Ажлаа төлөвлө, тэгээд төлөвлөгөөнийхөө дагуу ажилла




Хэрвээ таны амьдрал гэр-ажил-гэр гэсэн хэвшмэл байдалтай байдаг бол энэ нь тийм ч сайшаалтай зүйл биш юм . Харин та идэвхитэй хувь хүн төдийгүй сонирхолтой ажлаас гадна суралцаж, аж ахуй эрхлэхийн зэрэгцээ ойр дотныхоо хүмүүст халамж анхаарал тавьдаг байх нь чухал.

Хоногийн 24 цаг хүн бүрт ижил оногдоно

Гэрт эмх цэгцгүй байдал харин ажил дээр овоорсон бөөн цаас. Дахиад л юуг ч амжуулж чадсангүй. Ийм үед эрч хүчтэй хүмүүсийн нэг өдөр нь таныхаас хоёр дахин урт байдаг юм шиг санагдах вий. Энэ мэдээж тийм биш. Тэд өөрийн цагийг зөв удирдах урлагийг эзэмшсэн байдаг юм. Хэн цаг хугацааг ялна тэр бүгдийг ялна гэсэн мэргэн үг байдаг шүү дээ.

Цагийг та өөрөө л захирдаг

Цаг хугацааг ухаалаг зарцуулах нь танаас л хамаарна. Анхны ойлголтоор энэ нь ямар ч хяналтгүй зүйл мэт санагдах ч өөрийн хэрэгцээнд захируулж болдог. Амьдралынхаа үе бүрийг зохицуулж болно гэдэгт итгэх л хэрэгтэй. Энэ үнэн шүү.

Цагийн үнэ цэнэ сонгох боломжийг тодорхойлдог

Өдөр бүр бидний амьдралын өмнө эсвэл хүлээн авах эсвэл үл хэрэгсэх олон зам харгуй нээгддэг. Чухам энэ л цагаа хэрхэн зарцуулснаас аз жаргалтай байх эсэх маань тодорхойлогдоно. Гарын салаагаар урсгасан уу эсвэл бүгдийг экспресс амжуулсан уу. Алдсан боломж, буруу сонголт хүртэл танд амьдралын туршлага, ирээдүйд алдаагаа давтахгүй байхын баталгаа болж байдаг.

Цаг хугацаа бол таны амьдрал болохоос орлого биш

Амьдрал бол юунаас ч үнэтэй боломж бас агшинг бэлэглэдэг. Таны банканд буй “хадгаламжинд” мөнгөнөөс гадна хайр сэтгэл бас аз жаргалын орон зай байдаг гэдгийг мартаж болохгүй.

Алдсан цаг хугацаа эргэж ирэхгүй

Өнгөрсөн цаг хугацааг юу ч эргүүлэн авчирч чадахгүй. Интернет, зурагтын сувгуудаар ямар ч зорилгогүй “хэсүүчлэх”, утгагүй чалчих агшин бүр эргэлт буцалтгүй эргэн оддог. Хэрвээ амьдрах цөөхөн хугацаа үлдсэн гэж төсөөлбөл дахин амьдрах, гэхдээ өөрөөр амьдрахын тулд юугаа ч өгөхөд бэлэн болох байх. Тэгэхээр цагаа дэмий үрэх хэрэг байна уу?
Энэ бол английн эртний онч мэргэн үг. Хэрвээ та амжилтад хүрэхийг хүсч байгаа бол энэ үг таны уриа болох байх. Төлөвлөх нь эхэндээ тун төвөгтэй таагүй зүйл мэт санагдана. Харин хэсэг хугацааны дараа ажил хэрэг чинь цэгцрээд ирэхэд л ач тусыг нь мэдэрч эхэлнэ. Өдрийг нарийн цагийн хуваарийн дагуу өнгөрүүлж дадсан хүмүүсийн жишээг дагахыг хичээгээрэй.

Одоо л эхэл!

Хамгийн гол нь эхлэх. Элдэв шалтаг, шалтгаан тоочдог зуршлаасаа татгалзахыг хичээ. Ингэж чадвал хэсэг хугацааны дараа та ямар ч ажлыг хүчлэлгүй амжуулчихдаг болчихсон байна.

Таны цагийг юу үрдэг юм бол

Яг л хар нүх шиг таны цаг зав, эрч хүчийг сорж байдаг зүйл чухам юу байдгийг олж мэдэх хэрэгтэй. Магадгүй та хэдэн цагаар дэлгүүр хэсч, утсаар ярьдаг байх. Иймд тэмдэглэлийн дэвтэр гарган, түүндээ өөрийн сөрөг зуршлуудаа тоочин биччих. Дараа нь түүнтэйгээ тэмц. “Дайсан” ил байхад ялалт амархан ирнэ.

Хором бүрээс таашаал ав

Хүссэн үр дүндээ хүртэл юунд ч битгий саатан зогс. Зорилгодоо тэмүүлнэ гэдэг нь хамгийн сайхан зүйл. Гэхдээ ухаангүй улайрах бус үр дүнтэй ажиллах хэрэгтэй. Та амьдралаас юу авахыг хүсч байна түүнийгээ төлөвлөн зорилгодоо хүрэхийн тулд тэмүүлж буй замынхаа агшин бүрээс таашаал авахыг хичээгээрэй. Энэ тохиолдолд гаргасан алдаа ч танд хүч өгч, амжилтанд хүрэхийн төлөөх хүсэл улам бүр асдаг. Таны алхам бүр үнэ цэнэтэй байх болно.

Эх сурвалж: www.news.mn
I'm reading: Ажлаа төлөвлө, тэгээд төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаЦааш нь жиргэх!


 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors