Facebook - т халдахгүй гэдгээ мэдэгдэв




«Anonymous» гэж өөрсдийгөө нэрлэдэг хакерууд «нэгдүгээр сарын 28-нд буюу ирэх бямба гарагт тэднийг Фэйсбүүк сүлжээнд халдахаар бэлтгэж байна гэсэн мэдээлэл нь худал болохыг» Твиттер дэх блогтоо мэдэгджээ.

АНУ-ын хууль тогтоогчид SOPA (Stop Online Piracy Act) болон PIPA (Protect IP Act) гэдэг далайн дээрэмчидтэй тэмцэх хуулийн төслийг хэлэлцэж байгааг эсэргүүцсэн онлайн-ажиллагааны хүрээнд «Anonymous» бүлгийн хакерууд Фэйсбүүк сүлжээнд халдахаар бэлтгэж байна гэсэн мэдээлэл хэвлэлүүдэд гарчээ. SOPA болон PIPA төслийг баталснаар зохиогчоос нь зөвшөөрөл авалгүйгээр интернэтэд тавьж байгаа контентуудыг шүүхийн шийдвэрээр хаадаг болох юм.

Энэ нь Фейсбүүкт халдана гэж сүрдүүлсэн анхны тохиолдол биш юм. Өнгөрсөн оны наймдугаар сард «Anonymous»-ын нэрийн өмнөөс арванэгдүгээр сарын 5-нд дэлхийн томоохон сүлжээнүүдийг «устгана» гэж мэдэгдсэн видео бичлэг интернэтэд тавигдаж байв. Гэвч энэ нь худал болохыг «Anonymous»-ын хакерууд мэдэгдсэн юм. Фэйсбүүк сүлжээний мэргэжилтнүүд ч дурдсан өдөр ямар нэгэн халдлага бүртгэн аваагүй байна.

«Anonymous» хакерын бүлэглэл нь өнгөрсөн оны эцсээр Викиликс сайтын эсрэг ажиллагаа явуулж байсан PayPal, Visa, MasterСard компаниудын цахим хуудсанд цуврал халдлага үйлдсэнийхээ дараа олны танил болсон юм.

Тус бүлгийн хакерууд өнгөрсөн онд LulzSec бүлгийн хакеруудтай хамтран Sony, Nintendo, PBS компаниуд болон Америкийн Сенатын танхим, Тагнуулын төв газар болон Бразил, Мексик, Итали гэх мэт улсуудын засгийн газрын цахим хуудсанд халдсан байна.

Д.Жаргал
I'm reading: Facebook - т халдахгүй гэдгээ мэдэгдэвЦааш нь жиргэх!


Responses

0 Respones to "Facebook - т халдахгүй гэдгээ мэдэгдэв"

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. .
Хүндэтгэсэн: Hotula

 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors