4.Анхны зугааллага
Та 2 зугаалах хүртлээ үерхэж болзсон гэдэг нь бие биедээ урьд урьдаас илүү итгэж бас дассаны үндсэн дээр тулгуурлан хамт зугаалах санал гаргадаг. Зүгээр л гэртээ хүргүүлээд ямар нэгэн баяр болохоор бэлэг өгчихөөд л байж байдаг холбоосыг хайрын биш нэрийн хобоос гэдэг юм. Чи бодоод үз л дээ та 2ойрхон зуур нийслэл дотроо зайсан руу зугаалж болно шүү дээ . Дээшээ гарахад чиний хөл ядраад цаадах чинь үүрэх ч юмуу, гэнэт бороо ороод чи цамцыг нь өмсөх гээд л түүнд эрхлэж, түүнээр халамжлуулах боломж бас магадгүй түүнийг чамд хэрхэн сэтгэл гаргахыг нь харж болох юм. Тийм болохоор чи бяцхан аялалаас татгалзах хэрэггүй харин ч цаадах чинь санаачлахгүй бол чи уриалах хэрэгтэй шүү .Түүнийг таних боломжуудын нэг нь энэ юм шүү охидоо
5. хамгийн анх БИ ЧАМД ХАЙРТАЙ гэж хэлсэх мөч
Өөрийн эрхгүй бие сэтгэл чинь түүнийг үгүйлээд хамт байхдаа омогшин догдлоод яах учраа олохгүй нэг л галзуу юм шиг болсон байвал чи хайраа илчлэх цаг нь болжээ гэсэн дохио . Чи энэ үгийг хэлсний дараа л хамаг хэцүү түгшүүрийг дотроос чинь хуу хамаад сорчихсон юм шаг амгалан болно. Гэхдээ санаарай бүсгүй минь цаад нэг хархүүгээ эхлэж хайраа илчилтэл нь азнаарай тийм л бүрэг ичимхий нэгэн биш бөгөөд таныг үнэхээр сонирхож дурлаж байгаа бол хэлэх л болно. Эрхэм бүсгүй танд бага зэрэгийн их зан илүүдэхгүй шүү
Тэр танд хайраа илчилнээ гэдэг чин таны энхрий биеийг тэвэрч хорвоогын хосгүй жаргалыг тантай хамт мэдрэхыг л санал болгож байна гэж ойлгоход нээх буруутахгүй . Шулуухан хэлэхэд таныг эргүүлж байгаа залуус тантай нөгөө нууцхан нандин зүйлийг хийж таашаал авах зорилго л 1 дүгээрт тавигдсан байдаг. Итгэхэд хэцүү ч итгэхээс өөр арга байхгүй . Гэхдээ энэ бол манайханы их хурлаар батлагдсан хатуухан тогтоолуудын нэг л дээ
6 .танилцуулахуу яаахуу
Нэгэнтээ та2 бие биедээ таараад ч юм уу эсвэл үнэхээр хайр үүсээд салж хагацалгүй өдийг хүрсэн бол гэрийхэндээ танилцуулж тайлан тавих том ажил байгааг санаарай. Алийн болгон нуугдаж, айж ,аав тань гаргахгүй бол хөөрхий залууг хар шөнө өвлийн хүйтэнд дэмий хүлээлгээд халуун үнсэлтч үгүй хоосон буцаах вэ дээ. Чи ч бас харамсах л байх энэ бол түүнийг хайрлаж эхлэсний том нотолгоо юм Харин огт харамсахгүй, тоохгүй ,хүлээж даарах нь хамаагүй санагдаж байвал эртхэн хүний үрд үнэнээ хэлээрэй хий хоосон зовоож горидоогоод яахав. Чи ч бас цаг алдахын нэмэр.
Сүүлийн хэсэгийг үзэх
Нийтэлсэн:А.Наранцацрал
Зөвшөөрөлгүй хуулбарлаж болохгүй
Төрөл:
Мэдээ мэдээлэл
Цааш нь жиргэх!