Одоогоос сар гаруйн өмнө цахим хуудсуудаар "Авьяаслаг хятадууд" шоуны оролцогч 9017 хувийн дугаартай Удмаа хүүгийн талаар гарч байв. Түүний дуулахыг үзээгүй хүн ч ховор байх. Тэрээр монгол дээл, гутал өмсчихсөн тайзан дээр гарч ирээд МУГЖ С.Жавхлангийн "Алсад суугаа ээж"-ийг дуулсан билээ. Дуулахаасаа өмнө тэрээр "Би Өвөр Монголын Хүлэнбуйр аймгаас ирсэн. Багаасаа л дуулах дуртай байлаа. Хээр талдаа дуулах бүр гоё. Миний ээж миний дуулахыг харах их дуртай байсан" хэмээн хэвлүүхэн нь аргагүй ярьж байсан юм. "Энэ тайзан дээр би хамаг хүч чадлаараа дуулах болно" гэж байсан тэрээр гурван шүүгчийн асуултад хариулж байгаа нь үзэгчдийн хайрыг татаж байв. Аав, ээжийгээ тэнгэрийн оронд байгаа, ээж минь миний хажууд байхдаа одоо дуулах дууг минь сонсох дуртай байсан юм хэмhttp://www.blogger.com/img/blank.gifээн ярих Удмаа хүүгийн мөрөөдөл нь бүх дэлhttp://www.blogger.com/img/blank.gifхий ертөнцийг ногоон болгож чадах бэх зохиох гэсэн. Түүний талаарх мэдээллийг Хятадын www.youku.com, www.baidu.com сайтаар нэг сая гаруй хүн үзсэн байна. Мөн Монголын цахим хуудсуудаар ч түүний дуулж байх үеийн бичлэг гарч, олон хүн сэтгэгдлээ бичжээ.
Харин уржигдар орой "Авьяаслаг хятадууд" шоуны оролцогч Удмаа хүү манай эх оронд ирсэн юм. Тэрээр "DOZ" энтертайнмэнтийн уран бүтээлчдийн урилгаар кинонд тоглохоор ирээд байгаа ажээ. Монголд ирснийхээ дөнгөж маргааш нь кино багийнхантай хамт зураг авалтаа эхлүүлэхээр нийслэлээс гарчээ. Зураг авалт дөрөв хоногийн турш үргэлжлэх бөгөөд кино багийнхан энэ сарын 26-нд Уудам хүүг сэтгүүлчидтэй уулзуулах болно хэмээсэн юм.
Төрөл: Мэдээ мэдээлэл Цааш нь жиргэх!
Responses
0 Respones to "Уудам хүү кинонд тоглохоор Монголд иржээ"
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. . Хүндэтгэсэн: Hotula