Сэтгvvлийн нvvрэн дээрх мартагдашгvй зургууд




Дэлхийн алдартай сэтгvvлvvдийн нvvрэн дээр гарсан хамгийн дуулиан тарсан коверуудаас тайлбарын хамт та бvхэндээ хvргэх гэж байна. Эдгээр сэтгvvлийн нvvрнvvд нь хvмvvс бидэнд өнгөрсөн болон сэтгэл зvрхний нууц айдас, дурсамжыг сэдрээсэн хэзээ ч мартаж болошгvй тийм бvтээлvvд болсон байна. Одоо ч гэсэн эдгээр зургуудыг дэлхийн хэвлэл мэдээллийн акулууд дурсан ярьж, бичсээр байдаг билээ.


NME сэтгvvлийн 2007 оны 6-р сарын дугаарын нvvрэн дээр дуучин Beth Ditto-ийн энэхvv нvцгэн зураг гарчээ. Эмэгтэйчvvдийн тэгш эрхийн төлөө тэмцэгч Germaine Greer хэлэхдээ “NME сэтгvvл нь махлаг эмэгтэйн нvцгэн зургийг гаргаснаараа ихээхэн зориг гаргасан байна. Энэ зураг нь нvдэнд төдийлөн дасал болоогvй ч ийм биетэй хvмvvс их л байдаг шvv дээ. Яагаад болохгvй гэж“ хэмээн ярьсан байна.

Rolling Stone сэтгvvлийн 1993 оны 9-р сарын дугаарын нvvрэн дээр жvжигчин Janet Jackson-ы зураг гарчээ. Тvvний хөхийг хэн барьж байгаа нь vл мэдэгдэх энэхvv зураг нь 90-д оны хvмvvсийн сонирхлыг татсан, дуучны хөгжмийн ертөнцөд амжилт vзvvлэхэд маш их нөлөөлсөн зураг болж чаджээ. Гэтэл сvvлд нь энэ хөхийг нь барьсан vл мэдэх хvн бол тvvний нууцалж байсан нөхөр нь байсан юм.


The Economist сэтгvvлийн 1994 оны дугаарын нvvрэн дээр энэхvv зургийг тавьжээ. Энэ сэтгvvлийн Хойд Америкийн дугаарт энэ зураг тавигдсан. Харин Европт гарсан дугаарт тавигдаагvй. Зарим хvмvvс энэ зургийг таашаагаагvй боловч харин зарим хvмvvст их л хєгжилтэй санагддаг гэнэ.


Hustler сэтгvvлийн 1978 оны дугаарын энэхvv зураг одоо болтол маш алдартай. Эмэгтэй хvнийг машиндаж байгаа уг зураг нь харахад нэг л дотор арзгануулсан эвгvй бvтээл болжээ.

New York сэтгvvл нь нvvрэн дээрээ хэзээ ч маргаантай зураг тавьж байгаагvй. Гэвч Нью-Йорк хотын захирагч Эллиот Спитзерийн нэр хvндийг өсгөх vvднээс тавьсан энэхvv зураг ихээхэн маргаан vvсгэжээ.

Annie leibovitz нь Rolling stone сэтгvvлийн 1981 оны 7 сарын 22-ны дугаарын нvvрэн дээр John lennon-ы эхнэртэйгээ авхуулсан энэхvv зургийг тавьжээ. Зурагчин эхлээд John lennon-ы өөрийнх нь зургийг дарах гэж байсан ч эхнэртэй нь хамтад энэхvv гэрэл зургийг дарах боломж олджээ. Энэхvv зураг сvvлийн 40 жилийн туршид Америкийн сэтгvvлvvдийн нvvрэн дээр гарч байсан зургуудаас хамгийн алдартай нь юм.

Жvжигчин Demi Moore-ийн 7 сартай жирэмсэн vеийн энэхvv зургийг гэрэл зурагчин Annie leibovitz-ийн авснаар Vanity Fair сэтгvvлийн 1991 оны 8-р сарын дугаарт гаргажээ. Demi Moore-ийн энэ зураг нь их амжилт олсон ба vvнээс хойш дахин нvцгэн зургаа авхуулаагvй ажээ.

1965 оны 11-р сард Life сэтгvvлд Paul Schutzers энэхvv зургаа гаргажээ. Энэхvv зураг болон мэдээ сурвалжлага нь Америкчуудад Вьетнамын дайны талаар мэдэхэд нь тусалсан. Life сэтгvvлийн шилдэг зураглаачдын нэг Paul Schutzers нь 1967 оны Израйл болон хөрш зэргэлдээ орших Йордан, Египет, Сериагийн хооронд болсон дайны vед сурвалжлага хийж яваад амиа алджээ.

The Nation сэтгvvлийн 2000 оны 11-р сарын дугаарт зураглаач Brian Stauffer, George Bush-ийг Alfred E.Neuman-тай харьцуулан дvрсэлсэн зургийг гаргажээ. Америкийн ерөнхийлөгчийн сонгууль 2000 оны 11 сарын 7-нд болсон ч George Bush, Alfred E.Neuman нарын хэн нь ялах нь тодорхойгvй байсан учраас уг зургийг The Nation сэтгvvлийн нvvрэн дээр гаргасан аж.

Time сэтгvvлийн 2001 оны 9-р сарын 14-ний тусгай дугаарын нvvрэн дээр 2001 оны 9-р сарын 11-ний өдрийн Дэлхийн Худалдааны Төвийн барилгыг хоёр зорчигч тээврийн онгоцоор дэлбэлж байгаа зургийг гаргажээ. Уг зургийг зураглаач Lyle Owerkoof дарсан байна. Энэ зураг нь амьд vлдсэн хvмvvс болон амь vрэгсэдийн ар гэрийнхэнд энэ эмгэнэлт явдлын талаар баримт болж vлдсэн байна. Харин зураглаачын ихэнх зургууд нь "Ихэр цамхаг"-ийн дэлбэрэлтийн дараах эмгэнэлт явдлуудыг харуулсан байдаг.

The New Yorker сэтгvvлийн 2008 оны 7-р сарын дугаарт уг хөгжилтэй зураг тавигджээ. Энэхvv зурган дээр ардчилсан ерөнхийлөгчийг лалын шашинтаны хувцас өмсvvлж , мөн эхнэрийг нь цэргийн хувцас өмсгөж АК-47 буу vvрvvлсэн байдлаар дvрсэлсэн нь яг алан хядагчид шиг харагддаж байгаа биз? тиймдээ ч энэ нь олон хvний сонирхолыг ихэд татсан зураг болж чаджээ.

Britney Spears-ийн нэрд гарч байх vеийн энэхvv зураг нь Rolling Stone сэтгvvлийн 1999 оны 4-р сарын дугаарт тавигджээ. Орон дээр дотуур хувцастайгаа авхуулсан уг зураг нь тvvний сурагч насны зураг гэнэ.
I'm reading: Сэтгvvлийн нvvрэн дээрх мартагдашгvй зургуудЦааш нь жиргэх!


Responses

3 Respones to "Сэтгvvлийн нvvрэн дээрх мартагдашгvй зургууд"

Anonymous said...

sonin bogood sonirholttoi medeelel bna mash ih bayarlalaa ta buhend ajiliin ondor amjilt husen erooy.


April 30, 2010 at 1:53 PM
gegeen said...

janetiin hohiig hen gegch lucky ni barisan yum boloo kkkk...


April 30, 2010 at 4:14 PM
Anonymous said...

yostoi goe medeelel bn


May 2, 2010 at 12:01 AM

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. .
Хүндэтгэсэн: Hotula

 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors