Монгол хүүхэдтэй Холливуудын жүжигчин Ewan McGregor




Ewan McGregor бол Шотландын дуучин, жүжигчин бөгөөд эхнэр Eve Mavrakis-тэйгээ 1995 онд гэрлэж 13 настай Clara, 7 настай Esther гэсэн 2 охинтой, дээр нь Монголоос 2006 онд Жамьяан (тэр үедээ 4 настай) гэдэг бага охинтойгоо чацуу охиныг өргөж авчээ. Тухайн үед Long Way Round (Long Way Down journeys) хэмээх баримтат кино хийн Монгол, Казакстан, Украйн луу Европ, Нью Иоркоос аялаж байгаагаар кино хийсэн ажээ. Тэгэхдээ Монголоор дайрч энэ охиныг өргөж авсан юм байна. Энэ жүжигчин хувийн амьдралаа ихэд нууцалдаг, охидуудаа папаррацинуудаас хол байлгаж чаддагаар нэлээд алдартай юм байна. Хүмүүс түүнийг хүүхэд Монголоос өргөж авсаныг байтугай, эхнэр хүүхэдтэйг нь зарим мэдээгүйгээ тухайгаа Жамьяантай хамт Starbucks кофены газар луу ороод гарахад нь авсан зургуудын доор үлдээсэн сэтгэгдэлүүд дээр бичжээ. Зарим хүн түүнийг ижил хүйстэн байх гэж боддог байсныгаа ч дурьджээ.

Учир нь тэрээр ''The Pillow Book'' гэдэг кинон дээр ижил хүйстний дүрийг чадварлаг гаргаж тоглодог аж.
Тэр маш сайн аав бололтой, хүмүүст хэрхэн сайн эцэг эх байх зөвлөгөөг Men’s Health сэтгүүлд ярилцлага маягаар өгчээ. Тухайнбал Ewan ингэж хэлсэн байх юм, “ 'Анхаарлаа хандуул: Бага насны хүүхдүүдтэйгээ тоглож нэг юмаа дахин дахин ярих нь уйтгартай ч хамгийн гол нууц нь юу вэ гэвэл та хүүхдүүдтэйгээ тоглоё гэж бодсон бол яг тухайн орчинд нь орж оюун санаагаа тэндээ л байлга. Компьютер луугаа эсвэл ширээ рүүгээ өндөлзөхгүйгээр хүүхдүүдтэйгээ л тоглож хэсэгхэн цагийг хамт өнгөрөөх нь үр хүүхэддээ өгч байгаа хамгийн их хайр юм. BlackBerry утсаа ч унтраа." гэжээ.

Түүний энэ баримтат кино нь UNICEF-н ажил, дээр дурьдсан орнуудад хэрхэн явагдаж байгааг харуулсан кино ба Ewan мотоциклоор явж аялалаа эхэлдэг. Харин киноны төгсгөлд яалт ч үгүй гэртээ очиж гэр бүлийнхэн нь түүнийг угтаж байгаагаар гарч гэрийнхнийгээ камерт гаргахаас аргагүй болжээ.
McGregor UNICEF болон GO Campaign зэрэг олон байгууллагат туслаж хандивын арга хэмжээнүүдэд байнга оролцдог ба тэр бас Холливуудын жил бүрийн болдог гала GO Campaign арга хэмжээнд 2 жил дараалан хөтлөгч хийжээ. 2007 онд Charley Boorman гэдэг найзтай (баримтат кино хамт хийсэн) Африкийн UNICEF-д ажиллажээ.



Түүнийг манайхан Moulin Rouge!, Star Wars, Angels & Demons -т тоглосоноор нэлээн сайн мэдэх байх, түүний тоглосон бусад кинонууд ньTrainspotting, Velvet Goldmine, Young Adam, Deception зэрэг олон кинонууд байгаа. Moulin Rouge кино нь музикаль кино ба маш олон шагналд нэр дэвшиж байсан.Шинээр тоглосон сүүлийн үеийн кино гэвэл The Men Who Stare At Goats, Amelia.

Холливуудын жүжигчдийг олон салж нийлдэг тогтвортой амьдралтай биш гэж хүмүүсийн боддогийн эсрэг жүжигчин бол яалт ч үгүй Ewan McGregor ажээ, тэрээр эхнэртэйгээ 14 жил амьдарч байгаа, хүмүүсийн магтаж бичсэнээр тэр зарим нэгэн аавууд шиг хүү нэхээгүй Жамьяаны оронд хүү үрчилж авч болох ч тэр Жамьяан хэмээх хөөрхөн Монгол охин өргөж авсан байх юм.

Нийтэлcэн: Ариунтуяа
Эх сурвалж: http://www.celebritybabyscoop.com
I'm reading: Монгол хүүхэдтэй Холливуудын жүжигчин Ewan McGregorЦааш нь жиргэх!


Responses

4 Respones to "Монгол хүүхэдтэй Холливуудын жүжигчин Ewan McGregor"

Anonymous said...

Longway roud gedeg kinog ni uzej bsan um bn. Londongoos garaad Newyork hurtel motorbike-r yavsan. Bas daraa ni Afric-r saharaar ayalsan. Dajgui sain jujigchin gej medne. Bas mng-s ohin orgoj avsan tuhai 2 jiliin omno germanii neg sonin deerees unshij bsan um bn. Bas Illminati-d Tom Hanks-tai hamt toglodog ikh sain togloson shuu.


February 22, 2010 at 2:44 PM
gerel said...

Мундаг хун бнаа .Ewan McGregor нэгч гэсэн охин ур зобохгуй өсвөл би энэ хуний монголд хайртай болсонийг номноос уншиж бсан . Ewan McGregor -ийн гэр булд хамгийн сайхан бугдийг хусиэ


February 22, 2010 at 2:44 PM
bat said...

сайхан сэтгэл л өвөрлөж аваа байлгүй дээ, тэгж л хүүхдийг хүчирхийлж дарамталмаар байсан бол өөрийнхөө орноос ч гэсэн хүүхэд өргөөд авчиж болно ш дээ. эхнэртэйгээ олон жил ханилж байгаа эн тэр н тэр хүний зан төлөвийг илтгэж байгаа юм шиг санагдаж байна. нэг ч гэсэн монгол хүүхдийн ирээдүй энэ хүний ачаар сайхан болж байгаад энэ буянтай хүнд баярлаж явах хэрэгтэй ш дээ!!!


February 22, 2010 at 2:45 PM
Anonymous said...

ямар ч байсан үнэн, учир нь энэ охинтой анх тираншиааний нүхэнд уулзаж байгаа нь Long Way Down гэдэг нэвтрүүлэг дээрээ гарч байна лээ, сайхан сэтгэлтэй сайн залууд амудралд нь сайн сайхнийг хүсьэй!


February 22, 2010 at 2:46 PM

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. .
Хүндэтгэсэн: Hotula

 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors