АНУ-ын толгой баячуудын нэг Доналд Трамп дэлхийн хэвлэл мэдээллийн бай болоод байна. Түүнийг 2012 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хэмээн бичих болжээ. БНН-ын гишүүн тэрбээр 2000 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хамгийн их магадлалтай байсан ч түүний намын Пат Бучанан гэгч Ерөнхийлөгч асан Ж.Буш, Альберт Гор нартай өрсөлдөж Ж.Бушид ялагдаж байсан юм.
Эцэс төгсгөлгүй үргэлжлэх энэхүү таамаглалд тэрбээр цэг тавьж “CNN” телевизэд ярилцлага өгчээ.
Уг ярилцлагад тэрбээр:
-Би энэ тухай мэдээг сонсоод үнэхээр санаа зовсон.
-Тэгэхээр та ийм зүйл яриагүй гэсэн үг үү?
-Мэдээж, үгүй.
-Тэгвэл хэн нэгэн хүн таныг Ерөнхийлөгч болгохыг хүсээд ийм зүйл ярьсан бололтой?
-Үгүй байх гэж найдаж байна. Миний бодлоор АНУ бол дэлхийн хамгийн төгс орон. Би энэ тухай олонтаа ярьж байсан. Хүмүүс надад үүнийг надад санал болгож байгаа нь сайхан хэрэг ч, энэ бол миний хувьд татгалзаж болох зүйлийн нэг.
-Хэрвээ та Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа зайлшгүй эхлүүлэх шаардлага гарвал хэрхэн шийдвэрлэх вэ.
-Юу гээч, би хэзээ ч ерөнхийлөгчид өрсөлдөхгүй. Би өөрийн төрөлх нутаг болох “New Hampshire”-ийнхэндээ хайртай. Тэндэхийн хүмүүс ухаантай, хүчтэй учраас тэд өөрсдийн улс орондоо юу болоод байгааг мэддэг. Тэгэхээр хүмүүс яагаад намайг сонгох гээд байгааг нь би ойлгож байна. Гэхдээ энэ нь би сонгуульд нэр дэвшинэ гэсэн үг биш юм.
-Таныг 2012 онд БНН-аас нэр дэвшиж магадгүй гэж хүлээж байгаа хүмүүст та юу хэлэх вэ?
-Би энэ талаар ямар нэгэн тодорхой зүйл хэлэх, эсвэл хэлэлцэх болоогүй байна. Энэ тухай ярихын тулд нэлээд бодож, нухацтай хэлэлцэх шаарлагатай байх. Нэг зүйлийг хэлэхэд хүн бүр эх орныхоо төлөө ямар нэгэн зүйл хийж л байвал манай улс удаан хугацаанд агуу гүрэн хэвээр байх болно. Төрөл: Мэдээ мэдээлэл Цааш нь жиргэх!
Responses
0 Respones to "Доналд Трамп АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч үү"
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. . Хүндэтгэсэн: Hotula