Өрсөлдөөний талбарт амьд үлдэх 7 арга




Өршөөлгүй эдийн засгийн талбарт хүн бүр амьд үлдэхээр тэмцэлдэж байхад та амжилтанд хүрэхийг хүсч байна уу? Тэгвэл эдийн засгийн байдал хэрхэн өөрчлөгдөж байгаагаас үл хамааран бизнесээ амжилттай явуулах хэд хэдэн арга зам байна:
1.Илүү зардлаа багасга – Мэдээж танайх ихэнх рестораны адилаар зардлаа аль болох хамгийн бага түвшинд байлгахаар ажилладаг байх. Гэхдээ та яг одоо зардлаа өөр ямар аргаар бууруулж болох талаар дахин нэг эргэцүүлэх хэрэгтэй боллоо. Цорын ганц шийдэл бол рестораны систем ашиглаж, үйлчилгээнийхээ хурдыг нэмэгдүүлж, ажилтнуудынхаа бүтээмжийг дээшлүүлэх явдал. Ингэснээр та зардлаа хэмнэж, ашиг орлогоо нэмэгдүүлнэ.

2.Ашгийн олон бүстэй бол – Бүх өндгөө нэг сагсанд хийх хэрэггүй. Зарим ресторанууд хүргэлтийн үйлчилгээ, цайллага, хурим найр зохион байгуулах, харин зарим нь олон өглөөний цайны меню, “лхагва гараг-эмэгтэйчүүдэд хөнгөлөлттэй” зэрэг урамшууллын бодлого явуулдаг шүү дээ. Тэгвэл энэ бүх шийдэл, шинэ санааг үйл ажиллагаагаа өдөр тутам хянадаг, бүх процесс, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн ухамсарласан тохиолдолд л амжилттай нэвтрүүлэх боломжтой. Энэ боломжийг харин програм хангамжийн шийдэл л танд олгоно.
3.Програм хангамж, түүний сургалтад хөрөнгө оруул – Бид бүгд “мөнгө зарцуулж байж мөнгөтэй болдог” гэдэг үгийг мэддэг. Харин бизнесээ ашигтай явуулахын тулд програм хангамж худалдаж авах, хэрхэн ашиглах талаар сургалтанд суух зэрэг нь мөнгө зарцуулж байгаа хэрэг биш, харин хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг юм. Зөв систем сонгох нь чухал, харин дараа нь түүнийгээ бүрэн дүүрэн эзэмших хэрэгтэй шүү дээ.
4.Тогтвортой байдлаа хадгалах – Рестораны амжилтанд тогтвортой байдал чухал гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх. Судалгаагаар рестораны орлогын 60-80%-ийг дахин ирж үйлчлүүлж буй хүмүүс оруулдаг болох нь тогтоогджээ. Энэ нь та үйлчлүүлэгчийнхээ хүсэл шаардлагыг ресторанд тань ирэх бүрт мэдрэх, нийцүүлэх нь чухал гэсэн үг. Тэгвэл тогтвортой байдал нь програм хангамжийн шийдэлгүйгээр тэр бүр биелэх боломжгүй байдаг. Учир нь рестораны системгүйгээр танай рестораны хоолны амт, үйлчилгээний чанар өдөр бүр урьдынхтайгаа ижил байх ёстой байтал энэ нь үнэн хэрэгтээ урьдынхтайгаа ижил байгаа эсэхийг та хянаж, мэдэж чадахгүй шүү дээ.
5.Цэсээ өөрчилж бай – Эдийн засгийн байдал өөрчлөгдөж байгаагийн хирээр үйлчлүүлэгчдийн хандлага ч дагаж өөрчлөгддөг. Танай рестораны цэс зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадаж байна уу? Хэрэв судалгаа шинжилгээ хийдэг, чанартай програм ашигладаг бол уг асуултын хариултыг хормын дотор олж, шийдвэр гаргах боломжтой болно. Үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд үндэслэн богино хугацааны эсвэл байнгын урамшууллын бодлого явуулах нь маш үр дүнтэй байдаг.
6.Үйлчилгээнийхээ чанарыг сайжруул – Хэрэв үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахгүй л юм бол хэдий цэснийхээ үнийг бууруулж, гоё сайхан маркетингийн бодлого явуулсан ч үйлчлүүлэгч танай рестораныг муу үйлчилгээтэй, таагүй газар хэмээн дүгнэх болно.
7.Ажилтнуудынхаа чадварыг нэмэгдүүлэх – Рестораны програм ашигласнаар ажилтнуудынхаа чадварыг үнэлэх, хэн хамгийн бүтээмжтэй ажиллаж байна, хэн сул зогсож эсвэл алдаа гаргаж байна гэдгийг хянах бүрэн боломжтой болно. Өөрөөр хэлбэл програм нь шийдвэр гаргах түвшинд шууд нөлөөлөх тайлан мэдээ боловсруулна гэсэн үг. Рестораны удирдлагын хяналт буюу dashboard дээр ч эдгээр мэдээллийг харах боломжтой байх ёстой.
I'm reading: Өрсөлдөөний талбарт амьд үлдэх 7 аргаЦааш нь жиргэх!


Responses

0 Respones to "Өрсөлдөөний талбарт амьд үлдэх 7 арга"

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. .
Хүндэтгэсэн: Hotula

 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors