Намхан байхыг хүсэхгүй л байгаа биз дээ





1. Та аль болох олон өнгийн хувцаснаас татгалзах хэрэгтэй. Нэг өнгийн хувцас өмсөх нь таныг өндөр харагдуулах болно.


2. Хэрвээ та хүрэм өмссөн байгаа бол түүнийгээ товчлохгүй байх хэрэгтэй.


3. Хэрвээ та судалтай хувцас өмссөн байгаа бол тэр нь босоо судалтай байх ёстой юм.

4. Хэрвээ та ороолт зүүж буй бол босоо шулуун судалтай ороолтыг хүзүүгээрээ чанга ороогоод доош нь унжуулах хэрэгтэй.

5. Та оймсоо гутал болон юбка, өмднийхөө өнгөнтэй нь адил өмсөх хэрэгтэй.

6. Том бүдүүн бүс зүүж болохгүй. Энэ нь таны биеийг илүү л богино харагдуулах болно.

7. Мөн босоо хатуу захтай цамц болон зангианаас татгалзаж, харин урт хүзүүний зүүлт зүүх хэрэгтэй.

8. Хэрвээ та юбка өмсөх гэж буй бол өргөнөөсөө илүү урт хэмжээтэй юбка өмсөөрэй.

9. Мэдээж өндөр өсгийтэй гутал өмсөж болно.

10. Хүзүүгээ илүү урт болгож харагдуулмаар байвал V хэлбэрийн захтай цамц өмсөх хэрэгтэй.

11. Мөн аль болох хүнд материалаар хийсэн хувцас буюу нэхмэл хувцаснуудыг өмсөхгүй байсан нь дээр.

12. Тарган байх нь таныг илүү намхан харагдуулах тул та жингээ хасах хэрэгтэй.

I'm reading: Намхан байхыг хүсэхгүй л байгаа биз дээЦааш нь жиргэх!


 
Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors