Монгол цагаан сарын гоёл Монгол дээл




Социализмын vед бараг л мартагдаад байсан монгол vндэсний хувцас өдгөө дахин сэргэж байна. Нэгэн vе хөгшчvvд л баяраар дээл өмсч гангардаг байсан бол сvvлийн жилvvдэд залуучууд ч гэсэн vндэснийхээ хувцсыг чухалчлах болсон. Нэн ялангуяа монгол vндэснийхээ дээлийг Хятадын өв соёл болгон алдах нь гэж тэвдэж байгаа энэ цаг мөчид хvн бvр Монголын уламжлалт цагаан сараараа дээлээр гангарахыг бvх нийтэд уриалж байгаа. Тиймдээ ч шинийн 8-ныг “Дээлтэй өдөр” болгон зарлаж байгаа. Vvнээс vvдэлтэйгээр энэ жил цагаан сараар дээлтэй монгол хvн олон байх биз. Монгол хvн та ч гэсэн энэ жилийн цагаан сараар яагаад vндэснийхээ хувцсаар гангарч сэтгэл бардам алхаж болохгvй гэж. Таны монгол хvн гэдгээрээ бахархан сэтгэл бардам алхахад туслах vvднээс энэ жилийн цагаан сарын гоёлын талаар “Монгол костюмс” төвийн загвар зохион бvтээгч Ж.Ичинхорлоотой хамтран энэхvv нvvрийг бэлтгэлээ.


Даавуун дээл таны гангараа

Мэдээж цагаан сарын гол гангараа бол дээл. Гэхдээ та хэдэн настайгаас дээлний загвар ямар байх нь шалтгаална. Ахмадууд загварын дээл өмсөөд гvйгээд байх намбанд нь тохирохгvй шvv дээ. Тиймээс уламжлалт загвартай монгол дээлээрээ гангарсан нь дээр. Тэгээд ч энэ жил уламжлалт загвартай дээлийг хантааз болон хvрэмтэй хослуулан өмсөх хандлага их ажиглагдаж байгаа. Өнгөрсөн зун охид хvvхнvvдийг байлдан дагуулж байсан чернилэн ягаан өнгө энэ жилийн цагаан сараар огт хэрэглэгдэхгvй гэдгийг сануулъя. Харин завсрын өнгө энэ жилийн цагаан сараар голлоно. Гэхдээ настнууд өөрт тохирсон өнгөө сонгох нь илvv өнгөлөг харагдахад тань тусална. Яг одоогоор ирж буй захиалгыг харж байхад хvvхнvvд даруухан загварын дээл чухалчилж байгаа нь ажиглагдаж байна. Монголын загвар зохион бvтээгчид ч vvнийг нэг их буруушаахгvй байгаа. Учир нь нэг дээл хийлгэчихээд дахин өмсөх газар олдохгvй байх нь бий. Тиймээс даруухан загвартай дээл хийлгэчихээд тvvнийгээ дараа жирийн vед өмссөн ч болно шvv дээ. Гол нь охид хvvхнvvд маань бэлхvvс тодотгосон дээл өмсөхөд улам дэгжин чамин харагддаг гэдгийг санаж байх хэрэгтэй. Харин захны хувьд бага зэрэг босоо. Монгол vндэсний дээл гэсэн уламжлалаа тодотгохын тулд загвар зохион бvтээгчид босоо зах урт шилбэ товчийг хэзээ ч өөрчилж болохгvй гэж vргэлж захидаг. Энэ жил ч гэсэн мөн л энэ зvйлvvдэд гар хvрч болохгvй гэдгийг сануулж байгаа. Харин загварын дээлнийхээ хормойг ямар хийлгэхээ та өөрөө сонго. Яагаад гэвэл цагаан сарын дээлний хормой тийм, ийм байх ёстой гэсэн дvрэм журамд баригддаггvй. Гэхдээ танд гэж сануулахад шулуун урт хормой тийм ч тохиромжтой биш шvv. Яагаад гэвэл цагаан сараар монголчууд нэг нэгнийхээ амар мэндийг эрж зочилдог. Тиймээс энэ байдалд уг хормой саад болох талтай. Одоо та дээлнийхээ материалыг ямар байхыг сонирхож байна уу. Тэгвэл танд л гэж хэлэхэд энэ жил завсрын, ууссан өнгөтэй цэвэр даавуу “vнэд” орж байгаа. Нэг vгээр хэлбэл торгоноос татгалзаж даавууг энэ жил чухалчилж байгаа гэсэн vг. Харин эрэгтэйчvvд жирийн л монгол дээлээрээ гангарна. Гэхдээ эрчvvдийн дээлний гол гангараа нь мэдээж товч. Сэлvvртэй мөнгөн товчтой дээл өмссөн эрчvvд нvнжигтэй агаад намбалаг харагддаг нь нууц биш.


Лоовуузан малгай эрчvvдийн гоёл

Эр хvний тэргvvн дээр заларсан малгай хамгийн чухал гоёл гэдгийг бид бvхэн мэднэ. Тэр тусмаа цагаан сартай салшгvй холбоотой зvйл бол малгай. Энэ vvднээсээ эрчvvдийнхээ малгайд маш их анхаарч байгаа. Монголчууд эртнээс лоовуузан малгайгаар гоёж байсан ард тvмэн. Энэ уламжлалаа сэргээх vvднээс энэ жил лоовууз малгайг нэлээд чухалчилж байгаа. Мэдээж малгайн дээд орой нь дээлний өнгөтэй адил байх ёстой. Тvvнчлэн дөрвөн талтай малгайг загвар зохион бvтээгчид санал болгож байгаа. Малгайны нэг чих буудаг байх тусмаа илvv дэгжин харагддаг. Тийм учраас дөрвөн талын аль нэгийг нь буудаг байдлаар малгайг урлаж байна. Дөрвөн талт малгайн орой ч гэсэн дээлний өнгөтэй адил байна гэдгийг санаарай. Хоёр жилийн өмнөөс нас тогтож буй бийлэгжvv эрчvvд бага зэрэг саравчтай хоёр хажуу тал нь буудаг булган малгайгаар гангарч байсныг та лав санаж байгаа байх. Хэрэв та малгай хийлгэх нь хvндрэлтэй байгаа бол энэ малгайгаа өмссөн ч болно шvv дээ. Залуу та хэнэггvй зангаасаа болоод за яадгийн саравчтай малгайгаа өмсчихье гэж бодож суугаа бол энэ бодлоо одоохон толгойноосоо авч хаяарай. Яагаад гэвэл зуны малгайг дээлтэй хослуулах нь хамгийн тэнэг шийдэл. Эмэгтэйчvvдийн хувьд малгайны сонголт харьцангуй сайн. Залуухан эмэгтэйчvvд нь сvvлийн vед хvvхнvvдийн өмсөөд байгаа дугуй малгайнуудыг өмсөж болох бол настнууд булган малгайгаа өмсөж болно.

Хvрэм хантаазны эмжээр хоёр дахин нарийслаа

Ер нь энэ жил хvрэм хантаазаар гангарах магадлал тун их байгаа. Тиймээс хvрэм хантаазын загвар ямар байгаа талаар сонирхуулъя. Өнгөрсөн жил хоёр хуруу өргөн эмжээртэй хантаазаар хvvхнvvд гангарч байсан бол энэ жил энэ эмжээр хоёр дахин нарийссан. Дээл ч хантааз ч энгийнээс энгийн загвартай хийгдэж байгаа гэдгийг санахад илvvдэхгvй. Өвөг дээдэс маань эсрэг тэсрэг өнгөөр дээл хантаазаа урлуулдаг байсан бол энэ чиг хандлага бvрэн халагдсан. Харин тvvний оронд дээлний өнгө арай гvн өнгөтэй бол хантааз нь яг өнгө дагуу хэрнээ арай цайвар өнгөтэй байх хэрэгтэй. Тvvнчлэн эмжээр нь ч гэсэн дээл болон хантаазныхаа өнгөтэй ижил байх болно. Нэгэн vе хоргойг буруу харуулаад л хантаазаа гоёдог байсан бол одоо огт өөр. Ер нь хэтэрхий энгийн юмуу даа гэж хэлэгдэхээр дээл хантаазнууд энэ жилийн цагаан сарын гоёлд хvч тvрэн орж ирж байгаа.

Бас бvсгvйчvvд маань европ хувцас дээр өмсөх зориулалтаар хантааз хийлгэх нь бий. Тэдэнд ч гэсэн энэ загвар хамаарна гэдгийг хэлье. Эрчvvд маань зөвхөн дээл л хийлгэдэг байсан бол энэ жилээс хантаазтай нь хамт хийлгэж эхэлсэн байна билээ. Эрчvvдийн хантааз мөн л даавуун материалтай байхаас гадна хийц нь энгийн байна. Өөрөөр хэлбэл дээлийн зах шиг захтай, энгэр нь мөн л уламжлалт байдлаараа. Хоёр талдаа оноотой байна. Хөдөөгийн залуучууд хээ хуар болсон хантааз дээлийнхээ гадуур өмсдөг бол хотынхон энэ гангараанаас татгалздаг.
I'm reading: Монгол цагаан сарын гоёл Монгол дээлЦааш нь жиргэх!


Responses

1 Respones to "Монгол цагаан сарын гоёл Монгол дээл"

Anonymous said...

iimerhuu bayaraar deel omsoh ni zovoo. Gehdee bas manai zarim mongolchuud deelee ih zavaan omsoh yumaa. Goe ondor zaluuchuud ohiduudad bol uneheer haradah yuma. Delee avrahgui bol hyataduud avah geed bn da.


February 9, 2010 at 1:01 PM

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. .
Хүндэтгэсэн: Hotula

 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors