Бусдын амжилтанд атаархахын оронд өөрийгөө хөгжүүл




Хүний шунал гэдэг хязгааргүй байдаг. Алдар, нэр хүндийн оргилд гарахын тулд зүй бус авирлах явдал цөөнгүй тохиолддог. Энэ нь маш буруу зүйл юм. Атаа жөтөө гэдэг арван хар нүгэлийн нэгэнд тооцогддог хэмээн хөгшчүүл ярьдаг нь нь үнэний хувьтай үг билээ.

Хүний сайханд, бусдын амжилтанд атаархаж суухынхаа оронд яавал би энэ хүн шиг болох вэ, надад ямар боломж нөхцөл байна, энэ хүнээс сурах юм юу байна гэж бодвол бүх зүйл арай өөрөөр эргэх болно.

Алдар нэр, амжилт нь зүгээр ч нэг өөрөө ирдэг зүйл биш. Хүн уйгагүй хөдөлмөрлөж , зүтгэснийхээ эцэст сая нэг амжилтанд хүрдэг. Түүнчлэн хувь хүн өөрийгөө боловсруулж, хөгжүүлэх явдал чухал юм.

Тэр цагт алдар нэр, амжилт гээд бүхийл сайн сайхан зүйл таныг сүүдэр мэт дагах болно. Амжилт бүтээлийн 99 хувь нь өөрийн уйгагүй хөдөлмөр, зүтгэл байдаг бол харин зөвхөн 1 хувь нь төрөлхийн авьяас чадвар байдаг.
I'm reading: Бусдын амжилтанд атаархахын оронд өөрийгөө хөгжүүлЦааш нь жиргэх!


Responses

0 Respones to "Бусдын амжилтанд атаархахын оронд өөрийгөө хөгжүүл"

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. .
Хүндэтгэсэн: Hotula

 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors