Залуу хүн таны гайхамшигийн нууц юу вэ? Та урьд нь бодж байсан уу?
Эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэхүү эхийг уншихаас өмнө танд хэдэн асуулт тавих гэсэн юм. Та доорхи хэдхэн асуултыг зүгээр л санаад үзээрэй харин дүгнэлтийг нь толгой дотроо үргэлжлүүлээд үзээрэй.
Та өөрийгөө тарган гэж бодож байна уу ?
Хэн нэгэн танаас “чи минь ойрдоо хөөрхөн бондойгоод байна уу даа” гэсэн утгатай асуулт тавьж байсан уу? Хэрвээ тийм бол энэ илүүдэл өөх бол миний л идсэн илүүдэл хоол , залуу хүн байж ээжээсээ тарган ичмээр юмаа ,аягүй л бол эхнэрээсээ ч,нөхөрөөсөө овортой харагдаж байгаадаа ,уг нь хэдэн сараар дүү л юмсан ,гэх мэт элдэвийн л тэнэг зүйлс таны толгойд эргэлдэж байгаа байх.Гэвч энэ бүхэн тэнэг зүйлс харамсалтай нь үнэн. Ингээд л та өөртөө итгэлгүй болоод, нэг л эрч хүчгүй ,дорой, ноомой, өрөвдөлтэй нэгэн болж хувирч байгаа биз. Та өөрөө өөрийгөө үнэлэхгүй болохоор хэн ч таныг хүн гэж үзэхгүй. Найз нөхдөөсөө ч бултаж худлаа ажил ,аль эсвэл өвчин зохиогоод л жинхэн ганцаардлын эзэн болон хувирна. Гадуур гарахдаа ч гэсэн би муухай бүдүүн харагдаж байгаа даа гээд загвар нь хуучирч урагдсан хүрэм өмсч яваа юмшиг ,таны бие чинь нэг л хүнд оригоод л ……………………
Одоо болноо анд минь хоёулаа одоо зовлон тоочихоо болиод энэ байдлаас хурдхан харайгаад гаръя. Эргэж хэзээ ч энэ бүх хүнд хэцүүг харахгүй гээд өндрөөс өндөрт ниссэн ч хамаагүй.
Үүний нууц нь “Гэдсэндээ багыг толгойдоо ихийг“ хийх л хэрэгтэй инээдтэй сонсогдож байна уу? үгүй шүү анд минь энэ бол шидэт үг.
Хамтдаа бодоод үзье хамгийн эхлээд чи энэ бүхнээс салах гээд тураах цай бэлдмэл ууж ,эсвэл аэробик фитнэс клубд бүртгүүлэх гэж байн уу? Уг нь бол зөв л дөө боддог л бодол ,залуу хүн улам л зав чөлөө муутай болоод сайн л биз ,буруу нь юу байхав .Харин гэвч энэ бол төгс арга биш .Юу гэх гээд байна вэ гэхээр та идэж уух зүйлд зориулж байгаа цаг хугацааг оюун ухаандаа зориулана гэвэл ямар санагдаж байна Зүгээр л идэж уумаар санагдсан үедээ тархиа ажиллуулах зүйл хийхэд л хангалттай гэвч та ташаа ойлгох вий ?
Энэ бол өглөө өдөр оройн хоолны цагаас бусад хугацааг хамарсан төлөвлөгөө юм шүү
Хамтдаа тооцъё
Нэг аяга будаа жишээ нь гэвэл
Та хоолны дараа дахиад нэг аяга будаа нэмчихдэг юмуу .гэж бодох тохиолдол танд танил сонсогдож байгаа биз. Гэхдээ дассан сурсан гээд энэ ховдог зуршилаа давтах шаардлаггүй ганцхан аяга будаа идэх хугацаанд номын хуудас эргүүлж үзвэл хэдэн хуудас унших бол бодоод нэг үзээрэй.
Мантуу
Мантуу бол хоолны хамгийн энгийн хамгийн сайн хачир ,сэвсийсэн ,шинэхэн халуун мантуу идэх ч сайхан даа. Гэхдээ хэмжээг нь хэтрүүлвэл таны өгзөгөнд яг мантуутай адил хэмжээний өөх мах наалднаа л гэсэн үг тийм болохоор хооллох цаг дууссан бол та одоо цагаахан мантуугаа мартаад урдах ажилдаа шууд орох эрэлхэг шийдвэр гаргаад түүндээ зоригтойгоор хүрэх л үлднэ
Товчхондоо энэ нь
Нүдэндээ харагдсан болгоноо идэх гэж дайрах биш бусдын нүдэнд харагдахуйц ажил бүтээх гэсэн нэг өгүүлбэрт багтаж байгаа юм.
Найз нөхөдтэйгөө хорвоогийн хов живийг шүүмжлэн суухдаа аль эсвэл үзэх дуртай нэвтрүүлэгээ харах зуураа амттан чихэр, шарсан төмс зэргийг амруугаа шидэхгүй л бол нэг л далий суугаад уначих гээд байгаа юм шиг эвгүй байдаг уу? Энэ бол буруу зуршил гэдгийг та сайн мэднэ бас салахад хэцүү гэдгийг ч би мэднэ гэсэн хэдий боловч арай л багасгамаар байгаа юм.
Хэн нэгэн сэргэлэн хүн тархиндаа ч ихийг хийгээд ходоодондооо ч овоог хийж болох л юм. Өөрөөр хэлбэл компютерийн ард кофетойгоо ,ном уншихдаа жигнэмэгтэйгээ, зурагтын ард зайрамгтайгаа л гэсэн үг. Энэ ч болно л доо гэхдээ та бодоод үздээ та тайлан бичих даалгаваргтай байж л дээ ажил дээрээ пицца захиалчихаад иртэл нь хэдэн минут пицца хүргэгч төөрчихгүй байгаа миний пицца хөрчихгүй байгаа гээд хэдэн минут санаа зовонгоо тайлангаа бичээд л за тэгээд ирэхээр нь халуунаар нь идэх гээд ажлынхаа тоо баримтыг түрхэн зуур мартах , холих магадлалтай идэж дуусахад ажилаа бас дуусгасан байна гэж бодож байвал эндүү бодож байна шүү идэх хугацаанд дуусгадаг ажил гэж ч юу байхав ,идэнгээ хийсэн ажил бол бантан идэнгээ уншсан ном бол түүвэр өгүүлбэр л болж хувирдаг. Эрхэи уншигч та Энэ нэг юм худлаа зохиогоод буудаж өгч байна даа гэж бодох хэрэггүй шүү энэ бол эрдэмтэдийн судалгаагаар нотлогдсон баримттай үнэн юм шүү
Залуу хүн таныг эрдэм мэдпэг чадвар сайхан сэтгэл нэртэй брэндийн үнэтэй цамцнаас хэд дахин чимдэг юм шүү . Ингээд идэх цагаа шинийг сурах мэдэхэд зориулцгаая. Таны бие ч байх ёстой хэвэндээ орж толгой чинь ч байх ёстой мэдлэгээр бялхах болно.
Ингээд шинэ уриалга “Гэдсэндээ багыг толгойдоо ихийг “
=Энэ уриаг мартахыг хориглоно=
Нийтэлсэн:А.Наранцацрал
Зөвшөөрөлгүй хуулбарлаж болохгүй
Төрөл: Мэдээ мэдээлэл Цааш нь жиргэх!