Эрэгтэй хүнд хэлж болохгүй 10 зүйл




1. Миний экс бас л ингэдэг байсан
Эрэгтэй хүн хэзээ ч өөрийг нь өөр нэгэнтэй ялангуяа экс-тэй нь харьцуулахад дургүй байдаг
2. Найз маань жирэмсэн…..чшшшшш
Эрэгтэй хүн өөрийг нь асуудалд оруулах мэдээлэл сонсохыг хүсдэггүй, хэдий хүссэн ч түүнд битгий хэл
3. Бид хоёр гэрлэхдээ хүүхэдтэй болно
Заримдаа эмэгтэйчүүд хэт их сэтгэл хөдлөлийн улмаас дөнгөж үерхээд удаагүй залуудаа хүүхэд гэр бүлийн талаар чухал яриа өрнүүлснээр айлгаж орхидог. Тиймээс энэ бодлоо өөртөө хадгалж хүлээцтэй байсан нь дээр.

4. Чи түүнийг хөөрхөн гэж боддог уу?
Хэрвээ тийм гэвэл найз бүсгүй нь мэдээж хардана. Мөн тэр надаас илүү царайлаг байна уу гэх мэт асуултаар бөмбөгдүүлнэ.
Хэрэв үгүй гэж хэлбэл найз бүсгүйгээ хамгийн хөөрхөн нь гэж байгаа нь тодорхой. Гэвч нөгөө талаараа эмэгтэй нь эрэгтэйгээ худал хэлж байна хэмээн сэжиглэнэ. Тэр ч бүү хэл өөр ямар зүйл дээр худал хэлдэг бол хэмээн сэрдэнэ.
Эцсийн эцэст тэр эмэгтэйг ер царайлаг биш хэмээн итгүүлэхэд, ямар нүдгүй юм бэ хэмээн гайхшрангаа намайг бас л ингэж хардаг байхдаа гэж бодно.
5. Би зүгээр ээ эсвэл за за юу ч бишээ
Нүүр царай бүгдийг илэрхийлдэг. Сүүлийн нэг цаг дуугүй суулаа. Найз залуу тань танаас яг яасан бэ гэж асуухад та би зүгээрээ ч юмуу яагаа ч үгүй гэж хариулна. Үнэндээ зүгээр биш байхад та байдлыг нуун дарснаар элдэв янзын бодолд автуулан түүнийгээ улам их бухимдахад хүргэнэ.
6. Би зүгээр л орхичихлоо
Эмэгтэй хүн ариун цэврийн өрөө ороход эрэгтэй хүний толгойд ганц л зүйл орж ирнэ. Энэ нь нүүр уруулын будгаа шалгах ба дахин будах. Хэтэрлээ гэхэд морь харлаа гэж ойлгоно.
Эрчүүд үүний тухай мэдэхийг хүсдэггүй ч, эмэгтэй хүний хувьд ариун цэврийн өрөөнд юу хийдэг тухайгаа тоочих хэрэггүй. Нэг гэр бүлд орон амьдралаа зохиогоогүйгээс хойш үүнийгээ эмэгтэйчүүд нууцалсан нь өөрсдийг нь тачаангуй хэвээр нь байлгана л гэсэн үг.
7. Юу ч хамаагүй оролдоод үзье
Үнэхээр л их тэгье ингэе гэж бодоогүй бол түүнийгээ дэмий бүү горьдоо
8. Чи зүгээр гэдэгтээ итгэлтэй байна уу
Зүгээр гэж хэлсээр байхад нь дахин дахин бүү асуу. Заримдаа эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг дуу султай байх үед нь хэт их асууж шалгаан эцэс сүүлдээ асуудлыг өөртэй нь холбоотой гэж боддог.
Эрчүүд ч гэсэн заримдаа сайн муу өдрөөс болон сэтгэл дундуур урвагар байдаг. Энэ үед хамгийн зөв зам гэвэл зүгээр л өөрийгөө завгүй байлга. Түүний уур нь гаран өөрөө гүйгээд ирэхийг нь хүлээсэн нь хавьгүй дээр.
9. Гэдсэндээ дургүй хүрч байна
Тэр чамайг царай муутай гэж боддог байсан бол анхнаасаа хамт байхгүй байх байсан. Эмэгтэйчүүдийн адил эрчүүд ч бас өөртөө итгэлтэй эмэгтэйг хүсдэг.
Та бодоод үз л дээ, хөлөндөө дургүй, хачин хэлбэртэй гээд өөрийгөө өөлөөд байдаг эрэгтэй хүнийг та хүсэх үү? Үүнээс болоод миний карьер явахгүй байна гэж хэлэхийг сонсож тэвчих үү? Ёстой л нэг сайхан чангаар харагдана даа гэмээр санагдана биз дээ.
10. Танай ээжийг би үзэн ядаж байна
Хайртай л гэж боддог бол түүнийхээ санаа тавьдаг хэнийг ч нүүрэн дээр нь бүү муул. Болж өгвөл дипломат байхыг хичээ. Санаа бодлоо илэрхийлж болно харин бүү тулга.
Хэзээ ч түүнийг ээжийнхээ талд орох уу миний талд орох уу хэмээн бүү шах. Учир нь чи хэзээд хожигдоно. Энэ бол зөвхөн тэр, түүний ээж хоёрын хоорондын асуудал.
I'm reading: Эрэгтэй хүнд хэлж болохгүй 10 зүйлЦааш нь жиргэх!


Responses

0 Respones to "Эрэгтэй хүнд хэлж болохгүй 10 зүйл"

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. .
Хүндэтгэсэн: Hotula

 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors