iPhone 4 Review




Нэг азгүй програмист бааранд мартсанаас болоод бүх юм нь илэрчихсэн iPhone 4 өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж байна.  WWDC буюу World Wide Developers Conference дээр Apple пүүсээс нилээн хэдэн шинэ бүтээгдэхүүн танилцуулж байгаагийн нэг нь яахын аргагүй дуулиант iPhone 4 байна. Анхны iPhone гарснаас хойшх хамгийн шинэлэг гэж Steve Jobs-н хэлсэн энэ шинэ гар утас нь үнэхээр сайн сайн боломжуудтай болжээ.



Ингээд юун түрүүнд энэ утасны шинэлэг болон эрс сайжирсан үзүүлэлтүүдийг дурдвал:
960x640 нарийвчлалтай 3.5 инчийн Retina дэлгэцтэй болсон
Видео бичлэгийг HD (720p) форматаар дууны хамт бичнэ
5 мегапикселтэй камер, LED флаш
Урд нүүрэнд камертай болсон бөгөөд FaceTime програмаар шууд нүүр нүүрээ харан видео дуудлага хийж болно
Шинэ iPhone OS4 буюу iOS4-тэй болсноор олон програм зэрэг ажиллуулах боломж нээгдсэн
16GB 32GB багтаамжтай
UMTS/HSDPA/HSUPA (850, 900, 1900, 2100 MHz) стандартаар 3G интернет, дата
GSM/EDGE (850, 900, 1800, 1900 MHz) гар утасны үүрэн сүлжээнд ярина. MicroSIM хэрэглэдэг болсон.
Илүү том баттерейтай болсноор илүү удаан ярих болон видео, дуу үзэх боломжтой болсон
Apple пүүсийн хувьд Microsoft-оос ч илүү үнэ цэнэтэй компани болгох хувьсгалын эхлэлийг тавьсан iPhone 2007 онд гарснаас хойш iPhone 3G, iPhone 3GS гэсэн хувилбаруудыг гаргаж байсан бөгөөд энэхүү гар утасны зах зээлд гарсан хувьсгал нь iTunes AppStore хэмээх програм хангамжийн зах нээснээр бүүр шинэ бизнесийн талбар болтлоо хөгжиж байгаа билээ. Энэхүү зах зээлд өрсөлдөхөөр Google Android, RIM, Palm, Microsoft зэрэг өрсөлдөгчид нь бүгд өөрсдийн шийдлийг хөгжүүлж байгаа билээ.
I'm reading: iPhone 4 ReviewЦааш нь жиргэх!


Responses

1 Respones to "iPhone 4 Review"

Lenovo Yoga Tablet 8 said...

nice post, thanks for sharing.


July 15, 2014 at 2:22 PM

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. .
Хүндэтгэсэн: Hotula

 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors