
ADSL үйлчилгээний гэрээ байгуулахад үнэгүй олгогддог нэр@mongol.net хаягийг MS outlook express дээр хэрхэн тохируулах вэ?
Start --> Programs --> Outlook Express гэсэн замаар программыг ачаална.

Программыг нээгдэхээр нь Tools --> Accounts гэж ороод Add гэсэн товчийг дарахад дараах цонх нээгдэнэ.

Display name: гэсэн талбарт хувь хүн бол нэрээ бичээд байгууллага бол байгууллагынхаа нэрийг бичдэг. Мөн та захиа хүлээн авч буй хүндээ хэнээс гэсэн талбарт харуулъя гэсэн үгээ бичсэн ч болох юм. Гэвч нэрээ бичсэн нь дээр буй заа. Next товчийг дарж дараагийн алхамд орно.

E-mail address: талбарт имэйл хаягаа оруулна. Хэрэв мэдэхгүй бол гэрээний маягтын E-mail хаяг _______@mongol.net Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй гэсэн талбарт бичигдсэн байгаа. Хаягаа бичээд Next товчийг дарна.


Account name:гэсэн талбарт имэйл хаягийнхаа @mongol.net-ийг орхиж зөвхөн имэйл нэрээ бичнэ.Password: гэсэн талбарт нууц үгээ оруулна. Хэрэв мэдэхгүй бол "Миком" компани дээр бичиг баримт болон гэрээгээ авчирч шинээр үүсгүүлэх боломжтой. Нэр нууц үгээ бичсэний дараа Next товчийг дарна.


За ингээд имэйл явуулж, хүлээн авахад бэлэн боллоо.
Харин нэг анхаарах зүйл нь нэг имэйл хаягийг хэд хэдэн хүн зэрэг ашиглах явдал манай хэрэглэгч байгууллагуудын хувьд түгээмэл байдаг бөгөөд хэрэв тэгэж ашигладаг бол http://www.mongol.net гэсэн хаягаар орж имэйлээ шалгаж, имэйлээ илгээж байсан нь дээр байдаг юм аа. Учир нь юу гэвэл имэйлийг хамтран эзэмшигчид бүгд Outlook Express дээр тохируулчихвал шинэ имэйлийг хамгийн түрүүлж шалгасан хүн л зөвхөн хүлээн авах боломжтой болдог юм шүү.
(Хэдийгээр Leave a copy of messages on server гэсэн тохиргоог идэвхжүүлж болох хэдий ч нэг имэйл хаягийг дундаа хэрэглэдэг хүмүүсийг вэбээр имэйлээ ашиглах нь зүйтэй гэж зөвлөж байна.)

Responses
0 Respones to "Имэйлийн тохиргоо "OUTLOOK""
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. . Хүндэтгэсэн: Hotula