Английн алдарт дуучин Amy Winehouse өчигдөр Лондон дахь гэртээ нас баржээ. Шөнийн 3.54 цагт хоёр эмнэлгийн машин түүний гэрт очсон ба дуучныг нас барсан тухай цагдаагийнхан мэдэгджээ.
Одоогоор дуучны үхлийн шалтгааныг тогтоогоогүй байгаа аж.
27 настай дуучин бүсгүй хар тамхинд донтож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр үргэлж сенсаац дэгдээдэг байсан ба хоёр сарын өмнө сүүлийн албадан эмчилгээгээ дуусгаад байсан юм.
Албадан эмчилгээгээ дуусган тоглолтоо эхэлсэн боловч тайзан дээр согтуу гарч ирэн фэнүүдийнхээ урмыг хугалан бүтэлгүйтсэн юм.
Хөгжим судлаач, мэргэжилтнүүд Amy Winehouse-г гайхалтай чадалтай хоолойтой, авьяаслаг дуучин хэмээн үнэлдэг ба тэрбээр таван Грэммийн эзэн болж байсан алдарт дуучин байсан билээ. Төрөл: Мэдээ мэдээлэл Цааш нь жиргэх!
Responses
0 Respones to "Дуучин Amy Winehouse нас баржээ"
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. . Хүндэтгэсэн: Hotula