Өсвөр насны залуусын хүсэн хүлээдэг баяр нь яахын аргагүй арван жилийн төгсөлт.
Төгсөлтийн үдэшлэгийг ихэнх залуус бэлгийн амьдрал эхлэх хамгийн таалмжтай мөч гэж үзэх нь бий.
- Зарим оронд хонхны баярын үдэшлэгийн дараа бага насныхны жирэмслэлтийн оргил үе болдог нь судалгаагаар тогтоогджээ.
- Төлөвшиж гүйцээгүй залуус том хүний амьдралд орох эхлэлийг яагаад ч юм секстэй холбон үздэг.
- Сургууль төгсөхөөс өмнө хувийн дотно харьцаанд орж амжаагүй хэсэг чухам хонхны баярын дараа ийм оролдлого хийх шаардлагатай, гарцаагүй байх ёстой зүйл гэсэн итгэл үнэмшилтэй явдаг. Дурсах юмтай ч болно. Гэвч харамсалтай нь залуус ийм арга хэмжээнд явахад хэрхэн биеэ бэлтгэх, хамгаалалт /бэлгэвч/ хэрэглэх талаар дийлэнх нь санаа тавьдаггүй.
Залуусын тухай Америкийн зарим чанар муутай кино ч хийсвэр, өнгөц ойлголт төрүүлэхэд нөлөөлдөг.
Тиймээс хонхны баярын давтагдашгүй сайхан мөч залуусын болчимгүй алхмын гайгаар насан туршид үлдэх толбо, төлөөд баршгүй эмгэнэл болгохгүй байх, учир мэдэхгүй охид, мөн тэдэнтэйгээ адил хөвгүүдийн сексийн харьцаа нь хүсээгүй жирэмслэлт, гомдол цөхрөл зэрэг маш тааламжгүй үр дүнд хүргэж мэдэх эрсдэлтэйг тооцоолоорой. Хоромхон зуур тэвчээр алдсанаар ямар хохирол амсаж болохыг охид, хөвгүүдээ сайтар анхаараарай.
/Хань/ сонин
Төрөл: 18+ Цааш нь жиргэх!
Responses
4 Respones to "Залуус төгсөлтийн баярын дараа секс хийхийг хүсдэг"
American pie санаанд орчихлоо. Монголд энэ асуудал бас нэлээд мэдрэг байх шүү.
May 5, 2010 at 9:37 PM
нэг ч гэсэн хүүхэд энийг уншаад амьдралдаа гарах алдаанаас холуур өнгөрөх ч юм билүү?
May 5, 2010 at 9:52 PM
yum unetei bh tusmaa amttai shuu zaluusaa
May 5, 2010 at 9:54 PM
11 Төгсөж байхдаа ер тийм юм боддоггүй зөвхөн ПС л боддог байлаа :P Нэг бодлын тэнэг ч юм шиг нөгөө талаас харин ч зүгээр ч юм шиг :D
May 13, 2010 at 11:54 PM
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. . Хүндэтгэсэн: Hotula