Харилцаа гэж юу вэ?




Бидний амьдрал бүхэлдээ харилцаан дээр тогтдог. Эцэг эхийн хайр үр хүүхэдтэйгээ харилцах халуун хайр, элгэн дотно харилцаа, найз нөхдийн үeрхэл, дотносол, хайр сэтгэл, гэрлэлт энэ бүхэн нь харилцааны төрлүүд билээ. Эдгээр харилцааг бид гэр бүлийн орчиноосоо олж авсан хүмүүжлээс гадна, сургууль, боловсролын байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэх мэт зүйлсийн нөлөөгөөр олж авсан мэдлэг, мэдрэмжээрээ бий болгон бэхжүүлж, шаардлагатай бол таслан зогсоож, шинэ харилцааг эхэлж байх хэрэгтэй.


Харилцаагаа зөв жолоодох, хүссэнээрээ байлгахын тулд энэ талаар зохистой мэдлэг чадвартай, өөрөөр хэлвэл харилцааны эв дүйтэй байх хэрэгтэй. Харилцааны эрүүл амьсгалыг бий болгох, бидний гаргадаг нийтлэг алдаанууд, түүнээс хэрхэн сэргийлэх талаар дэлгэрэнгүй ярилцъя. Харилцааны эрүүл уур амьсгал бий болгох Эхний алхам
- Илэн далангүй болох. Сайн харилцааны түлхүүр нь хайртай хүнтэйгээ аминчхан, дотно харилцаа үүсгэх явдал юм. Энэ нь бусдад яриагүй зүйлсээ хуваалцдаг байна гэсэн үг. Сургууль дээр болсон явдал, эсвэл бага насны адал явдлын талаар ярих нь дотносог сэтгэгдэл төрүүлдэг. Хайртай хосын нэг нь өөрийгөө нээхэд нөгөө нь аажмаар дотоод сэтгэлээ нээж эхлэдэг бөгөөд ийнхүү аминчхан яриа өрнүүлдэг, нууцаа дэлгэдэг байх нь тухайн хоёр хүний харилцааны үргэлжлэх хугацааг бэхжүүлж өгдөг гэж судлаачид дүгнэсэн байдаг. Энэ судалгаа нь он удаан жил үнэнч харилцаатай байж ирсэн гэр бүлийн хосуудын дунд явагджээ. Хоёр дахь алхам
- Өөрийгөө зөв илэрхийлэх. Хэрвээ харилцаа чинь сайн сайхан байгаасай гэж хүсвэл чи өөрөө сайн харилцагч байх хэрэгтэй. Энэ нь өөрийгөө зөв, тодорхой илэрхийлж чаддаг байна гэсэн үг. Тухайн үүссэн нөхцөл байдалд тохирсон оновчтой үг хэллэг хэрэглэн санаагаа зөв ойлгуулах чадварыг харилцааны эв дүй гэдэг. Зөв харилцахад цагийг нь олох гэдэг бас чухал байдаг. Харилцаж байгаа хүн чинь өөр зүйлд сатаараагүй, анхаарлаа өөрт чинь хандуулсан байх нь чухал. Түүнчлэн чи уурлаж үзэн ядах зэргээр сөрөг сэтгэл хөдлөлд автаагүй байх нь чухал шүү.

Хайртай хүмүүсийн харилцаанд ч бэрхшээл тулгардаг, алдаа ч гардаг. Өөрөөр хэлбэл маргаантай асуудалтай тулгарч болно гэсэн үг. Үүнийг зохицуулахад ихээхэн эв дүй шаардагдана. Хамгийн чухал нь нэгэнт бий болсон байдлыг шүүмжлэн хурцатгахын оронд, тухайн байдал өөрт чинь таалагдагдахгүй байна гэдгийг энгийнээр илэрхийлэх нь зөв. Ингэхдээ би гэдэг байр сууринаас ярих буюу зөвхөн өөрт чинь ямар сэтгэгдэл төрж байгааг л илэрхийлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл шүүмжлэхийн оронд болсон явдлыг сэтгэл хөдлөлд авталгүйгээр хэлэх ёстой.

Бусдын санаа бодлыг урьдчилан таах нь эвгүй байдалд хүргэж болдог. "Чиний тэгэж бодож байгааг би мэдэж байна, гэхдээ харамсалтай нь би....."гэх мэтээр үргэлжлүүлэх нь хэдийгээр тухайн хүнийг сайн ойлгодог байсан ч эвгүй байдалд оруулах магадлал ихтэй байдаг. Иймд би гэдэг байр сууринаас ярин зөвхөн өөрт ямар санагдаж байгаагаа хэлэх нь үр дүнд хүрдэг. Өөрийгөө илэрхийлэхдээ бодит байдал дээр тулгуурлах нь бас чухал. Энэ нь үүсээд байгаа асуудлыг eрөнхийлөн ярихын оронд бодит жишээ гарган ярина гэсэн үг. Гурав дахь алхам
- Сонсож чаддаг байх. Харилцаа гэдэг бол хоёр урсгалтай зам л гэсэн үг. Тэгэхлээр нэг нь санаагаа илэрхийлж байхад нөгөө нь уг санааг хүлээн авч чаддаг байх нь чухал. Сайн харилцагч байхын тулд сайн сонсогч байх хэрэгтэй. Ярилцаж байгаа хүнээ жинхэнэсээ сонсоно гэдэг, нөгөө хүнийхээ ярьж байгаа зүйлсийг үнэн сэтгэлээсээ сонирхон, бүрэн дүүрэн ойлгохыг хичээнэ гэсэн үг. Заримдаа хүмүүс нөгөө хүний хэлж буй зүйлийг гүйцэд сонсохоосоо өмнө юу хэлэхээ бэлтгэж байдаг тул сайн сонсож чаддаггүй. Энэ нь зөв харилцаа огт биш бөгөөд сайтар ойлголгүйгээр өгсөн хариулт оносон байх нь ховор.

Хүн санаагаа үг яриагаар илэрхийлэхээс гадна үйл хөдлөл, нүдний харц, дохио зангаа гээд бусад байдлаар ч давхар илэрхийлж байдаг. Тиймээс харилцаж байгаа хүнээ бүрэн дүүрэн ойлгохын тулд үгээр илэрхийлээгүй утгыг нь ч хүлээн авахыг хичээх хэрэгтэй. Хүмүүс зөвхөн биe биeнийхээ үгээр биш, үйл хөдлөл бусад байдлаар илэрхийлэх санааг сайн ойлгодог байх нь тэр хүмүүсийн харилцаа удаан, найдвартай, тогтвортой байхад чухал үүрэгтэй байдаг. Тиймээс ярьж байгаа хүний нүд рүү харж, eр нь анхаарлаа бүрэн хандуулах нь сонсох, ойлгох эв дүйн нэг чухал хэсэг болно. Хөндлөн жишүү харж суух нь ойлгомжгүй байдлыг үүсгэдэг. Дөрөв дэхь алхам

- Бодлоготой хариулт өгөх. Харилцаж буй хүнээ сайн сонсож, харж улмаар ойлгосныхоо дараа хүмүүс хариултаа өгдөг. Гэвч хариулт өгөхдөө бодох зүйл их бий. Тухайн хүний илэрхийлсэн санааг зөв ойлгосон эсэхээ лавлах нь чухал. Ингэхдээ тухайн хүний хэлсэн үгийг өөрийн ойлгосон байдлаар давтан зөв эсэхийг лавлаж болно. Ингэж лавлах нь яриаг буруу ойлгосоноо засах боломж олгодог. Харилцааны хамгийн бүдүүлэг алдаа нь тухайн хүний хэлж буй бодол санааг бүрэн ойлголгүй, уурлаж уцаарлах явдал юм. Харилцан ойлголцол нь харилцаанд хамгийн чухал юм. Зөв харилцааны бас нэг арга нь ярьж буй хүнийхээ санааг сайшаах явдал юм. Чиний тэгэж хэлж байгаа нь зөв гэж хэлэх нь заавал та хоёрын санаа адил байгааг илэрхийлэх албагүй ч нөгөө хүнийхээ санааг сайшааж байгааг илэрхийлнэ.

I'm reading: Харилцаа гэж юу вэ?Цааш нь жиргэх!


 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors