шалга.
Тух: WAN link & ADSL link гэсэн гэрэл асаж байгаа эсэхийг шалгах, мөн холболт хийсэн залгууруудаа дахин шалгах хэрэгтэй.
Error : 691
Хэрэглэгчийн нэр нууц үг буруу байна
Хэрэглэгчийн нэр, нууц үгээ буруу оруулсан байж болно.
Нягтлан шалгаж зөв оруулах хэрэгтэй. Мөн хэрэглэгчийн эрх нь идэвхигүй болсон байж болно.
Өөрөөр хэлбэл: Төлбөр тооцоо хийгдээгүйн улмаас хандалтын эрхийг түр хаасан тохиолдолд эрх тань идэвхигүй болно.
Error : 769
Сүлжээний картаа идэвхигүй болгосон байна
Сүлжээний картаа идэвхижүүлэх хэрэгтэй. Үүний тулд:

1. Start->Settings->Control Panel->Network Connections
2. "Local Area Connection" гэсэн холболт дээр хулганы заагчийг байрлуулан хулганы баруун товчийг нэг товшин гарч ирсэн командын жагсаалтаас "Enable"-г сонгоно.

Дэлгэрэнгүй...

Нэг ширхэг цэцэг

|

“Ганцханыг л өгөөч” энэ бол Юмикогийн хамгийн сайн цээжилсэн анхны vг байлаа.
Дайн хараахан дуусах болоогvй байлаа. Энэ vед банш, хатуу чихэр, шоколад авахаар хаашаа ч явсан олдоггvй байлаа. Хөнгөн зуушны газарт ч байхгvй. Идэх юм гэвэл цагаан удааны оронд картаар өгдөг төмс, буурцаг, хулуугаас өөр зvйлгvй.
Өдөр бvр дайсны онгоц нисэн ирж бөмбөг хаядаг байлаа. Хот ар араасаа шатаж vнс нурам болж байв.

Юмикогийн гэдэс vргэлж өлсдөг байх даа. Хоолны цагаар ч, vдийн хоолны цагаар ч нөгөө vгээ хэлж хоол нэхнэ.

Тэгтэл Юмикогийн ээж “За одоо ганцханыг шvv” гэж хэлээд өөрийнхөө хоолноос нэг хэсгийг Юмикод хуваан өгөв. “Ганцханыг л, ганцханыг л…” гэх vг ээжийнх нь амны уншлага болчихсон байв. Юмико санамсаргvй ээжийнхээ энэ vгийг цээжилчихсэн ажээ.
“Их өрөвдмөөр хvvхэд шvv тээ. Ганцханыг л өгөөч гэж хэлбэл юу ч байсан авч чадна гэж боддог юм” гэж ээж нь нэг удаа хэлтэл аав нь гvнзгий санаа алдаад ийн хэлэв. “Энэ хvvхэд нэг насаараа бvгдийг нь өгөөч, уул шиг ихийг өгөөч гэж хэлж мэдэхгvй өнгөрч магадгvй. Ганцхан ширхэг л төмс, ганцхан ширхэг л цагаан будааны ороомог, ганцхан ширхэг хулууны чанамал гээд бvгд ганцхан ширхэг… ганцхан ширхгийг л өгөхөд байрладаг. Баярлаад ганцханаас илvvг авдаггvй байж магадгvй. Чухамдаа том болоод ямар хvн болох юм бол доо” гээд Юмиког дээш өргөв.

Зөвхөн тэр vеэс ч биш, ер нь байдал тийм сайнгvй байсан бөгөөд Юмикогийн аав ч гэсэн дайнд явахгvй бол болохгvй өдөр болов. Аав нь дайнд явах өдөр Юмико ээждээ vvрvvлэв. Хол байдаг галт тэрэгний өртөө хvртэл гаргаж өгөхөөр явлаа. Ээжийнхээ хийж өгсөн хөвөнтэй малгайг өмсөөд явжээ. Ээжийнх нь мөрөндөө vvрсэн цvнхэнд самбаа, эм, картын барааны тасалбар, тэгээд хамгийн чухал нь цагаан будаагаар хийсэн ороомог зэргийг хийсэн байлаа.

Юмико будааны ороомог байгаа гэдгийг сайн мэдэж байгаа болохоор “Ганцханыг л өгчих будааны олоомог, ганцханыг л өгөөч” гэсээр байгаад өртөөнд хvрэхэд бvгдийг нь идчихсэн. Ээж нь дайнд явж буй нөхөртөө охиныхоо уйлсан царайг харуулахгvйн тулд тэгсэн юм болов уу даа. Өртөөнд дайнд явж байгаа хvн дvvрэн байсан бөгөөд vе vе “Мандтугай” гэх нь сонсогдоно. Бас баатарлаг цэргийн дуу дуулах нь ч сонсогдоно.
Юмико болон тvvний ээж хоёроос өөр гаргаж өгөх хvнгvй аав нь галт тэрэгний тавцангийн захад зогсон Юмиког тэврээд “Мандтугай” гэдэг vгийг аяархан хэлж цэргийн дуу дуулж эхэллээ. Ямартай ч дайнд явж байгаа гэхээргvй байлаа.
Тэгтэл хэзээ хэзээгvй галт тэрэг ирэх гэж байгаатай зэрэгцэн Юмико нөлөө “Ганцханыг л өгөөч” гэдгээ хэлж эхлэв.

Тэгтэл аав нь ийн хэлэв:
“Аль хэдийнэ бvгдийг нь идчихсэн шvv дээ. Манай Юми сайн хvvхэд шvv, аав нь цэрэг болчихсон, мандтугай гэж хэлээрэй”.
Юмиког ээж нь бvvвэйлсэн ч тасралтгvй уйлсаар байлаа. Энэ хооронд аав нь алга болчихов. Тэрбээр галт тэрэгний ойролцоох хог хаядаг газраас космос цэцэг олж харсан юм байна.

“Юми за, ганцханыг л өгье дөө. Ганцхан ширхэг цэцэг, сайн хараарай” гэхэд тэрбээр хөлөө хөдөлгөн маш их баярлав.
Аав нь vvнийг харан баярлан инээгээд Юмикогийн барьж буй нэг ширхэг цэцгийг харсаар галт тэргэнд суугаад явчихлаа.

Орчуулсан Б.ДЭЛГЭРХИШИГ
Дэлгэрэнгүй...

How to Remove the Number of Label

|
1. Login to blogger with your ID
2. After entering the dashboard page , click Layout. Please saw the picture :
3. Then click edit HTML tab. Please saw the picture :
4. Click the Download full template link. Save your template:
5. Please mark the little box beside Expand Widget Templates. Wait for a moment.











6. Go to your template code, and find the code like this :

(<data:label.count/>)

7. If you was found the above code, please delete.

8. Click Save Template button.

9. Done. Please see the result.


Now your label will not with number.
Дэлгэрэнгүй...

How to Download Embedded SWF files using Firefox

|


How to Download Embedded SWF files:
First off, if you don't already have it, you'll need
firefox:



1. Open up Firefox and navigate to the Webpage that contains the embedded Flash SWF file that you would like to download
2. Anywhere in the empty space on the page, right click and select the Page info option:




















3. Next, select the Media tab from the Page Info menu
4. Scroll down the list and select the .swf file from the list. It should be listed as an embedded type
5. Once the item has been selected, you can click the Save As button to save the .swf flash file to your computer:

















Note: If you want to play your .swf files that you have downloaded, I highly recommend THIS Flash Player. It can be run from a portable USB device as well.
Дэлгэрэнгүй...

Яагаад зарим хvн маш эрт сэрдэг вэ?

|

Зарим нь хэдхэн цаг унтаад л сэрчихдэг. Тэгвэл ийм хvмvvсийн DEC2 генэнд мутаци явагдсан болохыг судлаачид илрvvлжээ.
Хvн шөнө найман цаг ноорсоход хангалттай. Харин цөөн тооны хvмvvс кофе болон сэргээх vйлчилгээ vзvvлэх ямар ч бvтээгдэхvvн хэрэглэлгvйгээр ердөө 4-6 цаг л унтдаг байна. Ийм нойргvйчvvд дуг нойрондоо умбаж байгаа хvмvvсийг хараад атаархдаг нь лавтай. Нөгөө талаас тэдэнд олдсон томоохон завшаан ч юм шиг. Өөрөөр хэлбэл тэдний ажлын бvтээмж маш сайн. Шинжлэн ухааны талаас харахад тэд мутант болсон хэрэг. Өөрөөр хэлбэл тэдний ген (DЕС2)-д мутаци явагдсан байдаг аж.


Енг Хуй Фу-гээр ахлуулсан Сан Франфискогийн Калифорнийн их сургуулийн мэдрэл судлаачдын баг нойргvйдэлд өртөөд байгаа америкийн 60-аад гэр бvлийн удмын санг судалсан байна. 2001, 2005 онд Калифорнийн судлаачид маш ховор тохиолдох эмгэгийг судлаад (Рег2) генд хувьсал явагдсаныг тогтоосон билээ. Энэ нь тvрvvлж унтах эмгэг юм. Уг өвчнөөр өвчилсөөр хvмvvсийн нойрсох мөчлөг нь ердийнхөөс өөр байдаг байна. Тэд 18-19 цагийн vед унтаж бvх хvн нойрсож байхад буюу 3-4 цагийн vед сэрдэг аж.

Энэхvv нээлтийг хийсний дараа судлаачид хvний удмын сан дахь өөрчлөлтийг судалсаар байгаа билээ. Тэдний ажил алхам алхмаар урагшилсаар л. Ингээд тэд саяхан (DEC2) генд хувьсал явагдсан байсныг илрvvлжээ. Эмэгтэй хvмvvст уг гений хувьсал явагдсан байна. Өдөрт зургаан цаг л унтдаг байсантай холбоотой. Энэ хувьсал өдөрт найман цаг унтдаг өөрөөр хэлбэл бvрэн нойртой хонодог нэг гэр бvлийн өөр бусад гишvvдэд илрээгvй юм.

Енг Хуй Фу болон тvvний багийн нээсэн генийн хувьсал маш ховор тохиолдох аж. Нойрсох хэмнэл нь алдагдсан хэмээн оношлогдсон 250 гаруй хvний удмын сангаас генийн өөрчлөлтийг олоогvй байна. Ингээд тэд хулгана дээр хувьсал явагдсан генийг бий болгож нойрсох мөчлөгийг нь судалжээ. Эдгээр хулганууд бага унтдаг болсон байна.

"Хvн өдөрт хэдэн цаг унтах хэрэгтэй мэдэх асуудал гарч ирнэ. Энэ нь нойрсох vйл явц хэрхэн явагддагийг сайн ойлгоход бидэнд туслах юм" гэсэн дvгнэлтийг Люсаннын их сургуулийн Мехди Тафти хийжээ.
Дэлгэрэнгүй...

Хувьцааны тvvх

|

Хувьцаа хэмээх хөрөнгө эзэмшиж буйг нотлох үнэт цаас өнөөгийн санхүүгийн ертөнцөд өөрийн эзлэх байр сууриа нэгэнт олж, өдөр тутам хэрэглэгддэг, дасал болсон энгийн зүйл болжээ. Гэхдээ өнөөгийн энэ хэлбэржилтээ олохын тулд ямар зам туулсан болохыг нь тун товч байдлаар эргэн нэг харья.

Хувьцааны үүсэл. Эртний Ромын эзэнт улсад гаалийнхан, уурхайчид өөрсдийн ашгаа санхүүгийн пүүсүүдэд хэдэн жилийн хугацаатай зээлдүүлдэг байжээ. Уг санхүүгийн пүүсүүд нь хэд хэдэн баячуудын хөрөнгөө нэгтгэсэн "хоршоолол" маягаар ажиллах ба уг зээлийн хугацаа дуусмагц тардаг байсан тул өнөөгийн хувьцаат компаниудтай харьцуулах аргагүй. Гэвч хувьцааны анхны бүдүүлэг хэлбэр төлөвшин тогтжээ гэж үзэж болохоор. Гол нь хувьцааг хувьцаа болгодог бирж гээч зүйл үгүйлэгдэж байсан биз ээ.

12-р зууны үеийн арилжаа, солилцооны биржүүд. 1100 оны үед Италийн хойд хэсэгт олон жижиг хот улсууд бие даан хөгжих болжээ. Yүнийг даган банкны систем ч бүрэлдэн бий болов. 1111 онд Lucca хэмээх язгууртны бүгд найрамдах улсын Ст-Мартины сүмд анхны арилжааны бирж явагджээ. Тодорхой болзсон цагт олон арван худалдаач, арилжаач, зуучлагч, маклер цугладаг байв. 1407 онд анхны хувьцаат компаниархуу пүүс байгуулагдсан нь "Сан Жеоржеогийн Банк" хэмээх жижиг банк байв. Төрд төлөх төлбөрөө санхүүжүүлэх зорилгоор облигаци гарган худалдаж байжээ.

Байнгийн ажиллагаатай биржүүд. Эхний байнгийн ажиллагаатай бирж 1409 онд Брюгге-д байгуулагдаж, Итали гаралтай худалдаачдын наймаа хийдэг нэг гол газар болжээ. Удалгүй Европын орнуудад олон тооны биржүүд байгуулагдаж эхлэв. Тухайлбал Германд Нюрнберг (1540), Франкфурт (1585), Аугсбург, Лейпциг гэх мэт. Голчлон Вексел болон бусад төлбөрийн бичгүүд арилжаалагдаж байв. Удалгүй Антверпен болон Амстердамд олон улсын чанартай том биржүүд нээгдэж хүчээ авчээ.

Бирж хэмээх нэрний утга. Энэ нэр нь 16-р зуунд Брюггед ноёрхож байсан худаалдаачны гэр бүл болох Үan der Beurse тэй холбоотой. Ван дер Бюрзе нь ихэвчлэн вексел (өрийн бичиг) ээр наймаа хийдэг байв. Векселүүдээ Бурза хэмээх савхин түрийвчинд хийж багцалж зардаг байжээ. Цагийн явцад Бюрзе болон Бурза 2 нь нэгдэж Бирж хэмээх үг үүссэн бололтой. (Германаар Бөрзе гэж дуудаг)

Амстердамын чинжүүний худалдаачид буюу хувьцааг санаачлагчид. Холландын ялангуяа Амстердамын халуун ногооны худалдаачид өнөөгийн хувьцаа үүсэх эхлэлийг тавьжээ гэж үздэг. Тэд 16-р зууны сүүл үед л гэхэд 70 орчим усан онгоцыг Индонези руу аялуулж, чинжүү тээвэрлүүлэн авчруулдаг байв. Халуун ногооны наймаа нь нэн ашигтайд тооцогдох тул олон ч пүүсүүд энэ зах зээлд татагдан орж өрсөлддөг байж. 1602 онд уг зах зээл дээрхи томчуул нь нэгдэж, өрсөлдөөнийг нэлэнхүйд нь атгахын тулд "Нэгдсэн Зүүн Энэтхэгийн Худалдааны-Компание" гэгчийг байгуулжээ. Анх удаа чинээлэг худалдаачид, хотын захиргаа, муж улсууд хувь нийлүүлэх эсвэл хөрөнгө оруулах замаар нэгдсэн пүүс байгуулсан нь энэ аж.

Уг пүүсэд оруулсан хөрөнгийн хувиа "ХУВЬЦАА" хэмээн нэрлэсэн ба гол нь үүнийгээ бусдад зарж болдог байв. Ингэж хувьцаа болон хувьцаат компани үүсчээ. Удалгүй (1613 онд) Английн "Зүүн Энэтхэг" пүүс хувьцаат компани болсноор түүхэн дэх 2 дахь хувьцаат компани гараагаа эхэлжээ. Англи, Холланд 2 худалдаа болон цэрэг дайны салбарт өрсөлдөж улмаар Англичууд давамгайлж эхэлснээр дэлхийн анхны хувьцаат компани болох Холландын "Нэгдсэн Зүүн Энэтхэгийн Худалдааны-Компание" 1799 онд дампуурчээ.

Герман дахь хөгжил буюу төрийн оролцоо. Германы хувьцааны хөгжил Холланд, Английн адил чөлөөт зах зээлийн замаар явсангүй. Ихэвчлэн төрөөс, дээрээс зохион байгуулах, удирдан чиглүүлэх маягаар хөгжжээ. Жишээ нь хамгийн анхны хувьцаат компанийг 1682 оны 3 сарын 17 нд хааны тушаалаар байгуулж байв. Банкууд иргэдийн хуримтлалыг төвлөрүүлж байгаад, ашигтай худалдааны пүүсүүдэд хөрөнгө оруулж хувьцааг нь худалдаж авдаг байв. Эдгээр том банкууд нь үнэт цаасны зах зээлийг санхүүжүүлэх гол эх үүсвэр болж байв. Жижиг мужууд өрийн бичиг гаргаж, том том зам гүүр барьж байгуулах мөнгө олж авдаг байв. Удалгүй Европын том худалдаачид, төр засгууд ч энэ зах зээлд татагдан оржээ. Хамгийн алдартай жишээ нь Оросууд Москвагаас Владивосток болон Харбин хүрсэн "Транс Сибирийн төмөр зам" -аа барихдаа Герман, Француудын санхүүжилтийг ашиглаж байжээ.

Хувьцааны эрх зүй, Хувьцаат компаны тухай хууль, журам. 1843 онд Хойд Германы Пруссчууд хувьцаат компани байгуулах эрх зүйн мөрдлөгийг боловсруулжээ. Гэхдээ л 19-р зууны эх үе хүртэл нийт Герман даяар мөрдөгдөх нийтлэг хууль, журам байсангүй. Ямар ч байсан Хувьцаат компани байгуулахын тулд нилээн олон шаардлага биелүүлэх, дээр нь хаанаас тусгай зөвшөөрөл авдаг болов. Мөн банкууд хувьцаат компани болохоор бол бүүр ч хатуу нарийн шалгуурыг давах ёстой болжээ. 1850 иад оноос шинэ хууль мөрдөж эхэлснээр хувьцаат компаний тоо нэн хурдтай өсөв. 1870 онд хойд Германы холбоо нэгдсэн хууль гарган мөрдөх болов. Ийнхүү 1902 он хүртэл хувьцааны эрх зүй тасралтгүй хөгжиж, эрх зүйн нэгэн бие даасан салбар болжээ.

Хувьцааны хөгжлийн оргил үе ба уналт. Германууд 1870 аад оноос хувьцааны эрх зүйг зохицуулсан нийтлэг хуулийг мөрдөх болсноор үнэт цаасны зах зээл үлэмж хурдтай өсчээ. Жижиг пүүсүүд олноор бий болж, хувьцаа гаргаж санхүүжилтээ олж авдаг байв. Мөн төмөр замын хувь нийлүүлсэн том пүүсүүд бий болсноор Германы дэд бүтцийн түүхэнд үндсэн эргэлт гаргажээ. Дэлхийн нэгдүгээр дайны өмнөх үед үнэт цаасны зах зээл цэцэглэн хөгжиж байлаа. Гэвч I дайны үеээр ихэнхи биржүүд хаагдсан байна. Дайны дараа үнэт цаасны зах зээл үл итгэсэн, хэт хаширласан уур амьсгалд бүрэн автсан байв. Хуулийн шинэчлэлүүд шат дараалан явагдаж, зах зээлийг илүү либералчилах, тухайлбал эмэгтэй хүн биржэд наймаалж болох тухай заалтууд батлагджээ.
Гэсэн ч Германы болон бусад төв Европын хөрөнгийн биржүүд дэлхийд ноёрхох байдлаа нэгэнт алдсан байлаа.

Wall-Street 1929 он. Дэлхийг өөрчилсөн их уналт. Европ болон Ази даяар өвөр хоорондын хямрал, элдэв дайн тулаан өрнөж байсан 1920 иод онд Америкууд дэлхийн эдийн засгийн хөгжлийн гол төв болон хөгжих үндэс сууриа тавьж эхэлжээ. Yйлдвэрлэлийн үр ашгийг тасралтгүй өсгөж байсны ачаар эдийн засгийн өсөлтөөрөө урьд өмнө үзэгдээгүй асар их амжилтанд хүрсэн байна. Эхний баячуул нь хөрөнгөө улам их арвижуулахын тулд бирж дээр тоглож эхлэв. Европд үнэт цаасны зах зээл нь санхүүжилтийн эх үүсвэр гэдэг талаараа илүү хөгжсөн байхад, Америкт аз, эз, тоглоом, риск, эрсдэл гэсэн тал нь илүү тодорч байв. Хүн бүр л үнэ өсөх байх гэсэн хүлээлтэнд автаж, банкнаас зээл аваад ч хамаагүй хувьцаа худалдаж авч байв.

"Хэн хүнгүй аваад байхад би яаж хоцрох вэ" гэсэн хандлагаар бусад нь ч татагдан орж хувьцаа хайж эхэлснээр хувьцааны үнэ зохиомлоор өсөж эхэлжээ. Эдийн засагчид анхааруулсаар байтал, хэн ч тэднийг тоосонгүй. Хүмүүсийн нүдэн дээр хувьцаа ховордож, үнэ нь өсч байлаа. Энэ үед ямар ч үнээр хамаагүй хувьцаа л олж авч чадвал хэсэг хугацааны дараа хэд дахин илүү үнээр буцааж зарна гэсэн тооцоо хүн бүрт байсан нь эргэлзээгүй.

Алтан үеийн төгсгөл. 1929 оны 10 сарын 24 нд хувьцааны үнийн индекс огцом уналаа. Өнөө их ашиг олохоор зэхэж байсан хүмүүс гэнэт сандралд орж хувьцаагаа яаралтай зарж, бэлэн мөнгө болгож авахыг яаравчлав. Ердөө энэ нэг өдөрт л гэхэд дор хаяж 13 сая хувьцаа арилжаалагджээ. 1929 онд Доу-Жонес индекс 400 байсан бол 1932 онд ердөө 40 болж унажээ. Дахиж сэхэхийн тулд даруй 25 жил шаардагдсан байна.
Дэлгэрэнгүй...

Наран - Welcome to my heart

|
Би энэ удаа нэгэн хvндэлж явдаг хvнийхээ шинэ уран бvтээлийг та бvхэндээ хvргэхээр шийдлээ. Магадгvй та энэ дуу болон клипийг vзсэн ч байж болох. Гэхдээ энэ дуучин бол Монголын орчин vеийн хөгжмийн хөгжил дэвшил тvvнд оруулсан хувь нэмэр авъяас билгээр гайхагдсан нэгэн гэж боддог. Энэ бол мэдээж таны харж байгаа бодож байгаа эршvvд төрх, хvчтэй дуу хоолойгоороо танигдсан Наран эгч маань билээ.

Хамгийн гайхалтай нь энэ хvн манай хамгийн урдаа барьдаг эмэгтэй дуучдын нэг бөгөөд анхны бие даасан тоглолтоо одоо л хийх гэж байгаа гээд бод доо. Гэтэл манайхан яадаг билээ хоёр гурван дуу нь радио, телевзийн чаартуудаар гайгvй байранд орчих юм бол хэдэн дуу халтуурдаж нэмээд л цомог гаргаад дараа нь бие даасан тоглолт яриад явж байдаг хvмvvс шvv дээ...
Ингээд тун удахгvй анхны бие даасан тоглолтоо хийх гэж байгаа Наран эгчийнхээ "Welcome to my heart" гэсэн сайхан дууны клипийг шууд vзэхээр орууллаа.

Дэлгэрэнгүй...

Цас хүнд дурлажээ

|

Цас хүнд дурлажээ.Хэзээ ч тийм юм байж таарахгүй. Гэхдээ дурласан л юм даа.Гудамжны гэрлийн төмөр бүрхүүл салхинд савласан гуравдугаар сар.Yдэш орой.Өнөөх бүсгүй цонхон дээрээ.Цонхны наана будрах цас. Бүсгүйн нүд хөгжилтөй. Тэр инээмсгэлэн будрах цасыг ажина.Бүр ширхэг бүрийг алдалгүй харахыг хичээнэ.”Тийм баяртай инээмсгэлэл,гэрэлтсэн харц. Яг тэндээ,яг тэндээсээ битгий холдоосой. Намайг гайхан бишрээсэй гэж цас бодлоо.

Тэгээд цас яг л дурлаж үзээгүй залуу хүн шиг аашилж, өөрийн чаддаг бүхнээ бүсгүйд гайхуулахаар шийдэв.Өөрийгөө улам бишрүүлж, улам алмайруулах гэсэн тэнэг хүсэл цасыг эзэмдэнэ. Зөөлөн будрах цас төдөлгүй том томоор малгайлан орж эхлэв. Бүсгүй салхивчаар цээжээ гаргаж, хөөрхөн цагаан хуруунуудаараа цасыг тослоо. Цас онгирч хөөрсөндөө хамгийн том, хамгийн ганган ширхэгүүдээ бүсгүйн алган дээр буулгав. Харамсалтай нь тэд бүсгүйг харж ч амжаагүй байхад хайлан алга болно. Тэр бүсгүй өөрийг нь хайлуулж чадах шидтэйг цас ингэж мэдэв.

Цас өөрийнхөө сул доройг нуухаар шийдлээ. Малгайлан орж байсан цас гэнэт эмх цэгцгүй, зүг чиггүй бужигнаж, уурласан нөхөр шиг тал талаас хуйсагналаа. Төдөлгүй өнөөх цас бужигнасан шуурга болон хувирав. Энэ үед бүсгүйн нүүрэн дээрх инээмсэглэл аажимхан алга болж харцан дахь гэрэл нь хэрхэн бөхөхийг цас мэдэх ч завгүй хүүгнэ. Хөөрсөөр,шуурсаар…
Цас өөрийнхөө сүр хүчийг бахдан гайхна. Эмх цэгцгүй энэ үйлдлэсээ болоод сүүлдээ өөрөө ч бүсгүйг олж харахаа болив. Гэнэт тэр өнөөх цонх руу харлаа.Бүсгүй алга. Цонхонд хөшиг татжээ. Тэр яаж ч хичээгээд цонхыг нэвтлэн орж чадсангүй” Намайг хараач.намайг хараач,, Цас хамгийн том хамгийн ганган ширхэгүүдээрээ бүсгүйн цонхыг ийнхүү балбана. Гэвч түүний энэ их хүч бороон дуслын төдий чимээ өгсөнгүй. Шөнөжин бүсгүйн цонхыг балбасан цас өглөө нь ядарч тамирдсандаа талаар нэг тарж, газарт нэвсийн унав. Бүсгүйг дахин нэг харах гэсэн горьдлого ч тасарчээ.
Нар гялбасан хаврын цэлмэг өглөөний туяаг согтотлоо ууж хөлчүүрхсэн цас үдийн алдад бялбаганасан саарал юм болсон байв. Төдөлгүй өнөөх цонхны хөшиг алгуурхан нээгдэж бүсгүйн гоо царай гарч ирлээ. Хөлчүү цас сүүлчийн тамираа шавхан байж ганц хоёрхон гялтганахад бүсгүй эргэн тойрноо зэрвэсхийн хараад дахин алга болов. Цасыг хайлж урсаад дуусан дуустал бүсгүй гэрээсээ гарахгүй байхаар шийджээ.

Дэлгэрэнгүй...
: