Хэн нэгэнд цэцэг бэлэглэх гэж байна уу?




Цэцэг болгон, цэцгийн өнгө бvрт өөрийн гэсэн нууц утга агуулга, илэрхийлэл нуугдаж байдаг. Бас цэцгийн баглаанд орсон тоо ширхэг нь ч олон зvйлийн тухай өгvvлдэг тул сонголт хийхдээ энэ зөвлөгөөг анхааран уншаарай.

Цэцгийн тоо
1, 3 ба 5 ширхгээр боосон баглаа бэлэглэж болох ч 2 ба 4-р боосон цэцгийн баглаа хэзээ ч бvv өг. Сондгой тоогоор боосон цэцгийн баглаа нь амьдралын эрч хvч, эерэг энергийг билэгддэг байна.
1 цэцэг - Чи зөвхөн минийх
3 цэцэг - Чамтай цуг ертөнцийн хязгаар хvрэхийг хvсч байна.
5 цэцэг - Би чамд хайртай
7 цэцэг - Сvй тавихдаа барьдаг уламжлалтай
9 цэцэг - Би чамайг найзаа гэж боддог.
10 цэцэг - Чиний төлөө ямар нэгэн юм хийхийг хvсч байна.
11 цэцэг - Чи миний анд нөхөр
12 цэцэг - Бидэнд одоогоор хvнд байгаа хэдий боловч удахгvй бvх зvйл сайхан болно гэдэгт итгэ.
13 цэцэг - Би чамайг vзэн ядаж, жигшин зэвvvцэж байна.
14 цэцэг - Чи надад байгаа бvх юм
15 цэцэг - Чи миний хайр хvндэтгэлийг хvлээж авна уу?

Цэцгийн өнгө
Шар, цэнхэр, улаан зэрэг цэцгийн өнгө бvр өөр өөрийн гэсэн утгыг илэрхийлдэг.
Цагаан цэцэг - гэм зэмгvй, хар хоргvй сэтгэлийг
Шар цэцэг – хайр сэтгэлтэй болсныг
Ягаан цэцэг - хайр дурлалыг
Хурц тод улаан цэцэг - хайр дурлалдаа шатаж байгааг
Цэнхэр цэцэг - vнэнч сэтгэлийг
Ягаан болон нил ягаан цэцэг - энх тайван, итгэлцлийг
Хар цэцэг - vхлийг бэлэгддэг байна.

Цагаан цэцэгс
Гэрийн хошоонгор - намайг бодож яваарай
Шиваантэг - Би зовж байна. (аз жаргалгvй байна)
Сараана цэцэг - цэвэр цэмцгэр, энхрий байдал
Башир цэцэг - гэм зэмгvй, буруугvйг
Хонин нvдэн цэцэг - надад итгэж болно, итгэл даана
Голт бор - залуугийн гэнэн томоогvй занг
Алтанзул цэцэг - би чамайг дахин хайрлаж чадахгvй

Шар цэцэгс
Шиваантэг - Би чамд сэтгэл зvрхээ өгч байна.
Нил цэцэг - Чи миний аз жаргал
Сарнай - Хөрч байгаа хайр сэтгэл, хардалт сэрдэлт
Алтанзул - Би чамд хайртай.
Ягаан
Башир цэцэг - Би чамд сайн сайхныг хvсч байна.

Улаан
Шиваантэг цэцэг - Би чамд хайртай
Башир цэцэг - Цэвэр ариун хайр сэтгэл
Сарнай цэцэг - Чамайг бvхнээс илvv хvсч байна
Алтанзул цэцэг - Зvvдэндээ чамайг хардаг

Цэнхэр (хөх)
Цахилдаг - Би чамайг хvндэлдэг
Нил цэцэг - Чамд vргэлж итгэдэг
Нил ягаан голт бор - Би чиний энхрийллийг маш их хvсэж байна
Хар алтан зул цэцэг - Чамтай хамт vхэхийг хvсэж байна

Эх сурвалж: www.balburam.com/
I'm reading: Хэн нэгэнд цэцэг бэлэглэх гэж байна уу?Цааш нь жиргэх!


Responses

0 Respones to "Хэн нэгэнд цэцэг бэлэглэх гэж байна уу?"

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. .
Хүндэтгэсэн: Hotula

 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors