Ер бусын євєрмєц агаад нvсэр гэрлэх санал





Оросын нилээн нэр хvндтэй цахим хуудасны байнгын гишvvн залуу доорхи бичлэгийг бусадтайгаа хуваалцахаар илгээжээ. Тvvнийг Исайкин Максим гэдэг байна. Єнгєрсєн жил тэрээр хайртай бvсгvйдээ гэрлэх санал тавихаар шийджээ. Гэхдээ зvгээр нэг євдєг дээрээ сєгдєєд, сvйн бєгж ємнє нь барих биш, харин маш ер бусын, гойд аргаар гэрлэх санал тавьж, бvсгvйгээ баярлуулахыг зорьсон байна. Ингээд эцэст нь манай залуу бvсгvйдээ зориулан богино хэмжээний хєєрхєн кино хийж, тvvгээрээ амьдралынхаа хань болохыг гуйхаар шийдсэн аж.

Ингээд тvvний кино нь маш сонирхолтой, бас vнэхээр сайн болжээ. Хамгийн гол нь бvсгvй нь тvvний саналыг хvлээн авсан бєгєєд єнєєдєр залуу хос маань жаргал дvvрэн амьдарч байгаа юм. Энэ гайхалтай хосдоо аз жаргал хvсээд, залуу хvний заавал vзэх ёстой нэгэн бичлэгийг єргєн барьж байна.


Видеоны орчуулга. /Орчуулсан KOS-д баярлалаа/
Би чамд нэг чухал зvйлийг хэлэх гэсэн юм. Лида би чамд маш их хайртай, єдєр ирэх тусам би чамайг улам ихээр хайрлах боллоо. Хэрэв чи миний эхнэр болвол намайг энэ дэлхий дээрх хамгийн аз жаргалтай хvн болгоно......... Лида чи бол надад байгаа хамгийн сайхан зvйл, чи намайг аз жаргалтай болгодог. Чиний хайр бол миний хvрсэн том амжилт, би чамтай єглєє бvр сэрж vсэнд чинь хvрж, чиний инээмсэглэлийг харж, чамайг аз жаргалтай болгож, чиний хамгийн чухал зvйл байхыг хvсч байна. Би чиний хандлагад, чиний эмэгтэйлэг байдалд, чиний гоо vзэсгэлэнд, би чиний бvх зvйл дуртай. Би чиний дуу хоолойнд, чиний инээд, чиний аманд, чиний хачиртай талханд, чиний нохойнд хvртэл ХАЙРТАЙ...............
I'm reading: Ер бусын євєрмєц агаад нvсэр гэрлэх саналЦааш нь жиргэх!


Responses

0 Respones to "Ер бусын євєрмєц агаад нvсэр гэрлэх санал"

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. .
Хүндэтгэсэн: Hotula

 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors