Энэ vгийг нэг бус удаа монголоор орчуулсан оролдлого байсныг бид мэднэ ээ. Хэлшинжлэлийн мэргэжилтэн оноож тууштай хэрэглэсэн нь
"тооцоолуур" (Чой.Лувсанжав, Т.Галсан) юм. Бас "цахим тооцоолуур" гэж бас бичиж байсан нь бий. Уг нь computer гэдэг vгийг vгчлэн орчуулбал "тооцоолуур" юм. Тэгээд яагаад энэ vгийг бид хэрэглэж хэвшихгvй байгаа юм бол гэсэн асуулт байнааа даа. Миний бодоход учир нь,
1. Тэртээ дээр vед computer буюу тооцоолуур гэж нэрлээд, тэр vеийнхний ам хэлэнд нэгэнт хэвшээд, олон жилийн дараа vvрэг, vйлдэл нь улам боловсронгуй болж, өргөжиж хөгжсөн ч, тэр vгээрээ л хэлээд иржээ. Зvйрлэвэл, манайхан хэдийгээр байшинд амьдардаг ч "манай гэр" гэж хэлдэгтэй адил vзэгдэл юм. Гэтэл өдий олон жилийн дараа тэр vгийг орчуулахдаа, анхны утгаар нь шууд vгчлэн орчуулсан нь бусад шинжийг нь тусгаагvй мэт санагдаад, хvмvvс хэрэглэж заншихгvй байгаа юм болов уу гэж санана.
2. Бас тооцоолуур гэдэг vг урт байна. Өдөр тутмын эд хэрэглэлд нэр оноохдоо аль болох хэлэхэд эвлэг, богино vг бодож олох ёстой. Энэ нь тухайн vгийнхээ vе, эгшиг гийгvvлэгчийн зохицлыг харгалзана гэсэн vг л дээ.
Тэгвэл ямар vгээр оноовол нийцтэй вэ?
"Тооцоолуур" гэвэл тоон vйлдлийн утга нь санаанд илvv буугаад байгаа юм. Гэтэл vг vсэг шивдэг бичдэг хадгалдаг vйлдэл нь энэ vгнээс тод харагдахгvй байна. Vйлдэл хэрэглээг нь голчлоод vг оноох гэвэл бас бvтэшгvй юм болно. Тиймээс тэр бvгдийг аль болох харгалзаад, vйлдэл онцлогийг нь тусгаад нэг vг оноовол зvгээр юм.
Миний бодоход, vйлдлээр нь нэр оноох гэхээр заавал хоёр vгээр бvтсэн нэр болох гээд байгаа юм. Энэ нь дээр дурдсан зарчимд нийцэхгvй байна. Хоёр vг бол нэр томъёо биш, тайлбар vг болно. Ганц, богино vг л байх ёстой. Тиймээс, vйлдлээр нь биш уг юмных нь онцлогт суурилж нэр бодъё. Уг юм нь тэр элдэв vйлдлээ агшин зуур хийж байгаа онцлогийг нь гол болгоод ЦАХИМЖ гэсэн монгол vгээр хэлж vзвэл ямар вэ. "Агшин зуур давтагдах" гэх утга агуулдаг, цахи-гэдэг vндсэнд -мж гэдэг дагавар залгажээ. Энэ дагавар бол байгууламж, төхөөрөмж, санамж гээд цөөнгvй vгэнд байдаг, уг юмыг бvхэл бvтэн тогтолцоогоор нь базаж томъёолсон утга агуулдаг юм.
Ингээд, "Чи наад цахимжтайгаа бvр гагнагджээ" гэвэл ямар байна?
Эцэст нь хэлэхэд, ингэж vг оноож байгаа маань та бvхнийг заавал хэл хэрэглэ гэсэн санаа огт биш юм шvv. Хэлнийхээ чадавхийг нээн илрvvлэхэд энэ мэт арга бас илvvдэхгvй шvv л гэсэн санаа билээ.
Төрөл: Мэдээ мэдээлэл Цааш нь жиргэх!