10дугаар сарийн 1 бол БНХАУ байгуулагдсаны баярын өдөр бөгөөд энэ жил 60жилийн ойн баяр тохийж байгаа юм. Олон хүн ам газар нутагаараа дэлхийд гайхагддаг энэ үндэстэн маань өнгөрөгч оны олимпын нээлтыг хэрхэн гайхалтай хийсэнийг уншигч та бүхэн тодхон санаж байгаа байхаа.
Олон мянган хүний зэрэг үйл хөдлөл , сүрлэг гоёмсог солиут буудлага зэрэг энэхүү сайхан урлагын үзүүлбэрийг хийхэд иргэн бүрийн хатуу хариуцлага хатуу чанга дэг журамын үндсэн дээр бүтдэг бөгөөд жягсаалд оролцдож буй хэдэн арван мянган хүний ард 5аас 6 ширхэг запас хүн бэлтгэгдсэн байдаг бөгөөд энэ хар мянган хүнээс бие хаа царай зүсээрээ шилдэгийн шилдэг хүмүүс нь шалгарч энэхүү арга хэмжээнд оролцох эрхтэй болдог байна. Мөн энэ прад алхаанд оролцож байгаа цэрэгүүд нь ардийн цэрэг болон байнгын цэрэгээс бүрдэх бөгөөд нэг л алхаа дутуу гишгэвэл алдаа гаргасан цэрэг ямарч том цолтой байсан шууд л хамгийн доод цол дээр очдог байна.
Энэ удаагын Хятад ард түмний үндэсний баярт үзүүлэх тоглолтийг 2008оны Бээжингийн олимпийн гайхалтай нээлтыг зохион байгуулсан Жан И Мао хариуцаж ажилласан бөгөөд энэхүү уран бүтээлч нь тун сайн кино найруулагч гэдгээрээ өнөөдөр дэлхийд танигдсан билээ.
Өнөөдөр өглөө 10цагаас эхлэсэн үзүүлбэр нь Бээжин хотын эрх чөлөөний бахархал болсон Тиан мэний талбай дээр 2 цагийн турш үргэлжлэн өдөрийн 12 цагт дууссан ба энэ хугацаанд талбай дээр жягсаалд оролцож байгаа 300,000хүнээс гадна үзэгч 200,000хүн байсан байна. Ёслолын үзүүлбэр бүр нь өөрийн гэсэн өвөрмөц утга учир агуулсан байх бөгөөд идэр нас болох 30 аас 45 насны эр цэргийн алхаа , 90онд төрсөн залуу шинэ үеээс ч бүтсэн жягсаал байгаа нь эх орноо иргэн бүр хайрлан хамгаалах үүрэгтэй бөгөөд сэтгэлтэйг харуулжээ.
Мөн оройн үзүүлбэрт БНХАУын төрийн далбааны өнгө дүрсийг харуулах бүлэг хүмүүсийн тоо нь 1949ширхэг байгаа нь ч мөн л учиртай гэнэ. Энэ нь анх 1949онд 10 сарын 1нд Хятад улс анх эрх чөлөөгөө тунхаглан зарлаж байсан түүхтэй аж. Оройн 20цагаас “Тиан мэн”ий талбай дээр мөн л үзүүлбэрт\ алхаа болох бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь 100минут үргэлжлэн мөн ёслолын буудлагаар үргэлжлэх юм байна
.Энд мөн л Хятад ард түмний нэрт дуучин бүжигчидээс гадна Хятадийн өнцөг булан бүрээс ирсэн бүчигчид бүлэг хамт олон шилэгдэн оролцох бөгөөд энэ нь мэдээж маш том нэр төрийн хэрэг юм.
19цаг 52минутад Ху Жин Тао арга хэмжээг нээн үг хэлж 20цаг 00минутад 60жилийн дүрсээр агаарт солиут 3удаа буудуулж , уртаашаа 1000метр өргөнөөрөө 100метртэй талбайд гэрэлт мод барисан 10,000хүн байх бөгөөд оройн арга хэмжээнд 485,000 үйл хөдлөлөөр 860 хувирал үзүүлэх гэнэ .Ердөө л барьсан гэрэлт мод нь л гэхэд 24өнгөөр хувирч 4талд нь хувирах өнгийг хянах 4дэлгэц байрлаж 10кв метр тутамд нэг удирдагч удирдан хөдөлгөөнийг хийлгэх үүрэгтэй, гэрэлт мод баригч эзэн нь өөрөө 4 үдаа хувцасаа сольж өмсөх бөгөөд ердөө л 12 секундэн амжуулах хугацаатай.
Эдгээрээс гадна 100метрийн урттай Хятадын үндэсний бэлэгдэл болсон луу тойрон бүжиж цэцэг навч, улсын далбааны таван хошуу, энх тайвны тагтаа зэрэг дүрсийг олон давтамжтайгаар гаргах бөгөөд энэхүү луу нь 1метр тутумдаа 1 хүн байх бөгөөд 100митрийн урттай луу нь нийт 4 ширхэг байх юм байна. Энэхүү гайхамшигт тоглолтонд Хятад ард түмэн хэдэн сараар цөхрөлтгүй бэлдэж бэлтгэлээ хангадаг бөгөөд зөвхан 10жилдээ ганц л тохиох үйл явдал юмаа. энэ удаагын 10жилийн онцлог нь бээжигийн 2008 оны олимпын дараа явагдаж байгаагаар ялгаатай бөгөөд энэ 10жилд 2удаа үзэх боломж гарсан байна.
Нийтэлсэн:А.Наранцацрал
Зөвшөөрөлгүй хуулбарлаж болохгүй
Төрөл: Мэдээ мэдээлэл Цааш нь жиргэх!
Responses
0 Respones to "“10 дугаар сарийн 1 бол”/China National Day"
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. . Хүндэтгэсэн: Hotula