
Өвлийн олимпийн ХХI наадам 2010 оны хоёрдугаар сарын 12-18-нд Канадын Ванкувер хотод болно. 2010 оны өвлийн олимпийн наадам нь Канад улсын зохион байгуулсан гурав дахь олимп болох юм.
1976 онд Канадын Монтреал хотод зуны олимпийн наадам, 1988 онд Калгари хотод өвлийн олимпийн наадам болж байжээ.
2006 онд Италийн Турин хотод болсон өвлийн олимпийн наадмын хаалтын ажиллагааны дараа Ванкувер хотын захирагч Сэм Сулливан Олимпийн далбааг гардан авсан байна. Олимпийн далбааг Ванкувер хотноо 2006 оны хоёрдугаар сарын 28-нд мандуулсан бөгөөд олимпийн наадмын нээлт хүртэл Ванкувер хотын төв танхимын /хотын захиргаа байрладаг/ оройд намирах юм.
Ванкувер хот олон улсын олимпийн хороонд /ОУОХ/ олимпийн наадам зохион байгуулах хүсэлтээ илэрхийлсэн баримт бичгээ илгээснээр 2003 оны нэгдүгээр сард ОУОХ нэр дэвшигчдээс гурван хотыг шалгаруулж, 2003 оны тавдугаар сараас өмнө тэр хотуудтай танилцсан байна. 2003 оны долдугаар сарын 2-нд Чехийн нийслэл Прага хотод болсон ОУОХ-ны 115 дугаар хурлаар өвлийн олимпийн наадам зохион байгуулах хотыг шалгаруулах санал хураалт явуулж, Ванкувер хот ялагчаар тодорчээ. Санал хураалтын дүнг ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Рогге зарласан байна. Ванкувер хот өвлийн олимпийн наадам зохион байгуулах эрхийн төлөө Өмнөд Солонгосын Пхёнчхан, Австрийн Зальцбург хоттой өрсөлдсөн юм. Санал хураалтын эхний шатнаас Зальцбург хот 16 санал авч хасагдсан бол 51 санал авсан Пхёнчхан, 40 санал авсан Ванкувер хот хоёрдугаар сар шатанд өрсөлдөн гурван саналын илүү буюу 56 саналаар Канадын хот өвлийн олимпийн наадам зохион байгуулах эрх авчээ. 2008 оны зуны олимпийн наадам зохион байгуулах эрхийн төлөө санал хураалтад Канадын Торонто хот Хятадын нийслэл Бээжин хотод ялагдсанаас хоёр жилийн дараа Ванкувер хот ялалт байгуулсан байна.
Ванкуверийн олимпийн хороо өвлийн спортын чөлөөт төрлүүд болох сноубоард зэрэг тэмцээнийг явуулах Кипресс уулыг тохижуулахад 16,6 сая доллар зарцуулсан байна. Үүнээс гадна тамирчдын байрлах олимпийн тосгоныг Ванкувер болон Вистлер хотод байгуулжээ.
2004 онд өвлийн олимпийн бэлтгэл ажилд Ванкувер хот 1,354 тэрбум доллар зарцуулжээ. Харин 2009 оны дунд үе гэхэд бэлтгэл ажлын зардал 1,76 тэрбум доллар хүрсэн байна. Олимпийн наадмыг зохион байгуулах ажлын зардал нэг тэрбум доллар давсан нь урьд тооцоолж байснаас тав дахин их хөрөнгө болжээ. Гэвч 2010 оны хоёрдугаар сарын эхээр нийт зардал зургаан тэрбум доллар хүрч, анх төлөвлөсөн 600 сая доллароос 10 дахин их мөнгө зарцуулжээ.
2010 оны өвлийн олимпийн наадмын нээлт болон хаалтын ажиллагаа “Би Си” цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд нээлтийн ажиллагаа битүү цэнгэлдэх хүрээлэнд хийсэн зуны анхны олимпийн наадам болохоороо онцлог юм. Гол арга хэмжээ болох цэнгэлдэх хүрээлэнг сэргээн засварлах ажилд 150 сая доллар зарцуулсан байна. Харин тэмцээнүүд “Pacific Coliseum”, “Vancouver Olympic/Paralympic Centre”, “UBC Winter Sports Centre”, “Richmond Olympic Oval” цэнгэлдэх хүрээлэн болон Кипресс ууланд зохион байгуулах юм. Үүнээс гадна өвлийн олимпийн наадмын үеэр Ванкувер хотод агаарын температур дунджаар Цельсийн 4,8 градус байх аж.
Ванкуверийн өвлийн олимпийн наадмын бэлгэ тэмдгийг 2005 оны дөрөвдүгээр сарын 23-нд танилцуулж, Лланаак гэж нэрлэсэн байна. Инуктитут хэлний энэ үг “Найз” гэсэн утгатай аж. Инукшук чулуун хөшөөний загвараас санааг нь гарган бэлгэ тэмдгийг урласан байна. Өвлийн олимп болон параолимпийн наадмын Мига, Куатчи, Суми гэж нэрлэсэн бэлгэдлийг 2007 оны 11 дүгээр сарын 27-нд танилцуулжээ. Мига, Куатчи нь өвлийн олимпийн бэлгэдэл бол Суми нь параолимпийн бэлгэдэл болох аж.
Канадын эзэн хааны зоос цутгах үйлдвэр 2010 оны өвлийн олимпийн наадамд зориулан тусгай зоос гаргажээ. Ванкуверийн өвлийн олимпийн наадмыг дэлхийн даяар шууд дамжуулах бөгөөд 2012 оны зуны олимпийн наадмыг нэвтрүүлэх эрх бүхий телевизүүд 2010 оны өвлийн олимпийн наадмыг нэвтрүүлэх эрхийг хамт авсан байна.
Өвлийн олимпийн наадмын бамбарыг Грекийн Олимпия уулнаас асаан замдаа гарсан бөгөөд бамбар нээлтийн ажиллагааны өмнө цэнгэлдэх хүрээлэнд ирэх билээ.2009 оны 10 дугаар сарын 22-нд асаасан өвлийн олимпийн наадмын бамбар 106 өдөр, 45 мянган км зам туулан Ванкувер хотод ирэх юм.
Ванкуверийн олимпийн наадамд оролцох орны тоо 80 давжээ. Каяманы арлууд, Колумби, Гана, Черногер, Пакистан, Перу, Серб улс анх удаагаа энэ оны өвлийн олимпийн наадамд оролцох бол өмнөх өвлийн олимпийн наадамд өнжсөн Ямайка, Мексик, Марокко, Пуэрто-Рико улс мөн Ванкуверт ирэх аж.
Өвлийн олимпийн наадмаар А/Эйч1-Эн1 вирус тархах эсэх тухай ч яригдаж байна. Зохион байгуулагчид өвчнөөс урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авч, сайн дурын ажилтнуудаа вакцинжуулалтад хамруулжээ. Үүнээс гадна өвлийн олимпийн наадамд оролцож буй орнууд тамирчдаа хариуцан вакцинжуулалтад хамруулахыг мэдэгдсэн байна.
Төрөл:
Спорт
Цааш нь жиргэх!

Previous Article


Responses
4 Respones to "Vancouver 2010 - Өвлийн олимп 2010"
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
February 13, 2010 at 12:42 PM
etvgen: chich bas saihan bayarlaarai
February 13, 2010 at 5:52 PM
hi all...
February 28, 2010 at 4:03 PM
Citinet: hi
February 28, 2010 at 6:31 PM
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. . Хүндэтгэсэн: Hotula