Албан тушаал ,Амжилт дагуулах




“Чи бол сэргэлэн залуу”
Чамайг хэн нэгэн хэзээ ч юм Чи ухаалаг залуу юмаа гэж хэлж байсаныг санаж байна уу?
Хэрвээ дандаа сонсдог бол чи ч ярих юмгүй сэргэлэн нэгэн гэдэгтэй эвлэрч санаа амар байж болно. Харин сонсолгүй удсан эсвэл огт сонсож үзээгүй бол чи гутрах хэрэггүй дараах хэдэн алхамийг л амьдралдаа туршаад үзээрэй. Нэг л мэдэхэд чамайг “бүтэлгүй”, ” дүүнгэ” гэдэг байсан хүмүүс амаа барин алмайрах болно.

• Чамайг ажилдаа сайн байгаа ,чин сэтгэлээсээ хандаж , ажилдаа амьдралын оргил залуу насаа хайр гамгүй зориулж байгаа гэдгийг танай “Босс” л мэдэх хэрэгтэй харин яаж мэдэхийг чи л мэд....
Нөгөө чамд таалагддаг бүсгүй, чиний хамт ажиллагч ч юмуу хэн нэгнээс мэдээд ямарч ашиггүй. Тэд чамайг захиралд очиж магтах нь бараг л худлаа . Өөрсдийгөө л дөвийлгөх арга хайж байгаа.
Чи гэхдээ илжиг шиг зүтгэж, эзнийхээ эрхшээлд алдарт фирамидийг босгож байгаа боол шиг зовлонт царай хэзээ ч гаргаж болохгүй. Залуу насны эрч хүчээр дүүрэн ,эр хүн гэдгээ л харуул . Ямар нэгэн төсөл шинэ ажил бол чиний өөрийгөө таниулах боломж. Гэвч “Чи сайн мэддэг сайтар судласан” байж байж л ихийг бүтээх учир сурч мэдэхэд хойрго сэтгэлгээгээр хандвал чиний албан тушаал дэвшиж мөрөөдөлдөө хүрэх гэдэг нь тэнгэрийн одийг тоолохтой л адил.Чи зүгээр л тэнэг Иван гэсэн үг.
• Чи сургуульд байхдаа ирцээ бүртгүүлээд ,шалгалтаа хуулаад аргалчихдаг ,ээж аавийнхаа төлөө л сурч байгаа юм шиг л өнгөрөөсөн байж болно. Тэгэхдээ өнөөдөр чи өөрийнхөө төлөө ирээдүйнхээ төлөө зүгээр суудал бөглөөд суугаад байвал чамайг ямарч албан байгууллага “амбаардаад” л гаргана энэ бол хууль. Аливаа компани урдаа барьдаг шилдэг ажилчидынхаа хүчээр хөл дээрээ босч, амжилтанд хүрч хөгжиж ,алдарт гарч чаддаг тэднийхээ төлөө бүхнийг хийдэг .
яагаад гэвэл тэдэнгүйгээр ТЭР компани зүгээр л бинзенгүй спорт загварын үнэтэй сайхан машин болж хувирна. Машиний ид шид нь хурд ,хүч ,тохь тух байдаг шүү дээ. Зүгээр л үзмэр болоод зурганд фонн болох машин бас байж болно л доо.
• Чиний толгой аливаа хийх гэж байгаа ажлыг сайн муу талаас нь тунгаан бодож ,гарах үр дүн ,одоо болоод ирээдүйд хэрхэн нөлөөлөхийг тооцоолсон байх ёстой .
Энгийн нэгэн жишээ нь чиний тархи ЕХСЕL програм шиг л ажиллах дүрэмтэй .Чи хурдтай, эрс шийдэмгий ,сэргэлэн ,ухаалагаас гадна бусдадаа сайхан сэтгэгдэл үлдээж ,тэдэнтэй эелдэг харилцаж ,эерэг сэтгэгдэл төрүүлэх нь бас л чиний нэг заавал үзүүлэх чадвар,чанар ,үзүүлэлт байх юм. Товчхондоо л чамайг албан тушаал ахиулахаар хуралдаж байхад чиний эсрэг чамд өширхсөн хүн чамайг өндөрлөг дээрээс амархаан нисгэчихэж чадна . Аливаа амжилтын ард эвтэй найртай, нэгдмэл санаатай баг байдгийг ямагт чи санах хэрэгтэй энэ бол бас л дүрэм
• Чи өөртөө тодорхой хугацаанд багтаан биелүүлэх зорилго тавин, хугацаанд нь багтааж сурах хэрэгтэй. Эхлээд зөвхөн өөртөө зорилго тавин маш амжилттай хугацаанд нь багтаан биелүүлж байсан бол нэг л мэдэхэд чи өөрийнхөө компанийн ирээдүйн зорилгыг тодорхойлж түүнийг биелэлээ олоход өөрийнхөө гар хөлийг хөдөлгөж ,ухаанаа ажиллуулдаг шиг доорхи албан тушаалтнуудаа удирдах болно энэ бол бас нэгэн хууль.


Хүн хийж чадах л юмаа боддог
Чи хүрэх л учиртай албан тушаалаа мөрөөддөг
Би хэргэжих ёстой дүрмийг л бичлээ өдөрийг сайхан өнгөрүүлээрэй урагшаа залуу минь


Нийтэлсэн:А.Наранцацрал

Зөвшөөрөлгүй хуулбарлаж болохгүй
I'm reading: Албан тушаал ,Амжилт дагуулахЦааш нь жиргэх!


Responses

0 Respones to "Албан тушаал ,Амжилт дагуулах"

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. .
Хүндэтгэсэн: Hotula

 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors