Веб камер сонгон авахдаа юуг анхаарах вэ?




Webcam гэдэг үг нь Web page болон Camera гэсэн үгнүүдээс бүрдсэн байдаг. Веб камерийг анх 1991 онд Кембриджийн Их сургуулийн Компьютерийн ухааны тэнхимд хамгийн анхны веб камер болох Trojan room coffee pot нэртэйгээр зохион бүтээгдэж байжээ. Хэрэв та камер сонгож авах гэж байгаа бол

1. Юун түрүүнд компьютерийнхаа хүчин чадал, үзүүлэлтэнд таны худалдан авах вебкамер хэр зэрэг нийцэхийг бодож үзэх хэрэгтэй.

2. Компьютерийн дэлгэцийн төрөл бас чухал байдаг. Ихэнхи камер LCD болон зөөврийн компьютерын дэлгэцэнд илүү таарч тохирдог. Хэрвээ ширээн дээр болон CRT/хуучны овор ихтэй дэлгэц/ дэлгэц дээр байрлуулахаар бол тогтвор сайтай хавтгай суурьтайг сонгох эь зүйтэй.

3. Веб камерын хувьд ч бас линз байдаг ба шилэн линз нь хуванцар линзээсээ илүү чанартай дүрсийг гаргаж чаддаг. Үнэтэй камерууд нь шилэн линзтэй байдаг муу гэрэлтүүлэгтэй байсан ч зургийг өндөр чанартайгаар авч дамжуулдаг.

4. Түүнчлэн овор хэмжээний хувьд өөрт тохирохыг сонгож дараа нь үзүүлэлт, хүчин чадлыг нь харах хэрэгтэй. Нэг секундэд хичнээн фрэйм дамжуулах хурд буюу Frame rate нь өндөр байх тусмаа сайн ч 15 fps – 30 fps бол боломжийн хурд юм.

5. Дүрслэлийн чанар буюу пиксел, пиксел гэдэг нь цэг гэсэн үг ба компьютерийн дэлгэц ч бас цэгүүдээс бүтдэг хэрвээ 1820* 1024 пикселтэй гэвэл энэ хоёр тооны үржвэр буюу нийтдээ 1310720 ширхэг пиксель буюу цэгтэй гэсэн үг. Энэ нь ойролцоогоор 1,2 megapixel болно.

Энгийн вебкамерийнх 320*240 эсвэл 640*480 байдаг. Мега гэдгийг ойролцоогоор 1 сая гэж ойлгож болно. Ер нь ердийн хэрэглээнд 1,3 мегапикселтэй байдаг.
6. Веб камерын фокус нь автоматаар болон гарг аргаар тохирдог байж болно.
Манай зах зээл дээр Logitech камер илүү их борлуулагддаг. Камерын үзүүлэлт нь компьютерын үзүүлэлттэй тохирох нь хамгийн чухал. Тэгвэл Logitech камер түүнд тохирох компьютерын үзүүлэлтийг доорх хүснэгтээс харж болно.

Logitech Quick Cam Cool веб камерын үзүүлэлт


Түүнд тохирох компьютерын үзүүлэлт хамгийн багадаа

- 1,3 мегапиксель

- Frame rate - секундэд 30 ба түүнээс дээш

- USB холболттой

- LCD дэлгэцэнд зориулагдсан

- Гэрэл мэдрэгчтэй


- Windows 98, 2000, XP үйлдлийн системтэй

- Pentium III ба эсвэл Celeron

- 64 МВ RAM түүнээс дээш үзүүлэлт

- Хатуу дискний сул зай хамгийн багадаа 200МВ

- CD-ROM той байх

- 16 bit color -ийн дэлгэцийн адаптертай

- Дууны карт болон спикертэй

Эх сурвалж: Компьютер Таймс сэтгүүлээс
I'm reading: Веб камер сонгон авахдаа юуг анхаарах вэ?Цааш нь жиргэх!


Responses

0 Respones to "Веб камер сонгон авахдаа юуг анхаарах вэ?"

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. .
Хүндэтгэсэн: Hotula

 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors