
“Шилмэл загвар” компаниас анх удаа зохион байгуулж буй “S Moda Awards” өнгөрсөн бямба гаригт шилгүүдээ тодрууллаа. Энэ наадам нь урлаг соёл, улс төр, бизнес гээд нийгмийн бүхий л салбарын хамгийн имижтэй, стильтэй хувцасладаг хүмүүсийг тодруулах зорилготой байсан юм.
Анх удаа зохион байгуулж буй “S Moda Awards”-аас сонгодог урлагийн хамгийн имижтэй хувцасладаг алдартнаас зураач С.Саранцацралт шалгарсан бол хамгийн сайхан хувцасладаг тайз дэлгэцийн уран бүтээлчээр “UBS телевизийн хөтлөгч Ч.Ундрал, рок попын уран бүтээлчээр ОХУ-ын “Премьер-Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү, хамгийн сайхан хувцасласан бизнесмэнээр “MCS” группын захирал Ж.Оджаргал, шилдэг дүрэмт хувцастай байгууллагаар Татварын алба тус тус шалгарсан. Харин хамгийн стильтэй хувцасладаг нийгмийн зүтгэлтэнээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т. Ганди шалгарсан боловч тэрбээр Өмнөд Солонгост албан томилолтоор явж байгаа учир шагналаа энэ өдөр авч амжсангүй.
>



















Responses
2 Respones to "S MODE AWARD 2009 "MONGOLIA""
mongolchuud ovoo soyolzood bnuu daa
April 21, 2010 at 1:06 PM
goe yumaa te? gehdee 2009 oniih yumuu te?
April 25, 2010 at 3:39 PM
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. . Хүндэтгэсэн: Hotula