"NexusOne" шинэ гар утас




Google” компани “NexusOne” нэртэй шинэ гар утас олон нийтэд танилцуулжээ. Калифорни дахь төв байранд нь болсон танилцуулах ёслолд зөвхөн урлигатай хүмүүсийг л оруулсан байна. Мэдрэмтгий дэлгэц бүхий “NexusOne” ухаалаг гар утсыг Тайванийн “НТС” компанитай хамтран бүтээсэн бөгөөд “Google Android” үйлдлийн системийг суулгаж өгчээ. Шинэ утсыг эхний үед Америкт “Google” болон “T-mobile” компаниудаас авч болно. Харин дараа нь Европт “Vodafone”, АНУ-д “Verizon” компаниуд худалдаалах аж.

“NexusOne”-ыг “Google”-ээс шууд худалдан авсан тохиолдолд 529, харин гэрээний хамт “T-mobile”-аас авбал 179 ам.долларын үнэтэй. Мөн АНУ, Их Британи, Сингапур, Хонконгоос интернэтээр захиалан авах боломжтой гэдгийг “Google” онцолж байна. Техникийн үзүүлэлтийн хувьд нимгэн корпустай, виртуаль товчлуур бүхий мэдрэмтгий дэлгэцтэйгээр зах зээлд өмнө нь гарсан энэ төрлийн гар утаснуудтай ижил төстэй. Үүнээс гадна нэг гегагерцийн давтамжтай “Qualcomm” процессороор тоноглогдсон.
С.Баяр
I'm reading: "NexusOne" шинэ гар утасЦааш нь жиргэх!


Responses

0 Respones to ""NexusOne" шинэ гар утас"

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. .
Хүндэтгэсэн: Hotula

 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors