Хүүхдийг хэт бигнэх дархлаа султай болгодог




Чанга бүү өлгийд. Чөлөөтэй хөдлөх боломжтой байх нь хүүхдийн өв тэгш хөгжлийн нэг үндэс. Хөл, гар нь байнга сарвалзаж хөдлөх нь хүүхдийн ясны системийг бэхжүүлэх, сэтгэхүйн хөгжлийг идэвхжүүлэхэд нэн тустай. Дутуу төрсөн гэх хүүхдэд ч энэ хамааралтай.

Тасалгааны дулаан 20 хэмээс доошгүй байх ёстой. Өрөө тасалгаанд дулаан байвал хүүхдийг бигнэх хэрэггүй. Хэт бигнэж дулаалах нь хүүхдийн өвчин эсэргүүцэх чадварыг сулруулдаг. Хүүхдийг унтахаас нь өмнө өрөө тасалгаанд нь (хүйтэн байсан ч) агаар салхи оруулах нь сайн.

Ус чийрэгжүүлнэ. Нялх хүүхдэд тусгай онгоц, ванн байх хэрэгтэй. Хэт халуун бус усанд чимх далайн давс (энгийн ч болно) хийж оруулбал хүүхдийн өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлнэ. Хүүхдээ орой бүр усанд оруулж болно. Гэхдээ усанд нь томчуудын хэрэглэдэг элдэв янзын хөөсрүүлэгч, шингэн саван мэтийг хэрхэвч хийж болохгүйг анхаараарай. Мөн усанд оруулах, гаргах үедээ салхинд цохиулахаас сэргийл.

Нялх хүүхдийг огцом хөдөлгөх, толгойгоор нь доош харуулах, гар дээрээ сэгсчүүлэх зэрэг нь аюултайг анхаар. Учир нь нялхас төрөхдөө бараг бүгд л тархины цусан хангамжийн доголдол, зөрчилтэй байдаг. Тиймээс ихэнх толгойны өвчин үүсэх, бөөлжих, тэр бүү хэл тархинд цус харвуулж болзошгүй.
I'm reading: Хүүхдийг хэт бигнэх дархлаа султай болгодогЦааш нь жиргэх!


Responses

0 Respones to "Хүүхдийг хэт бигнэх дархлаа султай болгодог"

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. .
Хүндэтгэсэн: Hotula

 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors