Болд - Хээрийн салхитай аялгуу [2011 | HD]




Дуучин Д.Болдын "Монгол поп" цомгийн гурван ч дуу клиптэй болсон бєгєєд тэрээр энэ удаад цомгийнхоо "Хээрийн салхитай аялгуу" дуунд Hero Entertainment-ын уран бvтээлчдээр клип хийлгэжээ. Урлагийн гавьяат зvтгэлтэн Л.Балхжав, соёлын гавьяат зvтгэлтэн Ш.Гvрбазар нарын vг аяыг нь бичсэн энэ дууны хамгийн чухал онцлог нь Монгол тєрийн их морин хуурч, БНМАУ-ын Ардын жvжигчин, тєрийн шагналт, профессор Гомбодоржийн Жамъян агсны гэгээн дурсгалд зориулсан бvтээл бєгєєд Г.Жамъян агсан бол дуучин Болдын євєє нь юм.

Клипний дvрvvдийн хувьд дуучин залуу маань єєрєє тоглосноос гадна гавьяат жvжигчин Ж.Сvххуяг, Жамъян агсны шавь, ардын жvжигчин Ч.Батсайхан, "Шуранхай" хамтлаг, хєгжмийн мастер, морин хуур урлаач Байгалжав нарын Монголын урлаг соёлын ертєнцєд єєрийн гэсэн орон зайг бvрдvvлж чадсан хvмvvс тоглосноороо бас нэгэн онцлогийг бий болгож чаджээ.


Татах
I'm reading: Болд - Хээрийн салхитай аялгуу [2011 | HD]Цааш нь жиргэх!


Responses

0 Respones to "Болд - Хээрийн салхитай аялгуу [2011 | HD]"

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. .
Хүндэтгэсэн: Hotula

 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors