ХАМГИЙН дампуу СҮЙРЦЭН газар МОНГОЛ улс БИШЭЭ биш




Сүүлийн үед энд тэнд бичлэг уншихаар л Монгол дампуу, тэнэгүүдийн орон, бидэн шиг гуйлгачид байхгүй, ийм улсад амьдрахгүй, удахгүй урд айлынхаа харъяат болно... блабла бла, энээ тэрээ гэсэн ХЭТ ГУТРАНГИ үзэл давамгайлсан байгаа харагдах болжээ.

Тэгээд би бодлоо. Энэ одоо ёстой гадаад дотоодгүй тэнээд, гахай шувууны мах идээд дээр нь бас дан тансаг газруудаар нь амьдарч байгаад ирсэн хүн байх даа гэж сэтгэж байна. Гэтэл ачир дээрээ бол эх орноосоо ч бараг гарч үзээгүй сайндаа л ээж, аавынхаа буянаар юмуу өнөө муулаад байгаа эх орныхоо буянаар нэг хөгжилтэй улсад оччихоод тэднийг өнгөн талаас нь харан амьдарч байгаа этгээдүүд л олонхи нь байгаа шүү дээ. Барьсан ч болж байна.

Миний хувьд тийм ч олон улсаар явчихсан хүн биш л дээ. Тэгэхдээ ямар ч байсан 10 гаруй орноор ажил, амьдарлын шаардлагаар явж л байсан хүн. Нийгмийн ажилтан мэргэжилтэй хүн тул мэдээж мэргэжлийн онцлогоос болоод дандаа л тухайн айлын "асуудалтай" ажилладаг хүмүүстэй уулзаж, асуудалтай юмуу асуудлыг шийдэх гэж байгаа, асуудлыг шийдсэн байгаа газраар явдаг байлаа. Мэдээж зарим газар нь амарч зугаалж, эрдэм номонд шамдаж бас тэр гял цал, алдаагүй сайханг нь харж, мэдэрч л байсан. Мэдээж эх орноо 2 удаа бүтэн тойрсноо энд дурдахгүй бол бас хэн нэг нь орж ирээд дотоодоо үзээгүй байж гээд загнах байх.

Тиймээс би өнөөдөр Монголоос дампуу, сөнөцөн газруудын талаар болон нөгөө гял цал болсон магтан сайшаагаад байгаа нийгэмд нь байдаг "асуудлуудын" талаар бичихээр шийдлээ. Та бүхэн уншиж үзээд өөр, өөрийнхөөрөө тунгаана буй за.

Эх сурвалж: анжигай.бблог.мн
I'm reading: ХАМГИЙН дампуу СҮЙРЦЭН газар МОНГОЛ улс БИШЭЭ бишЦааш нь жиргэх!


Responses

0 Respones to "ХАМГИЙН дампуу СҮЙРЦЭН газар МОНГОЛ улс БИШЭЭ биш"

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. .
Хүндэтгэсэн: Hotula

 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors