
Нэг хүнд хамгийн том талбай
Монголын өргөн уудам газар нутаг биднийг Гиннесийн номд багтаасан. 1.5 сая км.квадрат талбайтай нутаг дэвсгэр дээр 2.6 сая хүн амьдардаг Монгол орон нэг хүнд ногдох нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ дэлхийн амжилт тогтоодог аж. Харин Гиннесийн дэлхийн дээд амжилтын бүртгэлийн онлайн хувилбарт нэгэн ташаа мэдээлэл орсон нь анхаарал татаж байна. Тэд Монгол Улсын тухай 1924 онд Хятадаас тусгаар тогтносон хэмээн бичжээ.
Хамгийн том сарвуу хумстай амьтан
Эрт балрын үед говийг их далайн ёроол байсан хэмээн өвгөд хэлэлцдэг. Түүний удаахан нь үлэмж биетнүүдийн орон хэмээх нь шинжлэх ухааны олдвороор нотлогдсон. Тэр үеийн аварга биет амьтан өнөө үеийн Гиннесийн номонд Монголын нэрийг бичихэд хүргэжээ. Монголын говиос (аль аймгийн нутгаас гэдэг нь бvртгэгдээгүй) 1961 онд яс нь олдсон эртний үлэг гүрвэл ертөнцийн хамгийн том сарвуу хумст амьтан хэмээн бүртгэгдсэн аж. Теризинозавр нэртэй энэхүү аварга амьтны хумс 91 см урт байжээ.
Бүгд хувийн сууцтай
Монгол айл өрхүүд бараг 100 хувь хувийн сууцтай хэмээн 1997 онд Гиннесийн номонд бүртгэсэн байна. Өөрөөр хэлбэл, манай улсад байгаа гэр сууцнууд бүгд хувийн өмч гэсэн үг. Энэ үзүүлэлтээс харахад бид маш баян юм шиг боловч нэг өрхөд ноогдох орчин үеийн сууцны тоогоор эсрэг үзүүлэлттэй гарах нь лавтай.
Эх сурвалж : www.mongolnews.mn

Responses
0 Respones to "Геннисийн номонд Монгол"
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. . Хүндэтгэсэн: Hotula