''Цагаан малгайт'' ёс суртахуунт хакеруудын анхдугаар тэмцээн




Тэмцээний зорилго: Мэдээллийн аюулгvй байдлыг хангах vйл ажиллагаанд дэмжлэг vзvvлэх, ёс суртахуунт хакеруудыг хөгжvvлэх,тэдэнтэй хамтран ажиллах, уялдуулан зохион байгуулахад оршино.
Тэмцээний зохион байгуулагч: Ёс суртахуунтай хакерын vйл ажиллагааг Монгол улсад дэлгэрvvлэх, авьяаслаг залуучуудыг нээн харуулах, тэднийг хөгжvvлэх зорилго бvхий "Ёс суртахуунт хакеруудын анхдугаар тэмцээн"-ийг "Монголын Кибер Довтолгоотой Тэмцэх Төв - MonCIRT" ТББ-аас зохион байгуулж байна.

Тэмцээний хугацаа:
Тэмцээнийг зарлах: 2009 оны 11 дугаар сарын 17-наас 12 дугаар сарын 4-ны өдөр
Тэмцээн явагдах: 2009 оны 12 дугаар сарын 5, 6-ны өдөр
Тэмцээний дvнг гаргах, шагнал олгох: 2009 оны 12 дугаар сарын 11-ны өдөр
Тэмцээний шагнал:
1-р байр 1 000 000 төгрөг
2-р байр 600 000 төгрөг
3-р байр 300 000 төгрөг
Тусгай байр: 200 000 төгрөг
Тэмцээний хэлбэр: Тэмцээнийг 13 vе шаттайгаар зохион байгуулна. Өмнөх vеийг давсан оролцогч дараагийн шатанд шилжин орох хэлбэрээр явагдана. Vе бvрийн даалгавар хөнгөнөөс хvнд рvv чиглэсэн байна.
Тэмцээний даалгавар нь: Сvлжээнд нэвтрэх, сvлжээнд холбогдсон компьютерт нэвтрэх, "web", "DNS", "E-mail", "Database" серверvvдэд довтлох, цахим хуудсанд байгаа мэдээллийг өөрчлөх гэх мэт байна.
Тэмцээний бvртгэл: Тэмцээний бvртгэлийг онлайнаар хийж байгаа бөгөөд та бvхэн www.moncirt.org.mn хаягаар хандан бvртгvvлнэ vv.
Лавлагааг 70113151 утсаар болон info@moncirt.org.mn хаягаар авна уу.
I'm reading: ''Цагаан малгайт'' ёс суртахуунт хакеруудын анхдугаар тэмцээнЦааш нь жиргэх!


Responses

0 Respones to "''Цагаан малгайт'' ёс суртахуунт хакеруудын анхдугаар тэмцээн"

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. .
Хүндэтгэсэн: Hotula

 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors