Таны гар утас оригинал уу?




Хүн бүхний өргөн хэрэглээний, амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон гар утсаа та энэ удаа сонжоод үзээрэй. Үнэхээр таны утас оригинал уу?
Гар утсандаа *#06# гээд бичээд үзээрэй. Гарч ирсэн сериал номеруудын 7 ба 8 дахь орнуудаас та утсаа ориг эсэхийг шалгаж үзэж болно. Энэ нь олон улсад хэрэглэгддэг чанарын стандартын хэмжүүр юм. Гар утсыг угсарсан байвал хулхи, үйлдвэрлэсэн байвал орги гэж тооцно.
Хамгийн сайн утас
Хэрвээ 7 ба 8 дахь орон нь 00 гэсэн цифрүүд байвал энэхүү утас нь жинхэнэ үйлдвэрлэлдээ хийгдсэн гэдэг нь батлагдана. Таны утас Нокиа фирмийнх бол утас яг Нокиа фирмдээ үйлдвэрлэгдсэн гэсэн үг.

Боломжийн сайн утас
Хэрэв 7 ба 8 дахь орон нь 01 юм уу 10 гэсэн цифрүүд байвал энэхүү утас нь Финлянд улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд мөн сайн чанарын утас гэж ойлгож болно.
Дундаж утас
Хэрэв 7 ба 8 дахь орон нь 08 юмуу 80 гэсэн цифртэй байвал утас тань Герман улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд тийм ч муу утас биш юм байна.
Муу утас
Хэрэв 7 ба 8 дахь орон нь 02 юм уу 20 байвал утас тань чанарын хувьд муу ба Арабын нэгдсэн Эмират улсад угсрагдсан байдаг.
Маш муу буюу маш аюултай
Хэрэв 7 ба 8 дахь орон нь 13 гэсэн цифрүүд байвал энэхүү утас нь Азербайжанд угсрагдсан бөгөөд хамгийн муу чанарын утас. Мөн энэхүү утас нь эрүүл мэндэд ч муу хор нөлөөтэй гэнэ шүү. Тиймээс та утсаа солисон нь дээр гэж зөвлөж байна.
I'm reading: Таны гар утас оригинал уу?Цааш нь жиргэх!


Responses

0 Respones to "Таны гар утас оригинал уу?"

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. .
Хүндэтгэсэн: Hotula

 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors