Хамгийн өндөр өртөгөөр бүтсэн кинонууд




1. Pirates of the Caribbean – At World’s End

Pirates of the Caribbean нь 2007 онд нээлтээ хийж, олон хүмүүсээс сайшаал хүртсэн юм. Гэхдээ киноны утга агуулга хэт ээдрээтэй байсан нь хүмүүсийн зүгээс өндөр үнэлэмж авахад саад болжээ. Нийт өртөг нь $316.6 сая юм байна.

2. Cleopatra
Cleopatra нь 1963 онд хийгдсэн хэдий ч нийт $314.6 саяын өртөгөөр бүтжээ. Хэдий боссон өртөгөөрөө 2рт жагсаж байгаа ч их мөнгө зарах нь амжилтын баталгаа болж чадахгүй гэдгийг харуулсан нэгэн тод жишээ болсон байна.

3. Superman Returns
2006 онд “Супермэн эргэн ирсэн нь “ киног өртөг өндөртэйгээр хийсэн ч өмнөх амжилтаа давтаж чадаагүй аж. Киног хийхэд нийт $294.6 саяыг зарсан байна.
4. Titanic
Titanic г 1997 онд хийсэн бөгөөд $272.6 саяыг зарцуулсан. Гэхдээ гарсан хойноо нилээд хэмжээний ашиг олсон юм.

5. Spider Man 3
2007 онд гарсан Spider Man 3 кино өмнөх 2 ангитайгаа адил олны зүгээс тийм их сайшаал хүртээгүй байна. $272.6 саяыг зарах болсон гол шалтгаан нь кинонд гарч ирсэн олон шинэ дүрүүдтэй нь холбоотой байсан юм байх.



6. Waterworld
1995 онд хийгдсэн гэхэд нилээд их хэмжээний мөнгө зарсан энэ киноны зардал $251.2 сая хүрсэн байна. 18 сарын турш усандээр бөгөөд усан дотор авсан зураг авалт энгийн зураг авалтуудаас илүү их зардал гарахад хүргэжээ.

7. Terminator 3 – Rise of the Machines
Terminator 3 нь 2003 онд хийгдэхдээ нийт $237.8 саяыг зарсан байна. Гэхдээ зардалын ихэнх хэсэг нь киноны үзэгдэл, зураг авалтанд бус харин киноны зохиолд зарцуулагдсан аж.


8. King Kong
Энэхүү супер кино 2005 онд нээлтээ хийсэн. 30 жилийн өмнө хийгдэж байсан King Kong киног ахин амилуулж хийсэн нь үнэхээр шилдэг бүтээл болсон ч бас төдийлөн хит болж чадсангүй. Нийт $231.9 саяыг зарсан юм.


9. Spider-Man 2
2004 онд гарсан Spider-Man 2 өртөг өндөртэйгөөр бүтсэн ч олны зүгээс нилээд их сайшаал хүртэж чадсан. Нийт гаргасан зардал нь $231.6 сая юм байна.

10. Quantum of Solace
2008 онд хийгдсэн Quantum of Solace нь James Bond н хамгийн шилдэг анги болж чадсан гэж хэлэхэд хэлстэхгүй. $230 саяар бүтсэн энэ кино нилээд хит болсон ч кино шүүмжлэгчидээс бас нилээд шүүмж сонссон. Киноны зардал нь киноны үзэгдэлүүдийн зураг авалт болоод зураг авалт явагдах гайхалтай газруудад зарцуулагдсан байна.
I'm reading: Хамгийн өндөр өртөгөөр бүтсэн кинонуудЦааш нь жиргэх!


Responses

1 Respones to "Хамгийн өндөр өртөгөөр бүтсэн кинонууд"

Anonymous said...

Avatar 500 саяаар бүтсэн. Пять нооль товаришь


October 2, 2010 at 1:15 PM

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. .
Хүндэтгэсэн: Hotula

 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors