Шивнээ( 1 дүгээр хэсэг)




Бүсгүй таны нууц

Хайр дурлалтайгаа хараахан учраагүй болон сонголтоо хийхдээ эргэлзэж тээнэгэлзэж байгаа бол энэхүү бяцхан шивнээг уншаад үзээрэй
Эрхэмсэг бүсгүй танд шивнэхүй
Би их олон найзтай л даа гэрлэх гэж байгаа, гэрлэсэн гэрлээгүй ,салсан нийлсэн гээд л ерөнхийдөө амьдралыг өөрийн хэмжээнд мэдэж дүгнэлт хийдэг эрэлхэг эмэгтэйчүүд бас эсрэгээрээ байна ганц бие бүрэг ичимхий нэгэн байхад эрчүүдээр жинхэн наадагч халуухан бүсгүй ч манайханы дунд байх жишээтэй.

Ингээд л манайхан хэн нэгний төрсөн өдөр эсвэл ямар нэгнэн үйл явдал дээр санаандгүйгээр хаа ганц таараад уулзалт эхлэнэ дээ Дуудаад л ирэээд л хүлээгээд л тэгээд мэнд усаа мэдэпцээд дуусав уу үгүй юу тун удалгүй өөрсдийн алдаа оноо амьдралын тохиол учралаа тайлагнан ярихад сонсогч бусад нь дүгнэлт хийж эцэсийн эцэст үнэн зөвийг тогтоон шийдвэр гаргаж чиглэл өгнө дөө.
Бараг л Улсын их хуралд хууль дүрэм батлах гэж байгаа юм шиг л юм болно доо . Батлагдсан хуулиа бүгдээрээ л толгой сэгсрэн үнэнийг нь гайхдаг гээд бодохоор үнэний хувьтай байгаа юм. Ингээд миний андуудын хурлаар батлагдсан жинхэнэ ханиа сонгох алтан дүрэмийг уншигч танд өргөн баръя
Эрхэм та өөрийн амьдралдаа заавал даган мөрдөх албагүй зүгээр л эргэцүүлж бодоход хангалттай танд амжилт хүсье
1.Анхны болзоо бол нэр дэвшигчийн нэрийн хуудас
Өөртөө итгэлтэй царайлаг бүсгүй таны хойноос гүйдэг хархүү залуус тоогоо алдсан нь тодорхой. Таныг болзоонд урих залуусын арга барилыг та ч андахгүй харцнаас нь л мэдэх жишээтэй . Ихэнх эрчүүд санаандгүй болзоо зохиож гэмгүй учрааг өөрөө найруулж өөрөө тоглодог.
Чамруу харц унагаж инээмсгэлэж байсан залуу нар шингэх үеэр эсвэл яг цайны цаг тааруулж залгана .Тэгээд сайн уу танай хажуугаар өнгөрч яваад л танайх энд байдгыг саналаа хоолоо идж амжаагүй бол хамт хооллохуу ,эсвэл өөрөө хайж зорьж олсон билетээ тохиолдлоор үнэгүй олдсон болгоод билетээ үхүүлж байснаас 2уулаа үзэхүү гэсэн утгатай жүжиг зохионо . Энэ мэтчилэн болзоо үнэхээр халуухан байж чаддаг зарим нь ч хэлэх үг алгаа залхуутай яриаг нь хэмнэлд оруулаад ая зохиочихмоор ........
Хамгийн гол нь та болзохдоо түүний юу ярьж яаж аашлахыг анзаарах хэрэгтэй.тэр болзооны турш л өөрийнхөө тухай онгирч ярьвал за яахав мундаг байж болноо гэхдээ хүн чанар гэж авах юмгүй эсвэл хосгүй сайхан худалч байх жишээтэй .өөрийнхөө хэцүү амьдралын хатуу тавьланг тоочоод унавал тун удахгүй тэр амиа хорлоод та бэлэвсэн хоцрох вий эсвэл өөрийнхөө сонирхдог спортоо нүдэнд харагдтал яриад л таныг үг хэлүүлэх зай өгөхгүй байх бас л онцгүй хамгийн гол нь эрхэмсэг бүсгүй таныг хүндлэж хүлээцтэй ухаалаг бас таныг инээлгэж чадаж байх л хэрэгтэй энэ л хүн танд тохирно . Гэхдээ амьдралд ойрхон эвтэйхэн худлаа яььчихдаг бас авяаслаг алиа зантай дэмий далан худалч залуу зөндөө бий шүү. Та хоёр гурав дахь болзоон дээрээ л түүнийг хялбархаан барина . Харин “за яаахав” гээд уучлах гэж санасны ч хэрэггүй шүү энэ бол “хориотой алхам.” Танилцахдаа худлаа хуурсан бол таныг манайд амьдардаг хөөрхий нэгэн эгч болгоод ээлжит нэгэндэ цуурах вий.....
2.Хайрыг та мэдэрдэг биз дээ
Энэ бол наад захын жишээ
Энэ бол зүрх сэтгэлийн хамгийн гүнээс гарч байгаа мэдрэмжийн мэдээлэл бөгөөд хэн нэгэн хүн чамд таалагдаж яагаад ч юм хамт байхад сэтгэл хангалуун байгаа ч юм шиг мэдрэмж төрөөд тэр хүн байхгүй бол хоосон оригоод л түүнтэй уулзчихвал хамгийн дуртай амттан зайрмаг эсвэл шоколадыг идчихсэн юм шиг дахин дахин идсэн ч уйдахгүй зөндөө их идмээр санагддаг шигээ түүнтэй уулзахыг хүсэж уулзсан хойноо сэтгэл амрах шунултан дахиж уулзахыг хүсэх үйл явдлыг ерөнхийд нь хайр гэдэг.Ингээд л ерөнхийд нь хураангуйлаад манайханы батлагдсанаар “чи түүнийг дуртай чихэр шигээ л бодож мэдэрч эхлэсэн байвал товчхондоо энэ нь хайр байх аюултай”. Мэдээж харахаараа уулзахаараа сандрах,тэвдэх ,улайх энэ тэр бол шохоорхол буюу хайрын эхлэл гэдгийг та хэлүүлэлтгүй мэдэх байхаа.
3 .анхны үнсэлт
Анхны үнсэлтэнд хэн идэвхитэй санаачлагатай байна тэр хүн л цаашдаа ихэнх зүйл дээр толгойлж шийдвэр гаргадаг хандлага байдаг . Танхилхан бүсгүй та анхны үнсэлтээ дунд сургуульдаа л амссан байх . Үнсэлцэж чадахгүй бол бөөн онигоо гээд лонхны амсар үнсэж дасгал дадлага хий гэж найзууд маань наргидаг байж билээ. Тэр таны биед хүрэх төдийд л эвгүй хэрнээ аятайхан мэдрэмж төрж даварсаар булбарайхан уруулыг чинь үнэсэхэд биеээр чин цахилгаан гүйх шиг л болдог . Орой жижүүр хийгээд чамайг хүргэж өгөхдөө эсвэл давтлага тараад ч юм уу энгийн болзооны дараа ч байж болох юм. Энэ үнсэлт бол таны хувьд догдлосон сэтгэлийг дарж өгсөн бас таны дотроос гарах урсгал юм. Гэхдээ та эргээд бодоод үзээрэй таны анхны үнсэлт танай залуугын хэддэх үнссэн уруул байсан бол......



2 дугээр хэсэгийг үзэх


Нийтэлсэн:А.Наранцацрал

Зөвшөөрөлгүй хуулбарлаж болохгүй

I'm reading: Шивнээ( 1 дүгээр хэсэг)Цааш нь жиргэх!


 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors