Хэрхэн олон найз нөхөдтэй болох вэ?




Хэрхэн олон танилтай болж, үйл явдлаас хоцрохгүй байх вэ?
Шинэ хотод нүүж ирсэн, шинэ ажилд орсон, сайн танилуудаасаа холбоогоо тассалсан, амьдралаа эрс өөрчилөхийг хүссэн, илүү амьдралын идэвхтэй байхыг эрмэлзэж байгаа хүмүүст дээрх асуулт гарч ирдэг.
Дээрх асуудалтай тулгарсан хүмүүст тус болох үүднээс энэ зөвлөгөөг бичлээ.
Та ч гэсэн олон танилтай болохыг хүсдэг нэгэн бол уншаад үзээрэй.

1) Хэрхэн олон найз нөхөдтэй болох вэ?
Танилын хүрээг тэлэх үндсэн 2 зам бий.

1. Одоо харилцдаг хүмүүсдээ хандах
Энэ нь дөнгөж шинэ газар нүүж ирсэн хүнд тохирохгүй байж магадгүй юм. Гэхдээ л аль ч газар боломж байдаг шүү дээ. Мэдээж шууд гараад л танихгүй хүмүүстэй танилцаж эхлэх нь утгагүй. Тэрний оронд одоо байгаа танилуудаа ашиглаад шинэ танилтай болох нь илүү амар байдаг.

Танд дараах боломжууд байна:
• Анги эсвэл ажлын найзтайгаа илүү ойр дотно болох
• Удаан хугацааны өмнө уулзаж байсан танилтайгаа холбогдох
• Тантай найзлах хүсэлт тавьж байсан ч та харгалзаж үзээгүй хүн
• Холбогдохоо больсон ч дахин холбоо барьж болох хүмүүс
• Тантай нас чацуу таны хамаатан саднууд

2. Шинэ хүмүүстэй танилцах
Шинэ хүмүүстэй танилцаж болох дараах арга замууд байна.
• Сургууль, ажлын эргэн тойрон
• Танд таалагддаг нэг найзынхаа бүх найз нөхдийг нь мэддэг болох
• Олон хүмүүстэй уулзаж болох клубуудад элсэх, эсвэл шинэ хоббитой болох

Шинэ хүмүүстэй танилцах нь тийм амар зүйл биш хэдий ч олон найзтай болох хамгийн зөв арга бол та өөрийнхөө амьдралын хэв маягаа өөрчилөх юм шүү. Өдөр бүрийг 100% үр бүтээлтэй ашиглаж, амьдралаа сонирхолтой болгох олон зүйлсийг хийх хэрэгтэй.

2) Хүмүүсийн холбогдох хаягийг авдаг зуршилтай бол.

• Хүмүүс бид үнэндээ шинэ хүмүүстэй өдөр бүр танилцдаг ч тэдэнтэй дараа дахин холбогдох боломжийг хайдаггүй. Тэгхээр болж өгвөл тэднээс утас, эсвэл мэйл хаягийг нь авч бай. Хэрвээ тэднээс асуух эвгүй санагдаж байвал өөрийнхөө нэрийн хуудсыг өгж болно шүү дээ.
• Мөн хүмүүстэй уулзах үедээ дараагийн удаа уулзахдаа юу хийхээ шийдэх хэрэгтэй. Амьралдээр бид “ за тэгэж байгаад уулзая” гэж дандаа хэлдэг ч үнэндээ уулздаггүй шүү дээ. Тиймээс та уулзаж буй хүнтэйгээ ойрын хугацаанд дахин уузахыг хүсвэл шууд дараагийн удаа юу хийхээ, хаана хэдэн цагт уулзахаа шууд товлох хэрэгтэй.
• Хүмүүсийн тавьсан урилга бүрийг хүлээж авахыг хичээ. Хэрвээ та үнэхээр л олон найз нөхөдтэй болохыг хүсэж байгаа бол тэдний тавьсан санал болгоныг хүлээж ав. Хэдий танд цаг зав бага байсан ч хичээгээд цаг гаргах л хэрэгтэй. Эхний ээлжинд та элдэв янзын бодол агуулах ер хэрэггүй. Хэн нэгэн таныг төрсөн өдөртөө урьлаа гэхэд “ тэнд ямар хүмүүс ирэх бол, ирэх хүмүүст нь би таалагдах болов уу, за би тэрэнтэй хэзээ тийм сүрхий найзалж байсан билээ” зэргээр элдвийн юм бодож бодож эцэст нь “ за за энэ удаа болийдоо” гэсэн шийдвэр гаргадаг.
Эхний ээлжинд ямар нэг шалгуурыг битгий тавь. Таны үзэхийг хүсэхгүй байгаа киног хамт үзэх санал тавьж болно, баасан гаригын орой орондоо орохын чинь өмнө хүн утасдаад гадагш гарах эсэхийг тань асууж болно. Тэглээ ч гэсэн та зөвшөөр.
• Бас нэг анхаарах ёстой зүйл бол хүмүүсийн тавьсан саналуудад хэтэрхий олон удаа татгалзсан хариу өгж болохгүй явдал. Энэ нь таныг тухайн хүмүүсийн хүрээллээс гаргах болно гэдгийг санаарай.

3) Хүрээллийн найзуудтай болсон бол цаашдаа тэдэнтэй хэрхэн харилцах вэ?

Тэдэнтэй боломжтой гэсэн бүх аргаар харилц. Утас, мэйл, Facebook, Hi5, messenger гэх мэт. Мэдээж та тэдэнтэй бүгдэнтэй нь холбоотой байхыг хүсвэл хүн болгонд цаг гаргах хэрэгтэй болно. Сардаа нэг удаа уулзах, нэг уулзчаад хэдэн сараар алга болох нь үнэндээ сайн харилцааг үүсгэж чадахгүй л болов уу.
Хэрвээ шинэ хүнтэй танилцсан бол, хуучин найзтайгаа холбоогоо сэргээсэн л бол хурдхан харилцаагаа бэхжүүлэх тал дээр анхаарах нь зөв шүү.

4) Хэн нэгнийг битгий хүлээ.
Хэн нэгэн тандээр ирээд танил болохыг хүлээх нь хамгийн том алдаа. Мэдээж тэгвэл сайхан. Гэхдээ битгий их найд. Хэрвээ та үнэхээр л хүсэж байвал өөрөө хүч хөдөлмөр гарга.

“Хүмүүсийг дагуулахыг хүсвэл өөрөө эхлээд дага”

Хэрвээ амралтын өдрүүдээр сонирхолтой зүйл хийхийг хүсвэл хэн нэгэн танруу утасдана гэж бүү хүлээж суу. Та өөрөө зохион байгуул. Өөрөө удирд.

5) Хүндээр бүү хүлээж ав.
Та хэн нэгэнрүү мэйл илгээх, мессеж бичих үед хариу өгөхгүй бол, санал тавихад татгалзах аваас бүү хүндээр хүлээж ав. Үнэндээ хүмүүс таныг өөрөөсөө түлхэж байгаадаа бус, тэд зүгээр л бага зэрэг хайнга хандаж байгаа нь тэр.

6) Танилцах хүмүүсээ битгий шилж сонго.
Эхний ээлжинд таны зорилго бол олон хүмүүсийг таних. Тиймээс эхэндээ бол тааралдсан, боломж гарсан бүх хүмүүстэй танилц. Яваандаа та цаашдаа хэнтэй нь илүү дотно найзлах эсэхээ шийдэж болно. Хэрвээ анхнаасаа л хүн шилж голоод явбал удахгүй эхний байрандаа очсон байх вий.

7) Хүмүүсийг бүү шүүмжил.
Ихэнхдээ хүмүүс шүүмжлэмтгий зангаасаа болоод бусдаас өөрийгөө тусгаарладаг. Тэгхээр хүнийг шүүмжлэхээсээ өмнө та өөрийнхөө нөхцөл байдлыг нэг бодоод үзээрэй л дээ.

8) Тэвчээртэй бай.
Таны зорилго хэр хурдан биелэх нь таны нөхцөл байдлаас шалтгаална. Ямар ч тохиолдолд тэвчээртэй байгаарай. Тогтвортой эрүүл харилцааг бий болгоход мэдээж цаг хугацаа шаардана шүү дээ.

I'm reading: Хэрхэн олон найз нөхөдтэй болох вэ?Цааш нь жиргэх!


Responses

1 Respones to "Хэрхэн олон найз нөхөдтэй болох вэ?"

Anonymous said...

shine medeelel oruulaachee


April 1, 2010 at 10:50 AM

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. .
Хүндэтгэсэн: Hotula

 
Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors