7. чамд ямар санагдаж байна
Өглөө сэрэхэд чиний хажууд тэр тайван нойрсож энд тэндгүй түүний эдлэж хэрэглэдэг зүйл чиний шүүгээнд харагдаж түүний үнэр чамд мэдрэгдэх нь чамд ямар санагдаж байна . Магагүй түүний эвхэлгүй бөөрөнхийлж шидсэн хуьцас ,өрөөсөн оймс нь ч чамд эгдүүтэй халуун дулаахан санагдаж таатай мэдрэмж төрүүлж болох юм . Энэ бол жинхэнэ хайр мөн. Онцлог нь цаадах чинь бас яг чамтай адилхан чамайг хайрлаж энхрийлдэг бол чи энэ хорвоогын хамгийн азтай нэгэн болж чадна.
Гол нь өнгөрөх цаг хугацааны явцад түүний гаргасан жижиг алдааг орхиж томоохон алдаа гаргасан бол өөрийн чадах чинээгээрээ ойлгуулж уучилаад итгэл хүлээлгээрэй. Харин нээх удалгүй алдаагаа давтвал бүх юм оройтоогүй дээрээ өөрийнхөө ирээдүйг түүнээс өөр хүнтэйгээр төсөөлсөн нь дээр . Дасчихсан юмдаа , хайртай юмдаа ,аав ээж танидаг болчихсон одоо арга байхгүй ,гэж өөрийгөө зөнд нь хаяж огт болохгүй . Эс тэгвэл чи нэг л мэдэхэд энэ хорвоогийн азгүй нэгэн болчихсон өдөр хоног өнгөрөөх болно.тийм учираас эрэлхэг бүсгүй та нэг л амьдрах амьдралдаа шинээр хэдэн ч удаа бүхнийг эхлэж болно .Гол нь та жаргалтай байх эрхтэй хүн гэдгийг бидний хурлаар тогтоосон юм шүү
8.Гэрлэх гэхээр үлгэр шиг санагдаж байгаа биз.....
Цагаан торон гоёмсог даашинзны хормой хивсэн дээр цацсан цэцгийн дэлбээн дээр чирэгдэхэд чиний бүлбарайхан гарыг атган зогсож байгаа залуу
• чиний энэ насаараа хүсэн хүлээж байсан мөрөөдлийн хан хүү мөн үү
• чамайг энэ л насаараа хайрлан хамгаалах баатар
• бас та 2ын үргэлжилэл болох хөөрхөн алаг үрсийг эрхлүүлэн тоглох эцэг хүн мөн болов уу
энэ бүгдийг өөрөөсөө нэг асуугаад үзээрэй үнэхээр асуудалгүй бол чиний амьдрал гараад өгчээ . Энэ хорвоо дээр ханиа л зөв сонговол жаргал гэдэг чинь өөрөө тэрээ гэж манай гишүүдэд ээжүүд нь бүгдээрээ тохирсон юм шиг сургасан байсан шүү бас бодмоор л юм.
Юу гэх гээд байна вэ гэхлээр гэрлэлтээс л өмнө бол хэзээ ч оройтохгүй ээ бүсгүй чи хамгийн гол нь гаргасан шийдвэртээ бат зогсож эргэлзэх зүйлгүй сонгосон хүндээ итгэж чадахгүй нэг л итгэлгүй айдас эсвэл өөртөө итгэлгүй таагүй мэдрэмж төрж л байвал чи бүгдийг өөрчлөх эрх үүрэгтэй шүү . Аав ээжид чинь таалагдаж байлаач чамд нэг л биш санагдаж байвал чи бодоод үзээрэй тэр аав ээжтэй чинь биш эцсийн эцэст чамтай л амьдарна гэдгийг санаарай. Тэр хонины арьс нөмөрсөн чоно байвал яана.........
9.ээжээ би ээж боллоо
Хүний л жам шүүдээ нэгэн цагт чи гэдэг хүн ээжийгээ зовоож үхэхтэй адил өвдөлт амсуулж, энэ орчлонд уйлж ирээд яасан нь мэдэгдэхгүй уйлж ,шөнө ч унтуулахгүй зовоож, хүн болсон шүү дээ . Харин одоо чи...........
Энэ үед чиний хамгийн сайн тулгуур бол 1дүгээрт ээж чинь 2рт чиний хань байх болно. Хүүхдээ хэрхэн хөхүүлж ,яаж унтуулж ,өлгийдөх гээд л хүүхэд арах бүх л хичээлийг ээж тань зааж харин хань тань яг тантай адилхан хүүхэд харж, өсгөх ажилд оролцох үүрэгтэй.
Ээж нь тээгээд төрүүлчихсэн байхад шөнө уйлахад нь аав нь хааяа босоод бүүвэйлэх бол энгийн л асуудал. Ээж хүн чинь бүгдийг хийдэг байсан ,хүүхдээ асраад, хоолоо хийгээд нөхөрөө халамжилдаг эртний ёс бий гэж гэрийн эзэн андуурах вий тэр үе чинь түүхтэйгээ хамт өнгөрсөнд үлдсэн гэж хариулаарай.Та 2ийн л хүүхэд учираас хамт өсгөх үүрэгтэй .Учир нь хатуухандаа гэхэд хүүхэд чинь та 2ийг өтлөхийн цагт аав намайг цэцэрлэгт хүргэж байгаагүй , ээж дандаа л намайг авдаг байсан гээд ээжийгээ тэтгэхгүй нь лавтай . Анд минь ингээд бодохооор эмээ болох ойрхон байна шүү. Залуу сайхан насандаа зөв сонголт хийж эргээд дурсахдаа дандаа сайхан зүйл дурсаж энэ хорвоод сэтгэл хангалуун амьдраль зохиогоорой
Төгсгөлд нь хэлэхэд энэ бүхэн уншигч танд хараахан нийцээгүй бол манай охидийн хурлаар нотлосон дүгнэлт журамийг өршөөж уучилна биз ээ танд амжилт хүсье
Нийтэлсэн:А.Наранцацрал
Зөвшөөрөлгүй хуулбарлаж болохгүй
Төрөл:
Мэдээ мэдээлэл
Цааш нь жиргэх!