Уучил хайрт минь




Өнгө алаг орчлонд

Өвсний түрүүч шаргалтана

Өөрөө ч мэдэлгүй чамайгаа гомдоож

Өвчүүн дотор минь хөндүүр оргино


Хувьсан өөрчлөгдөх байгалийг дагах

Хуурамч сэтгэл надад алга

Хувирашгүй сэтгэлээр чамтайгаа учирч

Хослон амьдарч хорвоог туулж байна аа



Зүйдэлгүй орчлон зүг зүгийн өнгөтэй ч

Зүрхэнд минь ганц хайрын өнгө байдгаа

Зүгээр л чамайгаа хайрлаж

Зүг зүгийн өнгөнд өнгөө гээлгүй амьдарья



Янжинлхамын хойчын үр сад

Янаг хонгор чи минь намайг болгоо

Яахав дээ би тагш юм хүртчихлээ

Яаж уучилалт гуйхаа би мэдэхгүй нээ
I'm reading: Уучил хайрт миньЦааш нь жиргэх!


Responses

2 Respones to "Уучил хайрт минь"

Anonymous said...

hairtiigaa bitii gomdooroi zaluusaaa


October 8, 2009 at 10:46 AM
Anonymous said...

гое шүлэг байна


October 8, 2009 at 10:48 AM

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. .
Хүндэтгэсэн: Hotula

 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors