
1843 оны 6 дугаар сарын 15 ны өдөр Норвегийн Берген хотод нэгэн хүү төрсөн нь суут хөгжмийн зохиолч Эдвард Грейг байлаа. түүний Грейг хэмээх нэр нь Шотланд гарлыг нь илтгэнэ. Түүний дээд өвөг нь 1770 аад оны үед Шотландаас гарч Берн хотод бизнесс хийхээр зорьж ирсэн боловч зорилгоосоо хазайж суурьшин үлдсэн нь үр хойчоо Норвегоор овоглох замыг нээжээ. Грейг хар багаасаа хөгжмийн орчинд өсч өндийсөн нэгэн. Түүний төгөлдөр хуурын анхны багш нь түүний ээж Гезине Б. Хэйгерап байсан бөгөөд зургаан настайгаасаа тэрээр бие даан хөгжим тоглож эхэлжээ. Танксын дунд сургуулийг дүүргэхдээ тэрээр сонгодог хөгжмийн дөр олсон байна.
Грейгийнхний гэр бүлийн найз хийлч Оле Булл 1858 оны зун авга эгчтэй гэрэлсэн хүргэн ах нь болж дотно танилцах хувь тохиол нээгдсэн байна. Хийлч Оле Булл арван таван настай хөвгүүний аугаа их авьяасыг мэдэрмэгцээ өөрийн найзаар уламжлуулан Лайпцигийн хөгжмийн консерватурт суралцуулах болж түүний авяасыг тэлж ирээдүйг нээж өгчээ. Тэрхүү алдарт сургуульд Игнас Мошелес хэмээх луг авьяастай нөхөр Грейгийг тосч авч цааш нь ургуулсан байна. Лайпцигийн хөгжмийн сургуульд ормогцоо Грейг хөгжмийн боловсролд шамдан суралцаж төгөлдөр хуурын хөг аялгууны талаар төгс ойлголт мэдрэмжтэй болсон байна.
1860 оны хавар тэрээр сүмийн бадралт хуур тоглож чадах хэмжээнд хүрсэн байсан нь арван долоон настай хөвгүүний хэрээс хэтрэсэн чадамж байсан төдийгүй түүний ямархан хэмжээнд сурсныг илтгэх үзүүлэлт байлаа.
1862 онд хөгжмийн сургуулиа төгсмөгцөө Шведийн Карлшам хотод төгөлдөр хуурын бие даасан анхдугаар тоглолтоо хийжээ. Тэрээр бүхий л амьдралаараа төгөлдөр хуурч хүний дээд шинжийг илтгэсэн олон зүйлсийн нэг нь өөрийн төрөлх хот Бергендээ төгөлдөр хуур сургах төв нээсний сургалтын хөтөлбөрийг Бетховений 8 дугаар симфонид тулгуурлан үүсгэжээ.
1867 оны 11 дүгээр сард өөрийн үеэл Нина Хэйграптай гэрлэжээ. Дараа жил нь хүү Александр нь төрсөн байна. Хүүдээ зориулан До минорын "Баярын аяз"-ыг зохиож Эдмунд Нойферт явуулсан байна. Энэ аялгуу 1869 оны 4 дүгээрсарын 3 нд Копенгагений Казино театрт тоглогдсон нь түүний аалдрыг авьяастай тэнцэхүйц өндөрт хүргэжээ.
1888 онд аугаа их хөгжмийн зохиолч Чайковскийтай уулзсан нь хөгжмийн их суутнууд уулзсан түүхэн уулзалт болж тэмдэглэгдэн үлджээ.
тэрээр 1907 онд насан эцэслэхэд түүний шүтэн бишрэгч 40 000 орчим хүн гудамж дүүргэн эмгэнэж салах ёс гүйцэтгэж байжээ.


Responses
1 Respones to ""Morning Mood" by Edvard Grieg"
bi eniig sonsood uyaraad setgel uujirchlaa shd yamar goeiin be?
February 7, 2010 at 9:30 PM
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. . Хүндэтгэсэн: Hotula