Лос-Анжелес хотын “Стэплс центр”-т 52 дахь удаагийн Грэммийн наадам ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Саяхан өндөрлөсөн тус наадмын онцлох хүн дуучин Бейонсе байв. Тэрбээр энэ үдэш “Single Ladies” дуугаараа “Шилдэг дуу” номинацид тэргүүлсэн бөгөөд харин “Шилдэг цомог”-оор Тейлор Свифтийн “Fearless”, “Шилдэг дуу бичлэг”-ийн шагналыг “Kings of Leon” хамтлагийн “Use Somebody” дуу хүртжээ.
Уг номинацид Бейонсегийн “Halo”, мөн Тейлор Свифтийн “You Belong With Me”, Лейди Гагагийн “Poker Face” болон “Black Eyed Peas” хамтлагийн “I Gotta Feeling” дуунууд нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд “Kings of Leon” хамтлаг оны топ шагналуудын нэгийг хүртсэн байна. Дөрвөн гишүүнтэй тус хамтлагийн гурав нь төрсөн ах дүүс, харин үлдсэн гишүүн нь үеэл нь ажээ. Тэд энэ удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолоос нийт гурван шагнал хүртсэн бөгөөд шагналаа гардаж авахаар тайзнаа гарах үедээ “Бид худлаа хэлэхгүй ээ. Үнэнийг хэлэхэд бид жаахан уучихсан байна. Гэхдээ баярын хундага юм шүү” хэмээн наргижээ. Шаргал үст дуучин Тейлор Свифт мөн 52 дахь удаагийн Грэммийн наадмаас гурван шагнал хүртсэн байна.

52 дахь удаагийн Грэммийн наадмын шилдгүүдийг танилцуулъя.
“Шилдэг дуу бичлэг” – “Use Somebody” Kings of Leon
“Шилдэг цомог” – “Fearless” Тейлор Свифт
“Шилдэг дуу” – “Single Ladies” Бейонсе
“Шилдэг, шинэ уран бүтээлч” – Зак Браун
“Шилдэг поп цомог” – “The E.N.D” Black Eyed Peas
“Шилдэг поп дуу/эмэгтэй” – “Halo” Бейонсе
“Шилдэг поп дуу/эрэгтэй” – “Make It Mine” Жейсон Мраз
“Шилдэг рок цомог” – “21st Century Breakdown” Green Day
“Шилдэг рок дуу” – “Use Somebody” Kings of Leon
“Шилдэг R&B цомог” – “BLACKsummers’night” Максуэлл
“Шилдэг R&B дуу” – “Single Ladies” Бейонсе
“Шилдэг реп цомог” – “Release” Эминем
“Шилдэг реп дуу” – “Run This Town” Жей-Зи, Рианна, Канье Уэст
“Шилдэг реп хослол” – “Run This Town” Жей-Зи, Рианна, Канье Уэст
“Шилдэг каунтри цомог” – “Fearless” Тейлор Свифт
“Шилдэг каунтри дуу/эмэгтэй” – White Horse” Тейлор Свифт
“Шилдэг каунтри дуу/эрэгтэй” – “Sweet Thing” Кейт Урбан
“Шилдэг латин поп цомог” – “Sin Frenos” La Quinta Estacion
“Шилдэг жазз цомог” – “75”
“Шилдэг сонгодог цомог” – “Mahler: Symphony No.8; Adagio from Symphony No.10”
“Шилдэг номлолын цомог” – “Oh Happy Day”
“Шилдэг дэнс дуу” – “Poker Face” Лейди Гага
“Шилдэг электрон дэнс дуу” – “The Fame” Лейди Гага

Responses
1 Respones to "Грэммийн наадам ёслол төгөлдөр болж өнгөрлөө"
"Шилдэг номлолын цомог" байхдаа ядаг байна аа хэхэ...
February 20, 2010 at 9:09 PM
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. . Хүндэтгэсэн: Hotula