Хайр сэтгэлд баталгаа хэрэгтэй юу




Залуу насандаа хүн бүр л амьдралынхаа туршид хайрлах цорын ганц хайртай хүндээ зүрх сэтгэлээ нээдэг билээ. Цаг хугацаа өнгөрч, зарим нэг нь хөндийрч, зарим нь шинэ хайр дурлалтайгаа учирна. Салалт бас учрал, найдвар бас итгэл алдрах энэ бүхэн сэтгэл зүрхийг тань шимшрүүлнэ. Эцэст нь бид хайртай эсэхэд эргэлзэж, итгэл алдран, хэн нэгний өгсөн хайр сэтгэлийн амлалт хямдхан сугалаа хожсон төдий аз жаргалыг өгөх болдог. Ингэхэд хайр сэтгэлийн баталгаа үнэхээр хэрэгтэй юм бол уу?

“Би чамд хайртай” гэсэн үг заримдаа хар нүх рүү орсон мэт сураггүй болчихно. Эсвэл ёс төдий, гал дөлгүйхэн сонсогдох хэдий ч хүн бүрийн сэтгэл зүрх түүнийг үгүйлж, хүсэмжилж байдаг юм.

Энэ нандин үгийг сонсмогцоо бид үнэмшсэн байдал үзүүлэхийг яараагүй мэт дүр эсгэдэг ч үнэндээ бол зүрх сэтгэл дотроо чин сэтгэлээсээ сонсохыг хүсдэг. Хайртай хүндээ жинхэнэ мэдрэмжийг хосууд харилцан хайр сэтгэлээ илэрхийлсэн тохиолдолд л баталгааждаг гэж бид ойлгодог. Тэгвэл дотно харилцаа нь зөвхөн итгэлцэл дээр тогтдог гэдгийг бид мартчихсан байдаг юм. Тиймээс ч итгэл алдрахад элдэв шалгуураар сорьж шалгах гэж оролддог.

Хайр сэтгэлийг зарим хүмүүс бэлэг, зоогийн газарт хамт цагийг өнгөрүүлсэн мөч гэхчлэн өөр олон зүйлсээр хэмждэг. Хэдий ийм ч үнэтэй, олон бэлэг сэлт нь тэр бүр хайр сэртгэлийн баталгаа болж чаддаггүй юм.

Харин хайр сэтгэлийн хувьд алтан гоёл чимэглэлээс хайр халамж, уян зөөлөн халуун дулаан сэтгэл байх болов уу.

Хэрвээ хайртай бол түүнийгээ батал! Ийм шаардлагыг хайртай залуудаа бүсгүйчүүд тавьдаг. Заримдаа эмэгтэйчүүд хүссэн бүхнийг нь биелүүлэхгүй бол … гэсэн авир араншинг шууд биш ч тойруу замаар илэрхийлдэг юм. Магадгүй энэ нь байгалаас заяасан төрөлх араншин байж болох ч хайр сэтгэлтэй болсон л бол хамгийн гол нь хэтрүүлэх хэрэггүй эс бөгөөс тэвчээрийг нь алдуулах болно шүү.

Харьцангуй цөөхөн хосууд зөвхөн нэг нэгнийхөө төлөө амьдардаг. Тэд ямар ч зүйлд эвлэрэх гарцыг олж, баяраар нэг нэгнээсээ заавал бэлэг авдаг бөгөөд тэд хайр сэтгэлийн баталгааг тэгтэл нэг нэгнээсээ шаардаад байдаггүй.

Эгдэмтэд хайр сэтгэлийн томъёоллыг химийн ямар нэг урвалаар илэрхийлэн түүнийг тоо, үсэг, физик, хими, таталцлын хуулиар тайлбарлах гэдэг юм. Харин энэ бүх хугацаанд хайр дурлал оршсоор, өдөр бүр дэлхийн хаа нэгтээ гайхамшгийг бүтээсээр л байна.

Хайр сэтгэлийг өгсөн бэлэгний үнэ цэнээр хэзээ ч битгий хэмж. Хүн бүр хайр сэтгэлээ өөр өөрөөр илэрхийлдэг. Иймд хамгийн гол нь та хоёр хамтдаа, аз жаргалтай байж амьдралаас таашаал авч байгаа нь л хамгаас чухал зүйл юм. Хайр сэтгэлийн ямар нэг баталгаа шаардахаас илүүтэй таныг хайрын харцаар харж байгаа түүндээ итгэ. Өөрийнхөө зүрх сэтгэлдээ итгэ. Учир нь таны зүрх сэтгэл л бүхнийг танд үнэнийг мэдрүүлэх болно.
I'm reading: Хайр сэтгэлд баталгаа хэрэгтэй юуЦааш нь жиргэх!


 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors