Өнєєдєр инээдмийн баяр




Єнєєдєр дєрєвдvгээр сарын нэгэн буюу инээдмийн баярын єдєр. Зарим оронд тэнэгvvдийн єдєр ч гэдэг.
Энэ єдєр хvмvvс бие биеэ хуурч, тоглоом шоглоом хийж баясдаг уламжлалттай. Хэдийнээс эхлэн энэ єдрийг баяр болгон тэмдэглэдэг болсонтухай янз бvрээр ярьдаг. Францчууд vvнийг шинэ оныг угтах баярыг хойшлуулсантай холбоотой гэдэг. XVI зууны хоёрдугаар хагас хvртэл дєрєвдvгээр сарын нэгний єдєр шинэ жилийг угтдаг байжээ. Францын хаан шинэ оныг нэгдvгээр сарын нэгэнд тэмдэглэх зарлиг гаргасан байна. Гэвч зарим нь энэ шийдвэрийг хvлээн авахаас татгалзаж дєрєвдvгээр сарын нэгэнд шинэ оноо угтаж, уламжлалт ёсоор бие биедээ загас явуулсаар байв.
Тиймээс эдгээр хvмvvсийг шоглон тэнэгvvдийн єдєр хэмээн нэрлэжээ. Францчууд энэ єдрийг дєрєвдvгээр сарын загас ч гэдэг. Ер нь Европын ихэнх орнуудад тэнэгvvдийн єдєр гэдэг. Харин Америк болон Их Британид XVIII зуунаас хуурдаг єдєр хэмээн тэмдэглэж ирсэн байна. 1860 оны энэ єдєр Лондон хотод хэвлэгдэн гардаг нэгэн сонин, хvмvvсийг хэрхэн хуурсан тухай єнєєдрийг хvртэл дурсан ярьдаг. “Жил бvрийн дєрєвдvгээр сарын 1-ний єдрийн 11 цагт Тауэрт болдог цагаан арсланг угаах ёслолд ноёд, хатагтай нарыг оролцохыг урьж байна” гэсэн зар гаргажээ. Тvvний дагуу 11 цагт Тауэрт бєєн хvн цугларсан байна. Эртний Ромд энэ єдєр Инээдмийн бурхныг залж байсан тvvхтэй. Харин германчууд хамгийн азгvй єдєр гэдэг. Учир нь Иуда нас баржээ. Гэсэн хэдий ч бие биеэ хуурдаг. Ингээд энэ єдєр дэлхийн хэвлэл мэдээлэлд гарч байсан хамгийн инээдэмтэй мэдээнээс сонирхуулъя.

1957 онд “BBC” теле компани “Гоймонгийн арвин ургац хураасан тухай нийтэлжээ. Швейцарьт гоймон маш их хэмжээгээр хурааж авсан тул яахаа мэдэхгvи байгаа тухай бичээд “Энэ євєл дулаахан байсан тул фермийн аж ахуйтнууд гоймонгийн vрийг цэцэглvvлж чадлаа” гэжээ. Уншигчид vvнд vнэмшиж гоймон хэрхэн тарих тухай мэдэх гэж ВВС-руу утасдсан байна. Хариуд нь “Та гоймонгоо улаан лоолийн сvмсэнд хийгээд сайн залбир” хэмээн зєвлєж байсан гэнэ.
1970 онд BBC телекомпани Баруун Виржинид давсалсан єргєст хэмх ургасан тухай мэдээлжээ.
1994 онд Америкийн “National Public Radio” чихэн дээрээ “Pepsi” гэсэн шивээс хийлгэсэн хvн амьдралынхаа турш тус компанийн бvтээгдэхvvнийг 10 хувийн хєнгєлєлттэй худалдан авах болно хэмээн мэдээлжээ. Тэр єдрийн турш чихэндээ шивээс хийлгэсэн залуус шагналаа авъя хэмээн утасдсан гэдэг. 1999 онд “Phoenix New Times” сонин ядуучуудад зориулсан шинэ сан байгуулсан тухай бичээд орон гэргvй хvмvvст зориулан байр барих хандивын мєнгє, хувцас, хоол хvнс цуглуулж байгаа гэжээ. Тєгсєлд нь тэднийг зэвсгээр хангахад нь туслахыг хvссэн байна. “Associated Press” агентлаг энэ мэдээг нийтэлж Америк даяар цацжээ. Тvvнийг уншсан хvмvvс дансаар мєнгє шилжvvлсэн гэнэ. “Irish Times” хэмээх сонин Лениний шарилыг худалдан авах тухай Орос , Францын хариуцлагатай ажилтнууд хэлэлцээ хийж байгааг уншигчдынхаа сонорт хvргэжээ. Лениний цогцсыг Парис хотын Диснейлэндэд тавих гэж байгаа тухай уншсан хvмvvс гомдол мэдvvлсэн байна. Францын “Le Paridien” coнин 1986 онд Засгийн газар Эйфелийн цамхгийг буулгаж Дислейндэд аваачиж дахин барина хэмээн уншигчдаа хуурчээ. Цамхаг байсан газар нь 1992 оныг Олимпийн тоглолтыг зохион байгуулах цэнгэлдэх хvрээлэнг барина гэдгийг уншсан хvмvvс Засгийн газартаа гамдол гаргасан байна.

Єдрийн сонин 2006.04.01
I'm reading: Өнєєдєр инээдмийн баярЦааш нь жиргэх!


Responses

0 Respones to "Өнєєдєр инээдмийн баяр"

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. .
Хүндэтгэсэн: Hotula

 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors