Нүдний харшилыг хэрхэн эмчилэх вэ?




Хавар цагт шороо тоосноос үүдээд нүдний харшил сэдэрч нүд улайх, загатнах, нулимс гарах шинж тэмдэг илэрдэг. Ганц шороо тоосноос бус олон зүйлээс харшил гарч болно. Жишээ нь амьтны үс, хурц үнэр, будаг гэх мэт

Ерөнхий зөвөлгөө

Татгалзах
Юуны түрүүн нүдний харшлыг үүсгээд байгаа зүйлээсээ татгалз. Нүд загатнаж байна уу? Гэрийн нөхцөлд бол аль болох шороо тоосноос татгалз. Хэрвээ танай гэрт амьтан байгаа бол амьтны үс харшил үүсэх шалтгаан болоод байж магадгүй юм. Түүнчлэн загасны хоолнууд харшил өгөх нь их байдгыг санаарай. Гэрээ аль болох шороо тоосгүй байлгаж, болж өгвөл шороотой өдөр гадагш бүү гар.
Цонхоо онгойлголгүйгээр агааржуулагч, чийгшүүлэгч залгаарай.
Сорил
Эмнэлэгт ханд. Харшил тодорхойлох сорил хийлгүүл. Чухам юунаас харшил үүсэж байгааг эмнэлэг сорил хийж үзсэнээр таны харшилын шалтгааныг тодорхойлох болно.
Мөн зарим нэг нүдний дусаалгануудыг хэрэглэж болно. Гэхдээ эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй.

Нүд улайх, нулимс гарах
Нүднээс нулимс гарах нь үндсэн 2 шалтгаанаас үүддэг - Харшил, Нүд хуурайших.
Танд хуурайшсан нүднээс нулимс гарна гэхээр сонин сонсогдож байж магадгүй юм. Гэхдээ нүд хуурайших нь нүднээс ихээр нулимс ялгарахад хүргэдэг аж.

Нүд улайхаар хүмүүс нүдний дусаалга дусаадаг. Нүдний улаан багасгах үйчилгээтэй эмийг хэрэглээд нүдийг улайлгаж буй шалтгааныг эмчилж чадахгүй. Учир нь нүдний дусаалга зөвхөн нүдний судсыг жижигрүүлсэнээр нүдний улаан багасдаг аж. Харин дараа нь дусаалгаа зогсоосны дараа судаснууд анхныхаа байдлаас илүү ихээр тэлж нүд тань улам улайх болно. Тэгэхээр нүдний улаан бууруулах дусаалга эмчилгээ болж чадахгүй юм.
Тэгэхээр нүдний харшилыг үүсгэж байгаа шалтгааныг олж түүний эсрэг эмчилгээтэй эмийг хэрэглэх нь зөв.

Харшил ба линз
Харшил хөдөлсөн үед линз зүүхэд таагүй мэдрэмж төрж эхэлдэг. Энэ нь линзний орчимоор шороо тоос орж, линз зүүхэд тавгүй болгодог байна. Тиймээс нүдний дусаалга хэрэглэхдээ эмчээсээ нүд болоод линзийг тань цэвэрхэн байлгаж чадах дусаалгыг асуугаарай.
Түүнчлэн зарим дусаалгууд линзний чанар, мөн өнгөнд нь нөлөө оруулдаг гэдгийг анхаарч, дусаалгаа сонгоорой.
Линз нь өөрөө бас харшил үүсгэгч болдог юм шүү. Хэрвээ танд харшилын шинж тэмдэг илэрсэн бол линзээ солиод үзэхэд илүүдэхгүй.

Халдвар
Нүд улайх нь зөвхөн харшилаас үүдэхгүй. Зарим хүмүүс нүдний өвчинийг харшилтай андуурах тохиолдол бий. Зарим нэг нүдний халдварт өвчнүүд бий. Тэдгээр нь ахуйн замаар халдаж болдог. Жишээ нь гар нүүрийн алчуур гэх мэт. Тиймээс хэрвээ таны нүд улайсан бол ямар ч тохиолдолд өөрийн ахуйн хэрэглээний зүйлсээ гэр бүлийнхээ хүмүүсээс тусгаарласнаар тэдний эрүүл мэндийг хамгаалж байгаа хэрэг болно шүү.

Нүдний эмчилгээ эмээр, дусаалгаар байдаг. Гэхдээ дусаалгыг хэрэглэсэн нь дээр байдаг юм шүү. Эм нь нүдэнд шууд хүрдэггүй учир үйлчилгээ нь удаан байдаг.

Эцэст нь хэлэхэд нүдний эмчилгээг заавал эмчийн зааврын дагуу хийгээрэй.

Та нүдний харшилтай юу? Шалгаад үз.

1. Гэр бүлд тань харшилтай хүн бий юу?
2. Таны нүд үе үе загатнадаг уу?
3. Заримдаа нүд тань улаасан байдаг уу?
4. Та ямар нэг амьтнаас харшилтай юу? Жишээ нь муурнаас
5. Та найтаах, нус гарах шинж тэмдгийг дарах үүднээс дусаалга хэрэглэдэг үү?
6. Агааржуулагч, чийгшүүлэгч асаасан үед нүдний улаан тань багасдаг уу?
7. Зарим нэг гоо сайхны бүтээгдэхүүн, эсвэл хурц үнэртэй усны хажууд нүднээс тань нулимс гардаг уу?

Хэрвээ та эдгээр асуултуудын ихэнхэд нь тийм гэж хариулсан бол та нүдний харшилтай байх магадлалтай тул эмчид хандаарай.
I'm reading: Нүдний харшилыг хэрхэн эмчилэх вэ?Цааш нь жиргэх!


Responses

0 Respones to "Нүдний харшилыг хэрхэн эмчилэх вэ?"

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. .
Хүндэтгэсэн: Hotula

 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors