Apple компанийг үндэслэгчдийн нэг ноён Стив Жобс таалал төгсөв




Технологийн салбарын агуу гүрэн “Apple” корпорацийг үндэслэгч Стив Жобс 56 настайдаа таалал төгслөө. "Стивийн гайхалтай эрч хүч, бүтээлч сэтгэлгээ, цөхөршгүй эрэл хайгуул корпорацийн тоо томшгүй олон шинэ санааны ундарга болж, бид бүгдийн амьдралыг ирээдүйд хөтөлсөөр ирсэн” гэж Apple эмгэнэлдээ дурьдсан байна. Стив Жобсыг 2004 онд нойр булчирхайн хорт хавдартай гэж оношилсон билээ.

“Microsoft”-ын босс Билл Гейтс “Стив Жобсын бүтээсэн үйл хэргийг хэдэн үе дамжин шагшин магтах биз ээ. Түүнтэй хамтран ажиллаж байсан нь бидний хувьд нэр төрийн хэрэг” хэмээсэн байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай нар Америкийн хамгийн агуу зохион бүтээгчдийн нэг Стив Жобс таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлж, дэлхийг өөрчилж чадах итгэл, үнэмшилтэй, сэтгэлгээний өндөр түвшинд хүрсэн, гайхалтай авьяастай хүн байсан” гэжээ. Түүнчлэн Нью-Йорк хотын захирагч Майкл Блумберг түүнийг Альберт Эйнштейн, Томас Эдисон нарын адил суут ухаантан байсан гэж эмгэнэлдээ дурьдсан юм. Стив Жобс өнгөт iMac компьютер, iPod болон iPhone –ийг дэлхий дахинд “бэлэглэсэн” нэгэн. Харамсалтай нь тэр “Apple” корпорацийн iPhone –ийн хамгийн сүүлийн шинэ загвар iPhone 4S –ийг дэлхий нийтэд танилцуулсан өдөр нас барсан юм. Жобс өнгөрсөн нэгдүгээр сард эрүүл мэндийн шалтгааны улмаас тэрээр “Apple”-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаа Тим Кукт шилжүүлсэн билээ. Албан тушаалаа өгсний дараа тэрээр “Apple корпорацийн хамгийн их ажилтай, амжилттай өдрүүд бидний урд байгаа. Тэр өдрийг би тэсэн ядан хүлээхийн зэрэгцээ өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсч байна” гэж хэлж байсан юм.

1970 онд Стив Жобсын үүсгэн байгуулж байсан “Apple” корпораци 351тэрбум ам.долларын зах зээлийн эргэлттэй дэлхийн хамгийн алдартай технологийн салбарын үйлдвэрлэгч компани болсон юм. 1991 онд Лауренс гэгч бүсгүйтэй гэрлэсэн Стив Жобс гурван хүүхдийн аав байжээ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү
I'm reading: Apple компанийг үндэслэгчдийн нэг ноён Стив Жобс таалал төгсөвЦааш нь жиргэх!


Responses

1 Respones to "Apple компанийг үндэслэгчдийн нэг ноён Стив Жобс таалал төгсөв"

Anonymous said...

ум мань бадмь хум


October 18, 2011 at 10:43 AM

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. .
Хүндэтгэсэн: Hotula

 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors