Үүл




-Үдшийн үүл зэвхий саарал өнгөтэй байвал ирэх өдөр тэнгэр муудна.
-Зуны цагт жаргах нарны зүгийн үүлс хойд талаараа улайрвал хяруу унаж хүйтрэхийн шинж.
-Үдшийн бүрийгээр үүл зүүнээс хойш нүүвэл хүчтэй салхилна.
-Өглөөний манан дээш хөөрөлгүй газар дээрээ замхарвал тэнгэр цэлмэнэ. Дээш хөөрч үүл болбол бороошино.

-Үүлний толгой хойшоогоо бөхийсөн янзтай өтгөн хар байвал хур тунадас орохын шинж.
-Хойноосоо салхитай үүлгүй бол хүйтний эрч чангарна.
-Үүл салхины эсрэг нүүж байвал хур орохын дохио.
-Үүл өөд өөдөөсөө нүүж байвал тэнгэр урт хугацаагаар тавгүйтнэ.

-Үүл зурвас байдалтай байвал зун бороотой өвөл дулаавтар өдөр болно.
-Өглөөгүүр тэнгэр цэлмэг байснаа удаж төдөлгүй энэ тэнд хэсэг бөөн цагаан үүл гарсанаа үдээс хойш замхарвал ойрын нэг, хоёр хоногтоо тэнгэр сайхан байна.
-Өглөөнөөс эхлэн бүх мандлын үүл гарч улам өсөн нягтарч эхлэвэл тэнгэр эвгүйдэхийн шинж.
- Зун нар мандсаны дараа нь хэсэг хэсэг бөөн цагаан үүл гарч, улмаар дээш огшсоор борооны бөөн үүлэнд шилжиж тэнгэр бүрхвэл аадар бороо, мөндөр орохын шинж.

-Өдөр давхраат үүл гарч, аажмаар тэнгэрийг бүрхэн улмаар нягтран зузаарч, улмаар доошлон борооны давхраат үүл болбол зун зүс бороо, өвөл цас орохын шинж мөн.
-Үүл түргэн нүүж байвал салхилахын, зун үүл доошилбол бороо орохын, өвөл бол хүйтэрч цас орохын, үүл өндөрт байвал тэнгэр сайхан болохын шинж.
-Нар жаргахын өмнө зун үүл улайвал маргааш нь бороотойн, хэрвээ нар жаргасны дараа үүл улайвал хэд хоноод тэнгэр муудахын шинж.
-Тэнгэрт бөөн, долгиолог, сэмжин мэт олон янзын үүл хамт ажиглагдвал цаг агаар муудахын шинж.

- Бөөн үүлний хаяа хормхон зуур харлавал бороо орохын, хэрвээ захаасаа цагаарч аядвал бороо орохгүйн дохио.
-Үүл хуулиран байвал ширүүн бороо орох буюу салхилахын тэмдэг.
-Үүл бүрхсэн тэнгэрийн орой үүлгүй цоорхой байвал хуршихын тэмдэг. Ийм ч учраас "Орох тэнгэрийн орой цоорхой, орсон буурын шил цоорхой" хэмээн ярилцдаг ажээ.
-Цас бороо орж байх үед үүл салхиныхаа зүгт хөндөлдөж ирвэл бороо арилахын шинж.

Cloud


I'm reading: ҮүлЦааш нь жиргэх!


Responses

1 Respones to "Үүл"

Anonymous said...

haha video ni uneheer hoorhon yumaaa.NADAD maash ih taalagdalaa


October 8, 2009 at 11:00 AM

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. .
Хүндэтгэсэн: Hotula

 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors