Ази гаралтай оюутнуудад зориулагдсан сургуулийн тэтгэлэг




Өнөөдрийн байдлаар Ази гаралтай Америкчуудын тоо өдөр тутам өсөж байгаа бөгөөд их сургууль, коллежид элсэж буй оюутнуудын дунд ч мөн адил Ази гаралтай оюутны тоо эрс нэмэгдэж байна. Улсын болон төрийн бус байгууллага, корпорациудаас олгогддог сургуулийн тэтгэлэгүүдээс гадна хувь хүн, гэр бүлүүдийн олгодог тэтгэлэгүүд байдаг гэдгийг та нар сайтар мэдэж байгаа байх. Нэр цуутай Холливудын одод, хөтлөгч, дуучид нэрд гарсаны дараагаар олон нийтэд ямар нэгэн маягаар тус хүргэхийг хичээж байдаг билээ.

Бидний сайтар мэдэх хөтлөгч David Letterman хэвлэл, мэдээллийн хэрэгсэлийн салбарт сурч буй оюутнуудад зориулж David Letterman Telecommunications Scholarship; дэлхийд алдартай сагсчин Michael Jordan өөрийн Jordan Fundamentals Grants–аар хүүхдүүдийг төрөл бүрийн хөтөлбөрүүдэд хамруулж, мэдлэг, танин мэдэхүйг хөгжүүлж буй дунд сургуулиудын багш нарт зориулан тэтгэлэг олгодог; Oprah жилд 50,2 тэрбүм долларыг төрөл бүрийн программд зориулж хандивладаг бөгөөд Африкийн эмэгтэй хүүхдүүдэд зориулан Oprah Winfrey Leadership Academy for Girls сургууль байгуулж, тэдгээрийг сургуульдаа хамруулж, тэтгэдэг юм.
Нэрт дуучин Celia Cruz амьд байхдаа орлого багатай гэр бүлээс гаралтай, хөгжим сурах сонирхолтой хүүхдүүдэд зориулан The Celia Cruz Foundation нэртэй сан нээж маш олон тооны хүүхдүүдэд боломж нээж өгч, амьдралд нь өөрчлөлт, гэгээ авчирсан юм. Одоо бол энэ санг Quency Jones, John Secada, Marc Anthony, Gloria Estefan, Narciso Rodriguez г.з. алдар цуутай хүмүүс тэтгэж, Celia-ийн өвийг залгамжлаад явж байна гэх жишээтэй.



1. The U.S. Pan Asian American Chamber of Commerce (USPAACC) буюу АНУ-ын Пан-Азийн худалдааны танхим нь 1989 оноос эхэлж ази гаралтай хууль ёсны статустай (америкийн иргэн, байнгын оршин суух эрхтэй/”ногоон” карттай) оюутнуудыг McDonald’s, CBC, Pepsi, FedEx зэрэг том компаниудын мөнгөн хандиваар сургуулийн тэтгэлэгт хамруулдаг юм. USPAACC жил бүр өргөдлүүдийг 2 дугаар сарын 28 хүртэл хүлээн авч, 5 сард CelebrAsian Conference дээрээ ялагчдийг зарладаг уламжлалтай.
Дэлгэрэнгүй: http://www.uspaacc.com/web/programs/scholarship_programs.htm
2. The Asian & Pacific Islander American Scholarship Fund (APIASF) нь Washington DC-д 2003 онд анх байгуулагдсан ашгийн бус байгууллага бөгөөд орлого багатай гэр бүлээс гаралтай Ази болон Номхой далайн орнуудаас гаралтай оюутнуудад зориулан санхүүгийн дэмжлэг үзүүлдэг юм. Дэлгэрэнгүй: http://www.apiasf.org
Түүнчлэн Америкийн зарим их сургуулиуд ази гаралтай оюутнуудад зориулан тэтгэлэг олгодог бөгөөд үүний хоёр жишээ бол Boston College болон Berkeley дахь University of California-ийн Boalt Hall хуулийн сургууль нар. Тиймээс сургуульд орох хүсэлтэй байгаа хүмүүс тухайн сургуулийн мэдэллийг сайтар шалгаж үзэхийг зөвлөж байна.
3. The Asian American Journalists Association (AAJA) нь сэтгүүлчийн мэргэжилийг сонгож буй ази гаралтай оюутнуудад 1,000-5,000 долларын тэтгэлэг олгодог бөгөөд энэ хугацаандаа нийтдээ 500 гаруй оюутнуудад сая гаруй долларын тэтгэлэг олгожээ. Энэхүү байгууллагын гол зорилго нь Америкийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд азиудын тоог нэмэгдүүлэхэд оршино. Дэлгэрэнгүй: http://www.aaja.org/programs/for_students/

4. The Asian/Pacific American Librarians Association (APALA) нь номын сан, номын сангийн мэдэллийн сан зэрэг программаар мастер юм уу доктороор сурч байгаа оюутнуудад зориулж 1,000 долларын тэтгэлэгт жил тутам хамруулдаг. Дэлгэрэнгүй: http://www.apalaweb.org/awards/scholarship.htm
5. The National Asian Pacific American Bar Association (NAPABA) нь хуулийн шугамаар сурч буй оюутнуудад 1995 оноос хойш нийтдээ 330,000 долларын тэтгэлэг олгосон бөгөөд жил бүр 2,500-7,500 долларын төрөл бүрийн тэтгэлэгт оюутнуудыг хамруулдаг юм. Энэхүү байгууллагын гол зорилго нь Ази болон Номхон далайн орнуудаас гаралтай залуучуудад нийгэмдээ лидер болох, pro bono болон олон нийтийн сонирхол, эрх ашгийг хамгаалах сонирхолтой хүмүүсийг дэмжидэг болно. Дэлгэрэнгүй: http://www.napaba.org/napaba/showpage.asp?code=scholarships
6. Japanese American Citizens League (JACL) нь Япон гаралтай Америкчуудын холбоо бөгөөд сургууль, коллежд дөнгөж сурах гэж байгаа мөн магистрт сурч эхэлж буй хүмүүст зориулаад жил тутам 60,000 долларын төрөл бүрийн тэтгэлэгт хамруулдаг юм. Хамгийн гол шаардлага нь тухайн холбооны гишүүн байх, бакалавр/магистрын програмд элссэн байх мөн өөрийн амьдарч буй бүлэгийнхээ (community) үйл ажиллагаанд идэвхитэй оролцодог байх. Дэлгэрэнгүй: http://www.jacl.org/edu/scholar.htm
7. The San Francisco Foundation нь 2 жилд 1 удаа сонгогдсон хэд хэдэн хүнийг олны нийтийн ажилд, үйл ажиллагаанд бэлтгэж, мэргэжлийн сургалтанд хамруулж, жил тутам 46,000-50,000 долларын тэтгэлэг олгодог юм. Энэхүү хөтөлбөрт хамрагдахын тулд магистр болон түүнээс дээш зэрэгтэй, ашгийн бус байгууллагад 5 жилээс доошгүй ажилласан дадлага туршлагатай мэргэжлийн хүн байх шаардлагатай юм байна. Дэлгэрэнгүй: http://www.sff.org/programs/multicultural-fellowship-program
8. The Harvard Business School Asian American Alumni Association (HBS 4A Club) нь жил бүр ашгийн бус байгууллагын ази гаралтай захирлуудад зориулж Harvard Business School-д хөтөлбөрт хамрагдах эрхийг олгодог юм. Гол шаардлага нь тус байгууллага Ази бүлэгийнхэнд зориулж ашгийн бус үйл ажиллагаагаа явуулах ёстой бөгөөд, хөтөлбөрт оролцох сонирхолтой байгаа этгээд нь лидерын чадвартай, SPMN хөтөлбөрт хамрагдснаар америкийн азиудын өдөр тутмын амьдралд үр нөлөөтэй байх ёстой юм байна. Дэлгэрэнгүй: http://hbs4a.org/non_profit_scholarship.html
9. The Organization of Chinese Americans (OCA) нь анх Washington D.C.-д 1973 онд нээгдсэн бөгөөд АНУ-д аж амьдарч буй ази, Номхон далайн орнуудаас гаралтай америкчуудад нийгмийн, улс төрийн, эдийн засгийн хөгжил цэцэглэлт олж авахад тусладаг байгууллага юм. Тухайн байгууллагын тэтгэлэг болон бусад явуулж буй хөтөлбөрүүдийн талаар эндээс олж үзээрээ: http://ocanational.org//index.php?option=com_content&task=view&id=59&Itemid=
10. University of California, BerkleyLaw нь Калифорнийн их сургуулийн Berkley дахь хуулийн сургуулийн ази гаралтай оюутнууддаа зориулж тэтгэлэгт хамруулдаг юм байна. Дэлгэрэнгүй: http://www.law.berkeley.edu/553.htm
Эдгээр тэтгэлэгүүдийг би google дээр Scholarships for Asian Americans гэж заагаад олж авсан бөгөөд эхний 2 хуудсан дээр байсан гол хөтөлбөрүүдийг та бүхний сонорт хүргэж байгаа нь энэ. Гол анхаарах зүйл гэвэл эдгээр хөтөлбөрүүд АНУ-д байнгын оршин суух эрхтэй буюу “ногоон карттай” эсвэл Америкийн иргэн болсон азиудад зориулагдсан байгаа бөгөөд хууль бусаар байгаа хүмүүст нийцэхгүй гэдгийг анхаарна уу. Би өмнөх материалдаа Хууль бусаар оршин суугаа оюутнуудад зориулагдсан тэтгэлэг, хангалтын тухай бичсэн бөгөөд ЭНДЭЭС уншиж болно.


Танд амжилт хүсье.
Бэлдсэн З.Хулан
I'm reading: Ази гаралтай оюутнуудад зориулагдсан сургуулийн тэтгэлэгЦааш нь жиргэх!


Responses

0 Respones to "Ази гаралтай оюутнуудад зориулагдсан сургуулийн тэтгэлэг"

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. .
Хүндэтгэсэн: Hotula

 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors