
Орчин үед хүмүүс эрүүл мэнддээ анхаарч байна гэх нэрийн дор элдэв төрлийн хоол хүнс, аминдэмүүд идэж ууж, бас янз бүрийн спортоор хичээллэдэг. Тэгвэл ямар ч сайхан шим тэжээлт бодис хэрэглэж, дасгал сургуулилт хийсэн ч гэсэн уушигны багтраатай, бага зэрэг явган явахад амьсгааддаг, тарган, сульдаатай, мөн зүрх судасны буюу зүрхний хэм алдагдах өвчтэй хэвээр байх нь элбэг бий. Тэгвэл эдгээрээс салах хамгийн найдвартай, хямдхан арга нь гүйх аж. Өглөө оройдоо гүйж хэвшсэн хүний зүрхний цохилт хэвийн, илүүдэл жингүй, булчингийн үйл ажиллагаа, уушигны багтаамж ч хэвийн хэмжээнд байдаг байна. Мөн таны даралт багасч, ясны бүтэц сайжирч сийрэгжилтээс ч урьдчилан сэргийлж чаддаг сайн талтай аж.
Гүйлт нь физологид сайн нөлөөтэйгөөс гадна сэтгэцийн эрүүл мэндэд ч сайнаар нөлөөлдөг байна. Хэрэв та бие организмаа эрүүл байлгахаар шийдсэн бол доорх зөвлөгөөг дагаарай.
Гүйлтээр хичээллэхдээ эхлээд эхний долоо хоногт зургаан минут алхан нэг минут гүйгээрэй. Ингэхдээ гурван удаа давтаарай.
Дараагийн долоо хоногоос алхалтаа таван минут болгож гүйлтээ хоёр минут болгоорой. Үүнийг мөн л гурван удаа давтана. Энэ мэтээр алхалтаа багасгаж гүйлтийн хугацааг сунгасаар зургаан долоо хоног үргэлжилж долоо дахь долоо хоногоос гүйлтээ 10-15 минут хүртэл ахиулсаар та өдөрт нэг удаа гүйхдээ 25-30 минут гүйдэг болох ёстой.
Эхний хэдэн өдөр танд хэцүү хүнд мэт байвч дараагийн долоо хоног гэхэд танд ердийн л хугацаа мэт санагдах болно.
Мөн та гүйж байхдаа хэт их ачаалал авахгүйгээр хүнтэй ярьж чадахуйц байдлаар зөөлөн гүйхээ мартуузай. Гүйж дуусаад заавал буцалсан буюу цэвэршүүлсэн ус ууж алдсан шингэнээ нөхөх хэрэгтэй гэдгээ бүү мартаарай.

Responses
0 Respones to "Гүйлт ямар ч эмч, эмнээс илүү ач тустай"
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. . Хүндэтгэсэн: Hotula